Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна

2021-6-17
0
ЖИРГЭХ

Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна. Иргэд гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Хур борооноос үүдэлтэй үер усны нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Сүүлийн үед их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас ойрын хугацаанд  нийслэл болон Монгол Улсын нийт нутаг дэвсгэрээр хур бороо орох урьдчилсан мэдээг гаргаад байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 7-8-нд нийслэлийн хэмжээнд орсон борооны улмаас нийт 23 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас хоёр өдрийн турш мэргэжлийн байгууллагуудтай хамтран, үүссэн нөхцөл байдалтай холбоотой хор уршгийг арилгах, иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авч ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлийг жил болгон ажиллуулдаг. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд дээр дурдсан гол дагуу завьт эргүүлийг гарган, ажиллаж байна. Энэ сарын 10-наас хойш нийт 52 автомашиныг голын бүсээс гаргасан. Мөн голын усанд суусан таван автомашиныг татаж гарган, таван иргэний амь аварлаа. Энэ хугацаанд голын усанд осолдсон хүн байхгүй. Бид эргүүл, хяналт, шалгалтынхаа ажлыг Нийслэлийн Цагдаагийн  удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран, өдөр бүр долоон чиглэлд хийж байна.

Дулааны улиралд бороо их ороход гэр хороолол болоод голын эрэг дагуу буусан айлууд усанд автах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны зоорийн давхруудад ус орох зэргээр аюултай нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Иргэд голын ус, тогтоол усанд орохгүй байх, ялангуяа гол дагуу амарч, зугаалахдаа  бага насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх шаардлагатай. Гэр орон, хашаа, байшингаа усанд автахаас урьдчилан сэргийлж, шуудуу татах хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоод  Орон сууцны хороолол дахь ус соруулах насосыг бэлтгэх чиглэлээр бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байна.

-Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн, шилжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй. Бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй. Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үерийн аюултай бүсэд буусан айл, аж ахуй нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжид үерийн аюултай бүсэд буусан өрхүүдэд нүүх албан шаардлага бүхий мэдэгдлийг хүргэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт үерийн аюултай бүсэд болон гол дагуу буусан зургаан айлыг нүүлгэн шилжүүллээ.

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Өнгөрсөн жилийн өдийд дуудлага мэдээлэл харьцангуй бага байсан. Түрүүн хэлсэнчлэн, зургадугаар сарын 7-8-ны хооронд тасралтгүй орсон борооны улмаас Дунд гол, Туул гол, Сэлбэ голын усны түвшин маш их нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан зарим гүүр болоод замыг сэтлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шуурхай хийсэн. Мөн усны түвшнийг багасгах, иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд байгаа үерийн далан суваг, шуудуу, зам дагуух ус соруулах хоолойг Геодези, усны барилга, байгууламжийн газар тогтмол цэвэрлэж байгаа. Гэхдээ их хэмжээний бороо орсон тохиолдолд усыг нэвтрүүлэх хүчин чадал нь бага байдаг. Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгаа гаргаж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах, инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    8 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    1 цаг 59 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    2 цаг 22 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    2 цаг 44 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    2 цаг 56 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    3 цаг 39 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    4 цаг 31 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    4 цаг 41 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    4 цаг 43 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    5 цаг 3 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    5 цаг 15 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    5 цаг 22 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    5 цаг 30 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    5 цаг 34 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    5 цаг 37 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    5 цаг 49 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    6 цаг 1 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    6 цаг 2 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 5 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    6 цаг 10 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК