зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бурханы гар” Бурхандаа очлоо

2020-11-27
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Диего Арманда Марадона нь 1960 оны 10 сарын 30 өдөр Аргентин улсын нийслэл  Буэнос-Аэрос хотын ядуусын дүүрэгт мэндэлсэн. Найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлснээр түүний хөлбөмбөгийн замнал эхэлсэн бөгөөд тэрээр 1976 оны 10 сарын 20 өдөр Аргентинос Жуниорс багийн төлөө анхны албан ёсны мэргэжлийн тоглолтондоо оролцож байсан.

Баримт 2.

Түүний жижиг бие, хурдан хөдөлгөөн, талбай дээрх ухаалаг тоглолт гэх зэрэг хүчин зүйлсээс хамаарч тэрээр довтлох чиглэлийн хагас хамгаалагч болон хоёр дахь довтлогчийн байрлал дээр тоглодог байв.

Баримт 3.

1977 онд 17 насандаа анх шигшээ багтаа дуудагдаж Унгарын шигшээ багийн эсрэг талбайд гарч тоглосноор түүний 17 жилийн турш үргэлжилсэн шигшээ багийн замнал эхэлсэн.

Баримт 4.

Аргентинос Жуниорс багийнхаа төлөө 5 жилийн турш 167 тоглолтод оролцож 116 гоал, Бока Хуниорс клубийн төлөө нэг улирал тоглохдоо 40 тоглолтод 28 гоал оруулсан амжилттайгаар 1982 онд нутгийн лигээ орхиж Испанийн Барселона клуб руу зарагдсан. 1982 онд Испанийн Барселона клуб руу 5 сая еврогоор мөн 1984 онд Италийн Наполи клуб руу 6.9 сая еврогоор зарагдаж байсан нь тухайн үеийнхээ түүхэн дэх солилцоо наймааны хамгийн үнэтэй наймаа болж байжээ.

Баримт 5.

1978 онд 17 настай Диего Марадона шигшээ багтаа дуудагдсан ч ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнээс хэт залуу гэх шалтгаанаар хасагдсан. Тухайн тэмцээнд Аргентины шигшээ баг түрүүлсэн. 

Баримт 6.

1978 оны ДАШТ-д оролцож чадаагүй 18 настай Диего Марадона нь 1979 онд Япон улсад зохиогдсон U20 буюу 20-с доош насны ДАШТ-д Аргентины шигшээ багийнхаа хамтаар оролцон түрүүлж тус тэмцээнийхээ шилдэг тоглогчоор шалгарсан.

Баримт 7.

Тэрээр 1982, 1986, 1990, 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Аргентиний шигшээ багтайгаа оролцсон.

Баримт 8.

1986 оны Мексикт зохиогдсон ДАШТ-д шигшээ багийн ахлагчаар оролцож финалын тоглолтод Баруун Германы шигшээ багийг 3:2 харьцаатай буулган авснаар дэлхийн аварга гэх дэлхий дээрх хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнд түрүүлж  мөн тус тэмцээнийхээ шилдэг тоглогчоор шалгарсан.

Баримт 9.

1986 оны ДАШТ-ий шөвгийн 8-ийн Английн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод тэрээр хожлын гоалыг гараараа оруулж шүүгч харалгүй тооцсон үйл явдал нь хөлбөмбөгийн түүхэнд “Бурхны гар” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн.

Баримт 10.

1986 оны ДАШТ-ий үеэр эсрэг багийн тамирчид нь түүний эсрэг нийт 53 алдаа гаргасан нь ДАШТ-ий түүхэнд тэмцээний турш хамгийн олон алдаа өөр дээрээ хүлээж авсан тоглогч болон үлдсэн байдаг.

Баримт 11.

Мөн 1982 онд Италийн шигшээ багийн эсрэг нийт 23 алдаа өөр дээрээ хүлээж авсан нь нэг тоглолтод хамгийн олон алдаа өөр дээрээ хүлээж авсан тохиолдол юм.

Баримт 12.

Тэрээр мэргэжлийн тоглогчийн хувиар нийт зургаан өөр багийн төлөө хүчин зүтгэж байсан ч Италийн Наполи клубийн төлөө хамгийн олон буюу 7 жилийн турш 188 тоглолтод 81 гоалыг өөрийн нэр дээрээ бичүүлж 1987 болон 1990 онуудын Италийн-хаа “Сери А” лигт түрүүлж байсан ба тус баг нь өдийг хүртэл түүхэндээ улсынхаа лигт 2 удаа л түрүүлж байсан нь энэхүү тохиолдлууд юм.

Баримт 13.

Диего Марадона нь 1994 оны ДАШТ-ий хэсгийн шатны хоёр дахь тоглолтод оролцсоныхоо дараа допингийн шинжилгээнд унасны улмаас тус тэмцээнийг орхиж байжээ.

Баримт 14.

1989 оны 11 сарын 7-д Клаудиа Виллафане гэх эмэгтэйтэй гэрлэсэн ч 2004 онд гэр бүлээ цуцлуулсан. Албан бус эх сурвалжууд түүнийг найман хүүхэдтэй гэдэг ба түүнээс тав нь батлагдсан ч тэрээр зөвхөн Дальма, Жанина гэх охидыгоо өөрийнх нь хүүхдүүд харин бусад нь түүний нэр хүнд, эд хөрөнгө, зугаа цэнгэлийн алдаа хэмээн үздэг байсан.

Баримт 15.

Мэргэжлийн хөлбөмбөгчдийн дундаж өндөр 182 см байдаг бол Диего Марадона 165 см өндөртэй байжээ. 

Баримт 16.

Тэрээр 1994 онд шигшээ багаасаа 91 тоглолтод 34 гоал оруулсан амжилттайгаар зодог тайлсан. Энэ нь шигшээ багийн түүхэнд 5-р байранд жагсах амжилт юм.

Баримт 17.

1997 онд нутгийнхаа Бока Хуниорс багт харьяалагдаж байхдаа хөлбөмбөгийн тоглогчийн замналаа албан ёсоор дуусгаж байгаагаа зарлаж байжээ.

Баримт 18. 

Тэрээр 21 жилийн туршид 491 албан ёсны тоглолтод оролцож 259 гоал оруулсан байдаг.

Баримт 19.

2000 онд FIFA-с 20-р зууны шилдэг тоглогчоор түүнийг Бразилын  хөлбөмбөгч Пелегийн хамтаар зарласан байдаг. Марадонаг нас барсан мэдээллийн дараа Пеле “Би агуу найзаа, дэлхий домогт тоглогчоо үүрд алдлаа. Бурханд чи хэрэгтэй болжээ. Хэзээ нэг өдөр хамтдаа бурханы оронд хөлбөмбөг тоглоно гэдэгт би итгэж байна” гэжээ. 

Баримт 20.

Түүнийг шигшээ багаасаа зодог тайлсны дараагаар Аргентины шигшээ баг түүний зүүдэг байсан 10 дугаарыг шигшээ багтаа мөнхлөх тухай FIFA-д хүсэлт гаргасан хэдий ч тэдний гаргасан хүсэлт зөвшөөрөгдөөгүй байна.

Баримт 21.

2008 оны 10 сард Аргентины шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд томилогдсон бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчийн замналаа 2008 оны 11 сарын 19-д Шотландын шигшээ багийн эсрэг 1:0 харьцаатай хожил авч амжилттай эхлүүлж байжээ.

Баримт 22.

2010 оны ДАШТ-р тухайн тэмцээний аваргууд болох Германы шигшээ багийн эсрэг 4:0 харьцаатай хожигдол хүлээсний дараагаар түүний байр суурь ганхаж яваандаа шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаасаа халагджээ.

Баримт 23.

Түүний тоглолтын арга барил, биеийн онцлог, угсаа гарал, хүчин зүтгэсэн багууд, зүүн хөлөөрөө тоглодог гэх мэт маш олон талаараа одоо цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месситэй адилтган зүйрлэгддэг.

Баримт 24.

Өөрийн нэртэй сүмтэй байсан цорын ганц хөлбөмбөгч байсан Марадона амьд ахуйдаа “Хэрэв би нас барвал дахин төрөөд хөлбөмбөгчин болмоор байна, дахиад л Диего Марадона болмоор байна.” гэсэн билээ.

image

Хөлбөмбөгийн домогт тоглогч Диего Марадона насан эцэслэж хөлбөмбөгт хайртай хэн бүхэн гашуудаж байгаа энэ өдрүүдэд түүний тухай 24 баримтыг хүргэе. Тэрээр энэ сард тархины хагалгаанд ороод гэрийн хяналтад байх хугацаандаа 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд зүрхний шигдээсийн улмаас 60 насандаа төрөлх хотдоо насан эцэслэсэн юм. Домогт хөлбөмбөгчийг насан эцэслэнтэй холбоотойгоор Аргентин улс 3 хоногийн гашуудал зарлаад байгаа бөгөөд Италийн Наполи клуб цэнгэлдэх хүрээлэнгээ Марадона гэж нэрлэхээр болжээ. Энд Марадона спортын замналынхаа ихэнх үеийг өнгөрүүлсэн билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
“T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.182.143)
    burhanii hol geech
    2020 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.46.203)
    86ond euro gej mongon temdegt bgaagui shu.
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    1 цаг 0 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    1 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 22 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    1 цаг 31 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    1 цаг 36 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    2 цаг 11 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    2 цаг 12 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    2 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    2 цаг 30 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 42 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    17 цаг 54 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    18 цаг 18 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    18 цаг 20 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 33 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    18 цаг 52 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    18 цаг 59 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    19 цаг 10 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК