Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхсайхан: Манай улс олон улсад авч буй бүх үр дүнтэй аргуудыг ашиглаж байгаа

2021-1-07
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.


-Хавьтлуудыг барьж авах ажлыг сүүлийн хоёр сар хийлээ. Энэ хэр үр дүнтэй арга вэ? Зарим талаас шүүмжлэл их гарч байна?   

-Цар тахлын үед авдаг гол арга хэмжээ бол хавьтлуудыг тодорхойлох. Үүнийг зөвхөн манай улс хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Хавьтлуудыг хөөж, илрүүлэх, тусгаарлан эмчлэх нь хамгийн чухал. Цар тахлын үед олон улсад яг энэ арга, туршлагыг мөн хэрэглэж байна. Нөгөөтэйгүүр халдварын тархалтыг зогсоох үр дүнтэй гол ажил бол хөл хорио. Өнөөдөр олон улсын нөхцөл байдлыг харахад хөл хорио л үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар гарсан. Хөл хорионы хувьд халдварын тархах хүчийг хэд дахин бууруулж байгаа юм. Цаашид халдвар голомтолсон хэлбэрээр явж байгаа тохиолдолд хавьтлуудаа л хөөнө. Мөн идэвхтэй тандалтуудыг өргөн хүрээнд хийж, өргөжүүлнэ. Улаанбаатарын хэмжээнд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бүх зах, худалдааны төвүүдээс шинжилгээ авсан. Эмнэлгүүдэд мөн шат дараатай тандалт хийж байгаа. Энэ мэтээр байнгын идэвхтэй тандалт хийж, олон нийтийн дунд халдвар байгаа эсэхийг тандах нь халдвар голомтлон гарч байгаа үед хамгийн зохимжит арга гэдгийг олон улсын судалгаанд нотлон гаргаж ирсэн. Бид олон улсын туршлагыг судлан үр дүнтэй гэсэн боломжит бүх аргачлалуудыг ашиглаж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран тогтмол зөвлөмж авч, мэдээлэл солилцож ажиллаж байна.

-Ковидын үед эмнэлгийн тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж байгаа юу?

-Улсын хэмжээнд нийт 9300 ор, түүнээс нийслэлд 4640 ортой. Ковидын үед 1000 орчим орны нөөц бэлдсэн. Шинээр Эх нярайн үндэсний төвийг ашиглалтад оруулж, 500 ор бэлтгэн тусгаарлалтын хүмүүсээ авч байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд 960 амьсгалын аппарат, 213 рентген аппарат, 1202 хяналтын монитор, 1178 хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 1000 орчим тарианы автомат шахуурга гэх мэт шаардлагатай нөөцийг бэлтгэсэн байгаа. Бид лавлагаа шатлалын эмнэлгүүдээ амьсгалын аппаратаар хангасан. Шинжилгээний лабороториудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж ХӨСҮТ-д гурав, ЗӨСҮТ-д суурин нэг, явуулын хоёр, НЭМҮТ-д хоёр, Дархан, Орхон, Ховд, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Замын-Үүдэд нэгдсэн лаборотори ажиллаж байна. Удахгүй шаардлага хангасан дүүргийн эмнэлгүүдэд лаборотори шинээр байгуулахаар ажиллаж байна. Хүчилтөрөгчийн үйлдвэртэй зургаан эмнэлэг байна. Бүх аймгуудыг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг burtgel.mohs.mn цахимаар өдөр бүр харж, хянаж байна. Бид одоо эм, эмнэлгийн хэрэгслийн нэг сарын нөөцтэй байгаа.

Цар тахлын үед бусад төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ тасалдуулахгүй тулд төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдэд хуваарилалт хийн зохион байгуулсан. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдэд гэхэд хоногт л 132 мэс засал, 128 осол гэмтэл, амбулаториор 1900 орчим хүн яаралтай тусламж авсан байна. Тиймээс хамгийн их эрсдэлтэй газар бол эмнэлгүүд байдаг. Тусламж авах гэсэн бүх хүмүүсд үйлчилдэг учраас бид эмнэлгүүдийн халдвар, хамгааллын сахих, шат дараатай эмч, ажилтнуудаа шинжилгээнд хамруулах ажлуудыг зохион байгуулж байна.

-ХӨСҮТ-д Коронавирусийн халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа иргэд хуучин, хүйтэн өрөөнд хүндрэлтэй нөхцөл байдалд байна гэж их гомдол ирдэг. Нөхцөл байдлыг сажруулах боломж байгаа юу?

-ХӨСҮТ-ийн орчин нөхцөлийг сайжруулах, хэвтэж эмчлүүлж байгаа иргэдийн тав тухыг хангах талаар олон ажлыг зохион байгуулж байна. Яалт ч үгүй халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа учраас тав тухыг хангах, дотор зохион байгуулалтыг хийж, хүмүүсийг дотогш оруулж болохгүй байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн дөрвөн хэсэг газарт Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг тусгаарлан эмчилж байна. Үүнээс нэг л хэсэгт нь эмчилгээг явуулж байгаа. Бусад хэсэгт нь орчин нөхцөл, зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийгдэж эхэлсэн. Шаардлагатай санхүүжилтийг шийдсэн.

Ер нь манай улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн орчин нөхцөл ямар түвшинд байгааг та бид бүгд мэднэ. Тиймээс л олон улсын стандатад нийцсэн орчин, нөхцөл, техник, тоног төхөөрөмж, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болгохыг зорьж сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Энэ олон эмнэлгүүдийг ганц, хоёр жилийн дотор олон улсын түвшинд хүргэх боломж, бололцоо бага боловч бид богино хугацаанд сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

-Халдварын голомтонд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшуулал, илүү цагийг мөнгийг өгч байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ ХӨСҮТ-д лабораторид ажиллаж байгаа ажилчдад илүү цагийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй. Дотоодод хяналт шалгалт хэр байна вэ?

-Цар тахлын үед голомтонд орж ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа урамшуулал, илүү цагийг олгож байгаа. Энэ хугацаанд 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал, илүү цагийг олгосон. Голомтонд ажиллаж байгаад өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдынхаа ар гэрт үзүүлэх тусламжийг мөн үзүүлсэн. Шинээр голомт руу орж ажиллаж байгаа эмч, ажилтнууддаа дараагийн ээлжинд олгоод явна. Илүү цагийн хувьд хуулиараа нэмэгдлүүдийг нь тооцоод олгож байгаа. Илүү цаг, урамшуулалтай холбоотой гомдлууд ХӨСҮТ-ээс ирсэн. Үүний дагуу аудитын шалгалт оруулан шалгаж байна.  Бид энэ хүнд цаг үед эмч, ажилтнуудынхаа хөдөлмөрийг үнэлэх, халдвар хамгаалал, ажлын зохион байгуулалт дээр анхаарч ажиллаж байна. Цар тахлын үед эмч, ажилтнуудаа амь насны даатгалд хамруулах шаардлагатай. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.126.88.225)
    БЗД-н эмнэлэг, ХСҮТөвд тандалтаа хийхгүй яагаав. Хийсээр байтал илрэхгүй вирус үржүүлж тараагаад байсан бол арга болоод хэрэгсэл чинь муу байна.
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.72.212)
    Мөнхсайхан сайд сайн ажиллаж байна. Корона вирус үеийн үед мутакцлагдсаар оршин байсан, одоо ч мутацад орж байгаа. Харин дашрамд нь Монголын ЭМ- ийн системийн хэр хоцрогдсон, өмнөх сайдууд юу ч хийгээгүйг илчилж байна, бас өөрчлөх гэж оролдож байна даа! Бууж өгөлгүй, тэсч үлдээд улам урагшаа зүтгээсэй л гэж хүсье
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Sunluu ene uls chin (66.181.161.101)
    Heden nyalh sengum nar said hiih gejdee
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Сайдаас (202.9.46.214)
    Тэр үр дүнтэй арга нь эмнэлгүүдээр тараах арга уу?
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Ene said ged bga hunchdee
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    8 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    46 мин
  • Багахангайн баяр наадамд дөрөв даваад унасан Б.Галданцэрэн шударга бусын талаар ШҮГЭЛ ҮЛЭЭВ
    48 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    1 цаг 10 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2 цаг 17 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2 цаг 37 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2 цаг 55 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    4 цаг 1 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    4 цаг 25 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    4 цаг 42 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    4 цаг 48 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    4 цаг 53 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    4 цаг 56 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    5 цаг 28 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    5 цаг 52 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    18 цаг 40 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    18 цаг 43 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    20 цаг 38 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    20 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    22 цаг 10 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК