зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Капитал” банкинд хадгаламж хэлбэрээр байршиж байсан авлагыг барагдуулахад Монголбанкнаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ

2021-6-16
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан болон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.

Эхлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Тайлангийн талаар Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд товч танилцуулга хийв.


Тайлант онд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг даатгуулагчид ойртуулж, илүү хүртээмжтэй, өгөөжтөй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг боловсронгүй болгоход анхаарлаа төвлөрүүлэн ажилласан, мөн коронавируст халдвар нэмэгдэх болсон учир эрсдэлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээгээр хуваалцах талаар Сангийн яам, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Эрсдэлийн сангаас 2020 онд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан. Уг зардлаар нийт 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчилгээ, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан талаар танилцуулав.  

Түүнчлэн, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээг улсын 11, хувийн хэвшлийн 9 эмнэлэгтэй байгуулан, 75 хувийн зардлын төлбөрийг даатгалын сангаас хариуцан төлж буй нь эрүүл мэндийн даатгалд итгэх иргэдийн итгэл дээшилж, гадаад руу чиглэсэн эрүүл мэндийн зардлын урсгал багасах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар үзүүлнэ гэж тооцож буй талаар танилцууллаа. “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ”-г тогтоож, 2020 оны 13 дугаар тогтоолоор 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэрийн эмэнд 30, 50, 70 хувийн хөнгөлөлтийг үзүүлдэг болсноор Даатгалын гэрээтэй эмийн сангийн тоо өмнөхөөс 1.7 дахин нэмэгдсэн гэдгийг дурдав.

Цаашид “Капитал” банкинд хадгаламж хэлбэрээр байршиж байсан 136.2 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахад Монголбанкнаас дэмжлэг үзүүлэх талаар Байнгын хорооноос үүрэг, чиглэл өгөх, Сангийн яамнаас Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх шимтгэлийг сүүлийн гурван жил дараалан дутуу тооцон төлж байснаас үүдсэн 210.0 тэрбум төгрөгийн авлагатай гэж үзэж байгаа тул төсөвт дутуу суулгасан авлагыг төлүүлэх талаар  Байнгын хороо зохих зөвлөмж, шийдвэр гаргаж өгөх, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг эх үүсвэр, зориулалтаар нь ангилан эрүүл мэндийн даатгалын сангийн болон улсын төсвөөс хуваарилж байгаа хөрөнгийг орлого, зарлагаар нь нарийвчлан төсөвлөж, гүйцэтгэлийг тайлагнаж байхаар төсвийн хуулинд тодорхой тусгаж байх саналаа танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар, С.Чинзориг, Б.Бейсен, М.Оюунчимэг, Д.Батлут, Д.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Б.Баярсайхан нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авав.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа иргэд, даатгуулагчдын мөнгө болох Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс 9.6 тэрбумаар шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан нь хууль зөрчихгүй юу гэдгийг тодруулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрсдэлийн сангийн журамд заасны дагуу баруун, зүүн бүсэд зайлшгүй  шаардлагын улмаас хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахаар тоног төхөөрөмж авсан талаар тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг зарцуулахдаа даатгуулагчдын төлөөллөөс заавал зөвшөөрөл авч байх ёстойг онцлоод даатгалын сангийн хөрөнгөөр худалдан авалт хийсэн баримтуудыг дурдаж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Төсвийн хуулиар Эрсдэлийн санг зөвшөөрөөгүй байхад, тодорхой эрх зүй орчин байхгүй байхад яагаад тус сангаас хөрөнгө гарган зарцуулж байгааг, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг коронавируст халдварын үед хэрэглэж буй эмийн үнийн өсөлтөд болон халдвар авсан иргэдэд шаардлагатай эмийн багц хүртээмжтэй хүрч буй эсэхэд хяналт тавьж буй эсэхийг тодруулж хариулт авав. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн халдвар аваад гэрээр эмчлүүлж буй нэг иргэнд 70 мянган төгрөгийн багц хүргэж байна, өрхийн эмнэлгүүд гэрийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ дагуу нэхэмжлэлээ ирүүлснээр төсвийг шилжүүлнэ гэв. Энэ үйл ажиллагаанд хяналт байхгүй, иргэдэд хүрэхгүй байгаа талаар гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол санал их байна гэдгийг тэмдэглээд даатгалаас үзүүлж буй үйлчилгээнүүдтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Туваан, Б.Бейсен, Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, гишүүн Ц.Туваан коронавируст халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүдийг даатгалаар санхүүжүүлэх, Х.Булгантуяа ковидын эсрэг эмийг даатгалаас санхүүжүүлээгүй мөртлөө маш их хөрөнгийг зарцуулсан байна, үүнийгээ ч тайлбарлаж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлж үг хэллээ.

Тайланг хэлэлцээд, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, санхүүжилтэд хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй байна гээд хариуцлагатай ажиллахыг хүсэв. Мөн Байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зарцуулалттай танилцах, хянан шалгах Ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэж буйг мэдээлэв.  

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар танилцуулгыг төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Тогтоолын төсөл 2 заалт, 7 дэд заалттай бөгөөд улс орны аюулгүй байдлын нэн чухал асуудал болох монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар монгол хүний оюуны чадавхи, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой болохыг хуулийн төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Булгантуяа, С.Ганбаатар, С.Чинзориг, Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар асуулт асууж, асуултад төсөл санаачлагч Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар хариулт өглөө. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен монгол хүний удмын санг судалж буй шинжлэх ухааны байгууллага бий эсэх, “Угийн бичиг” хөтлөх сэдвийг ерөнхий боловсролын сургалтад оруулах эсэхийг тодруулж, төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн судалгааны томоохон ажил орхигдсон бөгөөд энэ нь хөрөнгө мөнгөтэй холбоотой, хүүхэд залуучууд төдийгүй нийт иргэдийн дунд “Угийн бичиг” хөтлөх талаар дорвитой ажил хийгдээгүй талаар хариулав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг олон хүүхэдтэй өрхийг дэмжих зэрэг асуудлыг хасаад хүн амын удмын санг хамгаалахтай холбоотой асуудлаар дагнасан тогтоол гаргах нь зүйтэй талаар санал хэллээ. Гишүүд мөн тогтоолын төсөлтэй холбоотой зардал, тооцоог тодруулж, тодорхой зардал төсөвлөхгүй бол өмнөх алдаагаа давтаж, дорвитой ажил хийгдэхгүй өнгөрөх талаар саналаа хэлэв.

Ийнхүү хэлэлцээд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Ингээд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баасан гарагт томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана
    9 цаг 51 мин
  • "Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
    10 цаг 17 мин
  • Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
    10 цаг 53 мин
  • Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
    11 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
    12 цаг 8 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    13 цаг 0 мин
  • “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
    13 цаг 14 мин
  • ФОТО: “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт боллоо
    13 цаг 28 мин
  • 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    13 цаг 59 мин
  • ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлт Швейцарын холбооны улсын Женев хотод боллоо
    14 цаг 18 мин
  • МИАТ: Бангкок чиглэлийн нислэг нээгдлээ
    14 цаг 29 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна
    14 цаг 44 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    15 цаг 1 мин
  • МАН-ын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй бага хурал өнөөдөр хуралдана
    15 цаг 23 мин
  • Монгол Улс Хүлэмжийн хийн ялгарлыг 30,3 хувиар бууруулах амлалт, бодлогоо танилцуулна
    15 цаг 54 мин
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
    15 цаг 59 мин
  • Улс тунхагласан ойн баярт зориулсан бөхийн барилдаан 33 дахь удаагаа болох гэж байна
    16 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
    16 цаг 16 мин
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
    16 цаг 21 мин
  • Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна
    16 цаг 42 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК