Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санаачлаад хийж чадахгүй бол, бусдын зөвлөснийг хэрэгжүүлээч С.Энхболд сайд аа

2021-6-21
0
ЖИРГЭХ

Коронавирусний халдвар хэдийнэ цар тахал болж, 10 мянга орчим хүн эл халдвараар өвчилж, 500 орчим эрдэнэт хүний алтан амь эрсдээд байна. Зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд дархлаажуулалтыг бүрэн хийж, халдварын тоо буурна хэмээн албаныхан үзэж, тооцолж байсан ч нөхцөл байдал эсэргээрээ болж, халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэх болов.

Үүний шалтгааныг салбар яам нь судалж байна, дархлаажуулалтдаа хамрагдаагүй иргэд олон байна, ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байна гэх мэтээр бүхий л бурууг ард түмэн рүүгээ чиглүүлж, чичилж сууна.

Мөн салбарын сайд нь халдвар авсан иргэдэд 70 мянган төгрөгийн эм бэлдмэл олгож байгаа, бид чадлынхаа хэрээр зүтгэж байна гэх зүйлийг ярьж, шууд нэвтрүүлгийн үеэр иргэдээс хатуухан "банга" хүртсэн. Үнэндээ нөхцөл байдал бодит амьдрал дээр С.Энхболд сайдын хэлдэг шиг байхгүй байна. Тодруулбал, халдвар авч гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, тэр дундаа сайдын хэлж буй 70 мянган төгрөгийн багц огт хүрээгүй гэж хэлэхэд ч нэг их хилсдэхгүй биз. 

Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа иргэд өнөөдөр үхэхгүйн тулд хаданд гарсан коронавирусний эм, бэлдмэлийг өндөр үнээр худалдан авч байна.

Гэтэл үүнд салбарын яам нь дорвитой санаа тавьж байгаа зүйл алга. Харин Үндэсний аудитын газар өнгөрсөн долоо хоногт ЭМЯ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2021 оны вирусийн эсрэг эмийн худалдан авалтад бодит цагийн аудит хийж, бүхнийг илчилж, Эрүүл мэндийн яаманд зөвлөмж хүргүүлсэн байдаг.

Тодотговол, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.9-д заасны дагуу зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулан баталсан эмийн үнэд төрөөс зохицуулалт хийх боломжтой байдаг тул цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан вирусийн эсрэг эм, тарилгын эмийн мэдээллийг тус жагсаалтад оруулан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байхаас сэргийлж үнийн зохицуулалт хийх,  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.10-т заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан эмийг эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах зохицуулалттай. Тиймээс коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмийг тус жагсаалтад оруулах, иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах зөвлөмжийг өгсөн. 

Салбарын яам нь санаачлаад хийж чадаагүй ажлыг хийх хэрэгжүүлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллага ийнхүү өгөв. Харин үүнийг ажил хэрэг болгож, халдвар авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, эмийн компаниудад "шулуулж" буй ард түмнээ анхаарах цаг болжээ С.Энхболд сайд аа.  

 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    23 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    46 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    1 цаг 8 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    1 цаг 20 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    2 цаг 2 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    2 цаг 54 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    3 цаг 4 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    3 цаг 7 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    3 цаг 26 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    3 цаг 38 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    3 цаг 46 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    3 цаг 53 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    3 цаг 57 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    4 цаг 0 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    4 цаг 12 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    4 цаг 25 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    4 цаг 26 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 29 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    4 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    4 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК