Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНХАУ манай улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ

2021-2-08
0
ЖИРГЭХ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.


2021 оны Үхэр жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрийн зүгээс Монгол нөхөддөө баярын мэнд хүргэж байна. 

Улиран одож буй жил эгэл бус жил байлаа. Гэнэт тулгарсан цар тахалтай тэмцэхийн тулд Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, хоёр улсад эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болгож, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийг тод харууллаа. Хятад, Монголын харилцаа цар тахалтай хамтран тэмцэх явцад шинэ ахиц дэвшилд хүрлээ.

Бидний чин сэтгэлийн яриа хэлэлцээний ачаар хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин дарга ноён Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцаа, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаар чухал тохиролцоонд хүрэн, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд тодорхой чиглэлийг гаргасан билээ.

2019 оны есдүгээр сард Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр талууд хоёр улсын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар чухал тохиролцоонд хүрснээр хоёр улсын харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд хүчтэй түлхэц өгсөн.  

Бидний санаа нэгдэн хамтран ажилласны хүчинд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна. Цар тахлын эсрэг тэмцлийн хүрээнд талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж байна.

Хятад бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, талууд цар тахлын үед хилийн “Ногоон гарц”-ыг нээснээр хоёр улсын хамтарсан томоохон төслийн ажлууд амжилттай явагдаж байна. Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монголын талын анхаарал хандуулдаг Хятад руу нүүрс экспортлох асуудалд өндөр ач холбогдол өгч хүчтэй дэмжлэг үзүүлснээр Монгол улсын цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах ажиллагаанд хувь нэмэр оруулсан.

Бидний үнэн сэтгэлийн харилцан ойлголцлын хүчээр Хятад, Монголын найрсаг нөхөрлөл улам бүр гүнзгийрч байна. Цар тахлын үед, хоёр улсын ард түмэн урьд өмнөхөөс илүү найрсаг харилцаатай байлаа. Сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн Хятадад сайн санааны тусламж үзүүлж, Хятадын тал ч мөн лийрийн хариуд тоор гэдгийн адил цар тахлаас сэргийлэх, тэмцэх туршлагаа хуваалцаж, Монголын талд олон удаагийн эмнэлгийн эд материалын тусламж үзүүллээ. Монголын талын бэлэглэсэн гучин мянган толгой хонь Хятадад “жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв” болсон бөгөөд Хубэй мужийн ард иргэд Монголын ард түмэнд улаан цай хариу бэлэглэж, улмаар “хонины хариуд цай” хэмээх сайхан үйл явдал өрнөлөө. Өдгөө, дэлхийн бүх улс орнууд вакцинжуулах ажлаа эрчимжүүлж байна.

Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн. 

Нөхөд өө, 

Цар тахал арилж, Хятад, Монголын найрамдал мөнхөд орших болно. 2020 онд Хятад, Монголын харилцаа цар тахлын нөлөөг даван туулснаар шинэ хөгжилд хүрч, талуудын хамтын ажиллагаанд ололт, амжилт их байлаа. Хятад, Монголын найрамдал улам бүр гүнзгийрлээ. Энэ бүхэн Монголын ард түмний үнэн сэтгэлийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Би БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамыг төлөөлөн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

2021 онд ч бид урьдын адлаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй хэмээх үзэл санааг баримталж, Монголын талтай хамтран хоёр улсын удирдагчдын тохиролцоог хэрэгжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах болно. Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд илүү их сайн сайхныг авчрах болно. 

Монгол Улс цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн аз жаргалтай, амар тайван байхыг хүсэн ерөөе!

Хятад, Монголын харилцаа тасралтгүй шинэ шатанд хүрэхийг хүсэн ерөөе!Хятад, Монголын найрамдал мөнхөд оршиг!

Шинэ оны мэнд хүргэе!

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.88.38)
    Гуц пизду
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.38)
    Гуу пиздуу
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.38)
    Шуу пиздуу
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • BOLD (103.26.195.180)
    bayarlalaa. bi ene vaccine g hiilgenee.
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Баярлалаа. Би л лав хийлгэнэ. Эргэлзэхгүй.
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.42)
    bayarlaa
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    1 цаг 54 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    2 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    3 цаг 26 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    3 цаг 38 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    3 цаг 41 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    3 цаг 42 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    6 цаг 0 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    6 цаг 28 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    6 цаг 35 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    7 цаг 13 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    7 цаг 33 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    7 цаг 51 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    8 цаг 4 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    8 цаг 9 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    8 цаг 19 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    8 цаг 23 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    8 цаг 28 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    8 цаг 28 мин
  • Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
    8 цаг 42 мин
  • Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
    8 цаг 56 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК