зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Янжуур болон шингэн тамхинд онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

2021-6-21
0
ЖИРГЭХ

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан байдаг.

Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.

 Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй боловч энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна. Иймээс хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах зэрэг хэрэгцээ шаардлагатай гэж үзэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд:

1.Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан,

2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан,

3.Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 136-д зарим шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар тусгагдсан. 

Монгол Улсын хувьд тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2018- 2020 он хүртэлх тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр заасан. Харин 2021 оноос цаашид хэрхэн татварыг нэмэгдүүлэх талаарх бодлого одоогоор тодорхойгүй. Түүнчлэн, тус хэрэглээ нь нэгэнт бий болсон халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах шаардлага үүсээд байна.

Иймд тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна.

Мөн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4600 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 5860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгаж, эдгээр нэмэлттэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулийн хэсэг, заалтуудын уялдаа холбоог хангах өөрчлөлтийг тусгасан байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулав. Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баасан гарагт томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллана
    8 цаг 31 мин
  • "Хүнсний хувьсгал"-ын үр дүнд "Газар шим үйлдвэр" ХК үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ
    8 цаг 57 мин
  • Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
    9 цаг 33 мин
  • Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
    10 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзлаа
    10 цаг 48 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц 61054.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    11 цаг 41 мин
  • “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
    11 цаг 54 мин
  • ФОТО: “Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт боллоо
    12 цаг 8 мин
  • 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    12 цаг 39 мин
  • ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын "Сүүлчийн нүүдэлчид" хөрөг номын нээлт Швейцарын холбооны улсын Женев хотод боллоо
    12 цаг 58 мин
  • МИАТ: Бангкок чиглэлийн нислэг нээгдлээ
    13 цаг 9 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэл 20-25 хувиар буурна
    13 цаг 24 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    13 цаг 41 мин
  • МАН-ын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй бага хурал өнөөдөр хуралдана
    14 цаг 3 мин
  • Монгол Улс Хүлэмжийн хийн ялгарлыг 30,3 хувиар бууруулах амлалт, бодлогоо танилцуулна
    14 цаг 34 мин
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
    14 цаг 39 мин
  • Улс тунхагласан ойн баярт зориулсан бөхийн барилдаан 33 дахь удаагаа болох гэж байна
    14 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
    14 цаг 56 мин
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
    15 цаг 1 мин
  • Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна
    15 цаг 22 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК