Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цар тахал албан тушаалтнуудын хэрээс хэтэрсэн асуудал болсон учраас ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх үү?

2021-2-08
0
ЖИРГЭХ

Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, голомтлон гарах халдварын тохиолдол ч эрс нэмэгдсээр байна. Хотхоноороо, эмнэлгээрээ, байгууллагаараа, орцоороо эцэстээ бүр дөнгөж төрсөн нярай хүүхдүүд эхтэйгээ бөөнөөрөө эмнэлгээс шууд тусгаарлах байр руу хүргэгдэх болж, ар гэрийнхэн нь тэмцэж байж авч үлдэх жишээтэй. Бодит байдал ийнхүү  хурцдаж байхад төр, засгийнхан ч дээгүүрээ ихээхэн хэрүүл, тэмцэлтэй байгаа аж. Учир нь, амралтын өдрийг умартан ажиллаж байгаа тэд бямбаас ням гарагт шилжих шөнө хуралдан энэ үеэр  УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос арав хоногт багтаан 420 орчим өрхийн нэг гишүүнээс PCR шинжилгээ авах бэлтгэл ажлыг хангаж буй эсэхийг лавлахад тэрбээр тийм чадамж байхгүй хэмээн Шадар сайдад ихээхэн зэмлүүлсэн гэх.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, УОК, НОК гээд өргөн бүрэлдэхүүнтэй хуралдсан энэ удаагийн хурал тодорхой шийдэлд хүрч чадалгүй, шийдэх асуудал нь өөрсдөөс нь давчихсан учраас дор дороо бухимдсаар тарсан байна. Харин энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү шилжүүлж, тус зөвлөл яаралтай хуралдахаар болсон гэх мэдээлэл байна.

ҮАБЗ ямар эрх, үүрэг хүлээдэг вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндсэн хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг ба Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн юм. ҮАБЗ нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалтыг  хэрхэн хангаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх Дээд байгууллага юм. ҮАБЗ-д багтаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар сүүлийн үед ямар асуудлаар, хэчнээн удаа хуралдаж, зөвлөмж гаргаж байв. Жишээ татъя.

-2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр ҮАБЗ хуралдан, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гаргаж байв.

-2020 оны нэгдүгээр сарын 31-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор, тодруулбал, агаарын, төмөр зам, автозамаар хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх. Мөн гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү зорчихгүй байх шийдвэрийг гаргаж байлаа. Цаашлаад  Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор буцаж ирж буй монгол иргэдээ нэвтрүүлэх ба итгэмжлэгдсэн ачаа барааг хилээр нэвтрүүлж, бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэсэн зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргаж, танилцуулж байлаа.    

-2020 оны хоёрдугаар сарын 10-нд ҮАБЗ хуралдан цар тахалтай холбоотойгоор Цагаан  сарыг тэмдэглэхгүй байх зөвлөмжийг гаргасан.

-2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсад цар тахлыг дотооддоо алдан,  онцгой нөхцөл байдал үүссэн тул ҮАБЗ хуралдан, мэдэгдэл гаргаж байв. Мэдэгдэлд,  хүн бүр дороо хариуцлагатай байж, цар тахлын үеэр авч хэрэгжүүлэх дэглэмийг сайтар сахиж, энэхүү хүнд үеийг хамтдаа даван туулах хэрэгтэйг онцлон, эв нэгдэлтэй байхыг уриалж байв.

-Хамгийн сүүлд буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарласан ч энэ нь Засгийн газар танхимаараа огцрох шийдвэртэй давхцсан тул хуралдаж чадаагүй юм. 

Харин одоо ҮАБЗ шинэ Ерөнхий сайдтайгаар дахин хуралдаж, цар тахлын давагдашгүй хүчин зүйлийг хэрхэн даван туулах талаар тодорхой шийдэлд хүрч, эргэлзээтэй олон асуудлыг нэг мөр болгох нь.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.179.238)
    Цар тахалтай учирсан энэ хүнд цаг үед зөвхөн өөрийн нэр хүнд, ирэх сонгуулиас өмнө яаж оноо л авахаа боддог ерөнхийлөгчтэй боллоо.
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.179.238)
    Баттулга хулгайч төр засгаа хямруулан, ард түмнээ итгэл үнэмшлээр нь хууран мэхэлж хагаралдан талцуулж дууслаа.
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.90.140)
    Орос вакцин яаж бодсон найдвартай. Учир АНУ тэргүүтэй Оросын сөрөг орнуудыг давж гарч ирж байна.
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.120)
    ЯАГААД СҮҮЛИЙН ҮЕД ОРОС ХЯТАД ВАКЦИНЫГ ЭРЧИМТЭЙ СУРТАЛЧЛААД БАЙНА ВЭ. ДЭЛХИЙД ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙГАА ЗҮЙЛИЙГ МОНГОЛД ШАХАХ ГЭЖ ЧИЧРЭЭД БАЙГААГЫН ЦААД УЧИР НЬ ЮУ ВЭ. ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД ТООХГҮЙ БАЙХАД МОНГОЛЧУУД МУУ ВАКЦИН ХЭРЭГЛЭХ АЛБА БАЙХГҮЙ ШҮҮ
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Чи битгий хийлгэ. Оросын спутник 91-95% хамгаална гэдгийг дэлхий зөвшөөрчихсөн. Эсвэл чи өөр оронд очиж амьдар
      2021 оны 02 сарын 08
  • zochin (202.9.40.171)
    zuv shuu de ? chadahgui bol chadahgui gesen shuud l helsen sain baina. Avah bolomjgui bol bolohgui l biz zuv l baina
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.190.23)
    эзэнгүй төрийн эмгэнэл гэж энэ дээ
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • ИРГЭН (66.181.187.228)
    оросын вакцинаар ТАРИУЛМААР БАЙНА
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Яагаад оросын вакциныг авах ажлыг эрчимжүүлэхгүй байна вэ? Эдийн засгаа бодооч ээ! (188.62.227.194)
    Яагаад оросын вакциныг авах ажлыг эрчимжүүлэхгүй байна вэ? Эдийн засгаа бодооч ээ!
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    1 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    1 цаг 56 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    2 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    3 цаг 28 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    3 цаг 40 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    3 цаг 43 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    3 цаг 44 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    6 цаг 2 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    6 цаг 29 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    6 цаг 36 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    7 цаг 14 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    7 цаг 35 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    7 цаг 53 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    8 цаг 6 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    8 цаг 11 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    8 цаг 20 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    8 цаг 25 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    8 цаг 30 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    8 цаг 30 мин
  • Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
    8 цаг 44 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК