Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганбат: Манай улс дэлхийд өрсөлдөх чадвараараа Венесуэлтэй зэрэгцэж явна

2021-6-21
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.06.21/ ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын 2021 оны төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал
  • Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн мэдээлэл сонслоо.

Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн явц, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б. Жавхлан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ,Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис болон Сангийн яамны газрын дарга нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. 2019 оны гурав, дөрөвдүгээр улиралд эдийн засаг 10.07 хувийн уналттай байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд 5.3 хувийн уналттай болсон байна. Инфляци тавдугаар сарын байдлаар 6.2 хувьтай байна. Хилээр бараа татах хурд саарсантай холбогдуулан инфляци өссөн гэдэг тайлбарыг өгөв.

Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ төсөөллөөс хоёр дахин бага гарсан боловч үнэ өсөлттэй байгаа тул төсөвт тооцсон дүн алдагдалгүй байгаа аж.

Мөн Сангийн сайдын мэдээснээр, ковидын хөл хорионы үед өрхийн сарын дундаж орлого огцом  өөрчлөгдөөгүй тогтвортой байсан гэдэг мэдээллийг өгсөн юм. 2019 оны 4-р улиралд өрхийн дундаж орлого 1,375,000 байсан. 2020 оны нэгдүгээр улиралд 1,450,000 болсон. Мөн дундаж зарлага 1.4 сая хэвээр байгаа гэдгийг онцоллоо. Цаашлаад 2020-2021 онд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдсэн хаалгаа барьсан байгууллага цөөн байна гэж макро эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх танилцуулгадаа онцоллоо.

Төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлд зарлага 84.5 хувьтай байгаа бол төсвийн орлого өмнөх оныхоос өсөлттэй байгаа гэв. Засгийн газрын гадаад өр 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 61.1 хувьтай байна.

Цар тахлын хүрээнд хоёр жилийн хугацаанд 5.8 их наяд төгрөгийн эдийн засгийн  арга хэмжээг авсан. Үүний 612 тэрбум нь хүүхдийн мөнгө, ус цахилгаан дулааны хөнгөлөлтөд зарцуулагдсан байна.

Гурван хувийн хүүтэй зээл одоогийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэйгээр  2.5 их наяд төгрөг зарцуулж 70,000 байгууллагын 17,000 зээлдэгчид очоод байна. Ирэх найман сард энэхүү зээлийн гүйцэтгэл 100 хувь болно гэж мэдээлэв.

Бүлгийн гишүүд халамжийн бодлогоос хөгжлийн бодлогод аажмаар шилжих хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Түүхий эдийн үнэ тэр тусмаа зэсийн үнийн өсөлт өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийг аварлаа. Зэсийн үйлдвэрт сангийн сайд хяналттай байх хэрэгтэй. УИХ хууль батлах, төсөв батлах хоёр том эрх мэдэлтэй. Гэвч Ковидын хуулиар энэ эрхийг гүйцэтгэх засаглалд өгчихсөн. Энэ эрхийг УИХ-д буцаан авчрах хэрэгтэй. Сайд нарын дураараа төсөв зарцуулдаг байдалд Сангийн сайд та эргээд буруутан болно шүү гэдгийг сануулъя.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 2021 оны төсөв батлахад манай бүлгийн гишүүд “ковидын үеийн төсөв байж үр ашиггүй зарлага их байна” гэдгийг удаа дараа сануулсан. Төсвөө батлахдаа Pfuzer зэрэг баталгаажсан вакцинд зардал тавих байсан. Цаашид ч вакцины асуудал хэдэн жил үргэлжлэхийг бид мэдэхгүй. Тиймд цар тахлыг амжилттай даван туулсан орнуудаас туршлага судлах хэрэгтэй. Мөн банк 0.3 хувийн хүүтэй зээлийг олгохын зэрэгцээ өөрсдийн зээлийг тодорхой хувьд авахыг шаардаж байгаа асуудалд анхаарал хандуулаарай. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх боломж байгаа юу.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Ковидын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Монгол төрийн бодлого эдийн засагтаа сайн анхаарах хэрэгтэй. Одоо сонгуульд зориулсан эдийн засгийн бодлогоос хөгжлийн бодлогод аажмаар шилжих хэрэгтэй.Экспортын бүс нутагт онцгойлон анхаараарай. Нэмүү өртөг үйлдвэрлэгдэг салбартаа төр анхаарах цаг болсон. ТӨК-ийн удирдлага “задарсан”. Удирдлагад хэт олон хэсгийн төлөөлөл орсноор нэгдмэл бодлоготой болж чадахгүй байна. Хамгийн ашиг багатай улс орны хөгжилд хэрэгтэй ажлыг ТӨК хийж, ашиг өндөртэй ажлуудыг хувийн хэвшлээр хийлгэх дэмжлэгийн бодлоготой байх хэрэгтэй.  2021 оны эдийн засгийн тэлэлт ямар байх юм. Нэг хүнд ногдох ДНБ хэд болох уу.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Манай улс өрсөлдөх чадвараараа Венесуэл зэрэг улстай зэрэгцэж явна. Гааль дээр үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалт зогссон. Дундаж давхарга гэж байхгүй боллоо. Улсын төсвөөс хэдэн төгрөгт вакцин авсан байна. Одоо өгч буй халамжууд үргэлжлэх эсэх мөн төсөвт тодотгол хийх үү. Шатахууны үнийг хэзээ болтол барих боломжтой байгаа талаараа мэдээлэл өгнө үү.

Одоогийн байдлаар 82.8 сая ам долларт дөрвөн сая вакцин худалдан авсан байна. ЭМЯ-ны жилийн төсөв 1.4 их наяд. Одоогийн байдлаар 32.3 хувь буюу гуравны нэгийг нь зарцуулсан байна.

Иймд төсвийн тодотгол хийж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гүйцэтгэлийн үнэлгээгээр, шатлалтайгаар нэмэх боломжтой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцоллоо.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Сайнзориг нар гишүүдэд мэдээлэл өгөв.

Тус хууль батлагдсанаар "Төрийн байгууллагуудын ажил уялдаа холбоотой болно, иргэд төрийн мэдээллийг шуурхай авах боломж нээгдэнэ, гадаад паспортыг цахимжуулах мөн хаягжилтын асуудлыг цэгцлэх" зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлыг хөнгөвчилнө гэж хууль санаачлагчид үзэж байна.

Мөн 16 наснаас дээш Монгол Улсын иргэнд 12 оронтой тоо бүхий тоон гарын үсэг өгнө. Одоогийн байдлаар цахим үнэмлэхийн огт ашиглагдаагүй чиптэй хэсгийг ашиглалтад оруулах аж. Тухайн иргэний мэдээлэл, эрүүл мэндийн карт, эмчилгээний түүх, тоон гарын үсэг, жолооны үнэмлэх зэргийг нэгтгэн тус чипээр дамжуулан ашиглах юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Яана даа (202.126.90.96)
    МАН хэзээ 1 БАЛАГТАА эзэн болох юм бол??? Монголчууд тэр өдрийг үзэхнүү?? 100 жил тарьсан балагтаа эзэн болдог ч болоосой энэ МАН. 100 жилд мөн ч их балаг тарьсан нам даа уг нь. Одоо залгаж буй залуус нь бүүр ч их балагтай гарууд л улам баллаад байхын. Нам нь таг. Баялагт эзэн болох гэсэн худалч луйварч дарга ангиа захирч БАЛАГТАА эзэн бол МАН. Шившиг . Хамгийн сүүлд гэхэд ковидыг БАЛАГ болголоо МАН. балагтаа эзэн бол МАН
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • БАЯРЛАЛАА (59.153.115.85)
    МАНАЙ УЛС ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ВЕНЕСУЭЛТЭЙ ЗЭРЭГЦЭЖ ЯВНА ГЭНЭ. САЙН БАЙНА ШҮҮ БИД НАР. УИХ ГИШҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн: (103.26.193.251)
    Эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвараараа доошлож байгаа ч ковидын асуудлаар Хятадыг давж өрсөлдөөнд ширүүн орж байгаа юм биш үү. Алийн болгон дандаа доошлох билээ...
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (148.253.16.229)
    Бидон пиздаг харахаар ясны дургүй хүрээд байхын, өмнө сууж байхдаа согтуу хуцаж байсныг бодоод, энэ бид 2 улс орнуудын байр, байдлыг харьцуулах мэдлэг, чадвар байлаа юу, хол очиж хуц, бидон дотороо гөлөглө новшоо... Баянхонгорынхон энэ эргүү малаа татаж аваачээ...МАН-д их хорссон хулгайч, хохь чинь чи...
    2021 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    саяхан
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    23 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    46 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    58 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    1 цаг 40 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    2 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    2 цаг 42 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    2 цаг 45 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    3 цаг 4 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    3 цаг 16 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    3 цаг 23 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    3 цаг 31 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    3 цаг 35 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    3 цаг 38 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    3 цаг 50 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    4 цаг 2 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    4 цаг 4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 6 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    4 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    4 цаг 21 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК