Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Эх орон минь 30 жилийн дотор Азийн их хүлэг улс болон хөгжих болтугай

2021-2-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр: “Ашдын бэлгэтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж, Монгол Улсын айл өрх, иргэн бүхэнтэйгээ алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна.

Эх оронд минь төдийгүй эргэх дэлхийн хүн төрлөхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авч ирлээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин их хохирол учруулсныг эдийн засагчид онцлон ярьж байна. Монголчууд бид 10 сарын турш энэхүү өвчнийг дотооддоо алдалгүй барьсан ч энэ гамшиг биднийг бүтэн тойрсонгүй. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг -6 хувь болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой байсан 8 их наяд төгрөг гацсан байна.

Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттай нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотлодог. Бид хамтын итгэлцэл, тэсвэр тэвчэр, нэгдмэл алсын хараа, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэхүү хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн “цусны эргэлт”-ээ хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс ч Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон. Энэ төлөвлөгөө хэрэгсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангахад “Нэг өрх-Нэг шинжилгээ” туйлын чухал юм. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олнынхоо төлөө нэг зорилгын дор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Үүний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхлүүлэх болно. Вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэх юм.

Монгол ахан дүүс ээ!

Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг ардын минь сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ. Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард иргэддээ илэрхийлье. Гучин хэмийн хүйтэнд гучин мянган Монгол төв талбайдаа цуглаж, өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинэ гучин жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй. Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хуул засагладаг шударга төр засагтай, шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой.

Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийгүй. Магадгүй өнөөдөр давс мэт шорвогч хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн цаг алдалгүй гаргах болно. Төв талбай дээрээ итгэл тээн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна.

“Алсын хараа-2050” урт хугацааны бодлого ирж буй үхэр жилд бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно. Эцэг дээдэс минь гучин жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилж чадсан шиг эх орон минь гучин жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн Азийн их хүлэг улс болон хөгжих болтугай.

Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.9.46.243)
    30 жилийн өмнө ах нар чинь биднийг ингэж хошигруулчаад өөрсдөө бар болтлоо баяжсан дүү минь одоо чи бас хошигруулах гээд бна уу ард түмэн тэнэг биш шүү нэг өдөр л хувьсгал хийх ойрхон дарьтай торхон дээр сууж бгаа гэдгээ санаарай зүгээр сайн ажилла илүү дутуу худлаа попорч болохгүй шүү
    2021 оны 02 сарын 13 | Хариулах
  • MAN (103.229.121.71)
    HUDALAA SHAA EDDA
    2021 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.19.124)
    Элийрчих юмаа. Энэ нөхрийн ярьж, хэлж байгаа юмыг харахаар нөгөө Украйны билүү ерөнхийлөгч болчихдог хошин шогийн жүжигчин санаанд ороод байдаг юм.
    2021 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.226)
    Хүрэлсүхийн худлаа шаагаад сэлэим мэлэм гаргаад хуйндаа хийчихээд байгаа 60 тэрбумыхныгаа үтэр түргэн цэвэрлээч худлаа үнэн синга минга гэж попорч байснаас жишээ нь төрийг бадамжунай мөнхбат согтуу яруу найрагч хурцын гар хөл мөнгөний сүлжээнээс үтэр түргэн чөлөөл ИНЕГ , МИАТ, Темер замын дарга нар гахай хоншоортлоо таргалсан байгааг язарчихсан байгааг харах болноо
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    МАН үүнийг чадахгүй АНтай хамтарч засагтаа урьж ажиллуулбал харин чадна үгүй бол худлаа хошгоруулахаа боль
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.26.133)
    Дундаж айл болчихсон байг
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.184.176)
    ARD TUMEN TENEG BISH SHUU OUYNAAA
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.67.92)
    Ямар хөөрхөн юм бэ тэр ерөөл бат оршиж биелэх болтугай
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.24.211)
    Төлөвлөгөөтэй ажилла. Сайд, даргад мөргэжлийн хүнийг нь тавь. Мөнгө цохих гэсэн цүнх баригчдассаа сал. Мэргэжлийн сайн хүнийг нам хамаарахгүй албан тушаалд тавь. Тэгвэл Монгол хөгжинө. Ингахгүй бол 30 жилийн дараа яг энэ байрандаа байна
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.181.159)
    30 жилийн өмнө1991 онд Очирбат ерөнхийлэгч болж гэж Азийн бар болгоё гэж байсан. Одоо 30 жилийн дараа юу болохыг шинэ сайд амлаад хэрггүй байхаа. Эхлээд урьдахаа хийж өр ширнээсээ л салахыг бод.
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
    • tiim shuu
      2021 оны 02 сарын 12
  • Зочин (202.55.191.205)
    ӨЛӨВЛӨСӨН БҮХЭН ТАНЬ ХЭРЭГЖИЖ, МОНГОЛ ТҮМЭН АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ, ЭРҮҮЛ, АМАР ТАЙВАН АМЬДАРЧ, МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЦЭЦЭГЛЭХ БОЛТУГАЙ. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ.
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Монгол (59.153.85.126)
    Алсын хараа 2050 гэдгийг чинь бүрэн эхээр нь уншсан Тэр чинь зүгээр улс төрийн шоуны зохиол байна лээ. Улс орныг нэг тийм шоуны зохиолоор хөгжүүлдэггүй л байхгүй юу даа.
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
    • like
      2021 оны 02 сарын 12
  • zochin (202.9.46.78)
    90 ond aziin bar arslan bolno gesen chini muur ch bolsongui khulgaich kharkhnuudad tur ni bagalzuurduulchikhsan b.na daa...
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (111.199.57.94)
    yaag soliotoi hooson nomlogch
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Ргэн (202.9.46.134)
    Хөөрсөн хөдөөний бацаан
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Дахиад 30 жил хүлээхнээ
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.190.23)
    очирбат өвгөн нэг иймэрхүү юм яриад байлуу
    2021 оны 02 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    37 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    49 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    52 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    53 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    3 цаг 11 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    3 цаг 38 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    3 цаг 45 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    4 цаг 23 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    4 цаг 44 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    5 цаг 2 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    5 цаг 15 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    5 цаг 20 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    5 цаг 29 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    5 цаг 34 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    5 цаг 39 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    5 цаг 39 мин
  • Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
    5 цаг 53 мин
  • Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
    6 цаг 6 мин
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
    6 цаг 20 мин
  • Унгар улс төрийн хэвлэл мэдээллийн шинэчлэлээ эхлүүлж, Орбаны үеийн суртал ухуулгыг дуусгавар болгов
    6 цаг 35 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК