Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Э.Оюунболдын аварга цолыг хураах уу?

2021-6-17
0
ЖИРГЭХ

2018 он. Индонез улсад Азийн зуны спортын наадам болж, Монголын шилдэг тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртэж байв. Тэмцээн өндөрлөсний дараахан түүний допингийн шинжилгээний сорьцоос хориотой эмийн бодис илэрч, Олон улсын допингийн эсрэг агентлагийн дүрэмд хатуу заасны дагуу түүний алтан медалийг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасссан билээ. Энэ дүрмийг тив, дэлхийн тэмцээн уралдаан, олимпын наадамд өрсөлдсөн хэн бүхэн дагаж мөрдөх журамтай. Ингэж гавьяат тамирчин П.Орхон спортын бүх төрлийн тэмцээн уралдаанд оролцох эрхээ 2022 он хүртэл хасуулсан юм. Тэрбээр допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй манай спортын зарим зүтгэлтний зүгээс арбитрын шүүхэд хүртэл хандаж үзсэн. Гэвч дүрэм бол дүрэм. Допингийн төрлийн бодис илэрвэл энэ нь эцсийн дүн гэж үздэг тул заргалдаад ч тусыг олохгүй.

Тэгвэл Монголчуудын өнө эртний өв соёл болох үндэсний бөх рүү маань допингийн хар сүүдэр дайрч аварга, арслан цолтой бөхчүүд ч нэр холбогдох болсон нь өнөөгийн бодит үнэн. Төрийн наадмын түрүү, үзүүр хүртсэн бөхөөс ч допинг илэрч байна.

Анх 2002 оны баяр наадамд шөвгөрсөн дархан аварга А.Сүхбатаас хориотой төрлийн бодис илэрч, өдгөө 31 бөх болтлоо нэмэгджээ. Гэвч хариуцлагыг тэгш үүрсэн нь цөөн. Допинг хэрэглэсэн бөхчүүдээс цолоо хураалгасан нь Н.Адъяабат, Б.Ганзориг, Б.Суманчулуун нар. 

Допингийн хариуцлага бага цолтонд хатуу тусч, том цолтой бөхийн толгойг илдэг байж болохгүй юм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Э.Оюунболд аварга. Түүнийг аварга болоход Монголчууд төдийгүй Хэнтийчүүдийн магнай тэнийтэл баярласан ч харамсалтай нь удаан үргэлжлээгүй баяр байв. 2019 оны наадмаар түрүүлсэн Э.Оюунболд, өсөх идэр чимэг хүртсэн начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрснийг бүгд мэднэ. Уг асуудалтай холбогдуулан тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөн олгох шийдвэр гарсан ч асуудал аажимдаа бүдгэрч, замхрах тийшээ оржээ. Угтаа бол олон улсын дүрмээр авч үзвэл аварга Н.Батсуурь даян чимэг, өөр бусад бөхүүд начин, харцага, заан цолтой болох байв. Гэвч ийм зүйл болсонгүй. Хоёр жил өнгөрч, дараа дараагийн допингийн асуудал гарсаар.  

Э.Оюунболдын цолыг хураах эсэх нь чухамдаа Ерөнхийлөгчийн мэдэлд бий.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдийд л шударга ёсыг тогтоох боломжтой. Гэвч уг асуудлыг даамжруулсаар хоёр жилийг үдэж буй нь харамсалтай гэлтэй. Түүний бүрэн эрхийн хугацаа ч дуусаж байна. Уг нь тэр өөрөө тамирчин хүн. Их спортыг удирдаж явсан туршлагатай. Энэ утгаараа спортын дүрэм журмыг “А-Я” хүртэл алдаа мадаггүй мэдмээр. Э.Оюунболдын цолыг хураавал Улсын баяр наадмаар сүүлийн хоёр жил допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг ч хөндөж болох байсан. Учир юу гэвэл нутгийнх нь бөх, тодруулбал, Баянхонгор аймгийн бөх Д.Цэрэнтогтохын өсөх идэр чимэг, Б.Бат-Оршихын улсын харцага цолыг хураах нөхцөл үүсэх юм. Мөн барилдах эрх ч үүнд багтана. Энэ шалтгаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга шударга ёс тогтоох дургүй байна уу гэх хардлага төрж байна. Э.Оюунболдын цолыг хурааж чадаагүй цаад шалтгаан нь нутгийнхаа бөхчүүдийг хамгаалж үлдэх гэсэн далд нүүдэл биш биз. Хэрэв тийм биш бол Монголын төр өгч чадсан шигээ авч чаддаг байх үлгэр дуурайллыг үзүүлээч. 

А.Сүх

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Sonjigch (98.38.70.63)
    Dopingiin TuriinTuriiin hereg shuuheer erseslen shiidegdtel avraga tsoliig tutgelzuulj 100 jiliinaadamd arslangiin chansaagaar barilduulah ni zugeer bolov uu gej Bodoj baina Oyunbold Tserentogtoh nariinerh 2021-07-11-nii 00 tsag 01minutad sergene
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • хуучин цэрэг (203.91.119.46)
    Цэргийн цолыг бөхчүүдэд өгдөгийг шинэ Ерөнхийлөгч шийднэ
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • монгол (192.82.76.157)
    БӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ БӨХИЙН ЦОЛЫГ ХЭЗЭЭ Ч ХУРААДАГГҮЙ ХАРИН ЦАРЦААДАГ БАЙХГҮЙ ЮУ
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Допинг Н.Батсуурийн эрхийг 2 жилээр хасах ёстой! Допингоо нуусан хэргээр нэмж 2 жил хасаачээ!!! (66.181.181.184)
    Допинг Н.Батсуурийн барилдах эрхийг 11 сараар хасна ч гэх шиг хэнийг ДОРОМЖЛООД байгаа юм бэ????
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
    • За зайлаа үхэр тариа биш хорлох гэж хийсэн эм
      2021 оны 06 сарын 17
  • Зочин (202.9.47.29)
    Ганц Оюунболдын цолыг хурааж болохгүй хэрэв хураахаар бол А.Сүхбат , Батсуурь, Пүрэвдагва, БатОрших нарынхыг хураах хэрэгтэй
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.84.44)
    Батэрдэнийг 12 түрүүлүүлсэн заваан мэхийг болиулаач
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin (103.242.45.45)
    Huraagaach ee
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (192.82.84.118)
    Хураах хэрэгтэй. ийм махан гахайнууд ард түмнийг хуураад явах ёсгүй. Цэрэг, цагдаагийн цол өгөхийг хориглох хэрэгтэй! Бас цолыг ерөнхийлөгч биш, Бөхийн холбоо өгөх болгох хэрэгтэй
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Болд (49.0.135.184)
    аварга цол, мөн цагдаагийн дэд хурандаа цолыг мөн адил хураах хэрэгтэй. Ер нь наадамд түрүүлсэн бөхөд цэрэг цагдаа, онцгүй байдлын зэрэг хүчний байгууллагын цол олгодог явдлыг таслан зогсоох хэрэгтэй.тийм зоригтой ерөнхийлөгч байна уу. Хүрэлсүх та чадах уу
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.121.153)
    явдаг жорлон
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Bayaraa (103.229.123.200)
    А.Сүхбатын эхлүүлсэн балаг л гай тарьж ийм байдалд хүрчээ. Түүнд ямар хариуцлага ноогдуулсан бэ."Загалмайлсан эцэг" гэсэн цолтой л үлдэх үү?
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
    • Түүнээс өмнөх пуужинт Бат-Эрдэнэ аварга, Баянаа аварга, Мөнхбат аваргын үед шинжилдэггүй байлаа шүү дээ
      2021 оны 06 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    6 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    9 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    15 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    20 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    31 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    2 цаг 22 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    2 цаг 45 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    3 цаг 8 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    3 цаг 20 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    4 цаг 2 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    4 цаг 54 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    5 цаг 4 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    5 цаг 6 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    5 цаг 26 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    5 цаг 38 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    5 цаг 45 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    5 цаг 53 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    5 цаг 57 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    6 цаг 0 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    6 цаг 12 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК