Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бөх, морио дээдэлдэг ард түмнээ "нулимах" эрх бий юу?

2021-6-22
0
ЖИРГЭХ

Монгол Улс төдийгүй дэлхий нийт коронавирусний цар тахалтай нүүр тулаад хоёр жил орчмын нүүр үзлээ. Олон мянган хүн эл өвчнөөр өвчилж, хэдэн зуун хүн амь насаа алдав. Өдгөө ч олон хүн үхэл, амьдралтай тэмцэж байна.

Манай улс коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байхад буюу өнгөрсөн жил халдварын эрсдлээс сэргийлж, Цагаан сар, Улсын баяр наадам гээд үндэсний тэмдэглэлт өдрүүдээ нийтийг хамарч, тэмдэглээгүй өнжсөн. Энэ нь ч зөв шийдвэр байсан гэдэгтэй санал нийлэх хүн олон. 

Өдгөө коронавирусний халдвар цар тахал болж, 100 мянга орчим хүн эл өвчнөөр өвчилж, 500 орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэв.

Энх цагт энэ мэтээр олон зуун хүн амь насаа алдаж, халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа учраас аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Гэтэл монголчуудын хамгийн ихээр дээдэлж, хүндэлдэг уяачид хийгээд бөхчүүд нь баяр наадам тэмдэглэх нь зүйтэй хэмээн ээлж дараалан мэдээлэл хийж, улайран зүтгэх болов. 

Тодотговол, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос аймаг, сумдын наадмыг хийхгүй байх Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Тус холбооны дэд тэргүүн Монгол Улсын Тод танлай уяач Ц.Дуламсүрэн "Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор аймаг, сумдын уяачид маань морио уралдуулахгүй, бөхчүүд нь барилдахгүй, харваачид нь сум тавихгүй гэдэг бол Үндсэн хууль зөрчиж, ялгаварлан гадуурхсан үйлдэл. Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байх тухай заалт бий. Тиймээс хот тойрсон эрлийз морьтой уяачид, допингтой бөхчүүдэд зориулсан наадам хийж болохгүй. Наадна гэдэг чинь ард түмэн баясахыг хэлдэг юм. Наадам хойшлуулах тухай бас ярьж байгаа. Хэрэв ингэвэл хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Мөн наймдугаар сар гэдэг морь уралдуулах цаг биш. Малчид маань намар, өвлийн бэлтгэлээ хангаад хадлан тэжээлээ базааж байх хугацаа" хэмээсэн.  

Мөн Монголын үндэсний бөхийн холбооноос "Бүх цэргийн наадам"-ыг зохион байгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст дахин гаргана гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаарх МҮБХ-ний мэдэгдэлд "УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “…Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй…” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долоодугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т дахин гаргах болно" гэжээ. 

Угтаа тэд хайр хүндэтгэлийг нь харамгүй хүртдэг ард түмнийхээ төлөө "Бид төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж байна. Эрдэнэт хүний алтан аминаас үнэтэй эрхэм зүйл үгүй" гээд монгол жудаг гаргасан бол сайхан харагдах байлаа. Гэтэл тэд тэгсэнгүй. Харамсалтай нь. 

Эцэст нь, эрх баригчид хэсэг бүлэг хүний эрх ашиг, хүсэл сонирхол чухал уу, ард түмний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах нь чухал уу гэдэг сонголтын өмнө  зогсож байх шиг. Ямартай ч, нэгний бус нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх бий гэдгийг эрх биш анхаарна биз ээ. 

 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Кккк (202.179.21.223)
    допин тарьсан жүжигжин бөхчүүд .мөн допин шахуулсан хурдан морь уралдуулсан наадам сонирхолгүй бга шүүү
    2021 оны 06 сарын 24 | Хариулах
  • БИТГИИ СОЛИОР (124.158.67.119)
    АЙГААД БАЙВАЛ ОЧИХГҮЙ БЖ БОЛНО ШДЭЭ, НААДАМЛАХ НЬ НААДААД Л, НААДАМЛАХГҮЙ НЬ ГЭРТЭЭ БАЙ, КОВИД ТУСВАЛ ҮХЭХ ЭСЭХЭЭЭ ӨӨРСДӨӨ Л ШИИД, ДЭМИИ МАРГАХАА БОЛЬЦГООО
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • хуц (103.57.95.128)
    Улсынхаа хийморийг бодоод Наадмаа хийх хэрэгтэй. Цахимаар байсан ч болно. Хийгүй байлаа гээд Корона намдахчгзй, багасахчгүй. Наадам Коронад ямарч хамаарахгүй. Угаасаа одоо тарцан, Вакцинаас өөр хэн ч юу ч зогсоохгүй.Авьяаслаг удирдагч Монголд байхгүйгээс хойш
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • hurelsuh (202.21.109.61)
    dopinguudaasaa ymar ch uneer hamaagui sal tsoliig huraa avarga gedguudees ni ehel bid demjne
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.188.16)
    Коронагаар далимдуулж хэн дуртай нь үндэсний өв соёл руугаа нулимдаг боллоо, наадам хэрэггүй, бөх морь хэрэггүй харин хятад солонгос сериалаа үзэцгээе гэх нь холгүй байх шив
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.90.142)
    наадам гэдэг балай баярыг бүүр мөсөн болих хэрэгтэй энэ баярын балгаар нийгэмд уяач бөх гэдэг бие даасан давхрага амь бөхтэй оршиж сүүлдээ бүүр улс төрд орж ирээд байна
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Бөх морио дээдэлдэг хэдий ч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг бүр ч илүү эрхэмлэн дээдэлдэг нь ухаант хүн төрөлхтөний ёс жудаг!!!
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.17.126)
    За наадам хийхгүй гээд та нар муусайнууд халдвар хамгааллаа сахиж бгаа нь хаана байгаан зах гудамжаар дүүрэн шавааралдаж байж нэг их ард түмэндээ хайртай худлаа нохдууд наадмаа хийлгүй яадгын
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Irgen. (192.82.68.68)
    Yamar mulguu yumnuud bdag yum be. Yu yasan mori , buh. Ene hetsuu tsag uyed naadamdana gej ulairaad bdag yostoi durgui hurmeer amitad bna da.
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.20.61)
    Энэ наадам хийнэ гэж зүтгээд байгаа нөхдүүд чинь Женкогийн тухиралтаар ингэж байгаа нохдууд юм.
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн (64.119.20.61)
    Бөх барилдуулж морь уралдуулсанаар өнөөдөр короногийн халдвар багасах уу. Дэлхий нийт энэ цар тахлаас болж үндэсний хэмжээний уралдаан тэмцээнээ цуцалж байхад.
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • бидний асуудал биш (59.153.115.85)
    БӨХ МОРЬ ЭНЭ ӨӨРСДИЙН АСУУДАЛ ТА НАРЫН ДУР ХЭН Ч БАРИЛДААД МОРЬ УРАЛДУУЛААД ӨГ ГЭЭГҮЙ
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Наадмаас илүүтэй ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ (192.82.80.63)
    Бусад улс орноос Монгол гэж ялгарах зүйл бол ёс заншил, түүх, аж байдлын соёл, наадам гэдэгтээ хэн ч маргахгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал бол Та болоод таны эргэн тойрны хүмүүсийн амь насыг хэрхэн аврах яаж энэ айхтар цар тахлаас эрсдэл багатайхан гарч асуудлыг ярьж байна. Иймд энэ удаад наадмаа өнжөөд амь нас эрүүл мэндээ бодох нь тулгамдсан асуудал шүү!!! Эрхэм уяачид, бөхчүүдээ Таны морины бай, түрүүлж давсаны бай, цол хэргэмийн асуудлаас илүүтэй эргэн тойрны хүмүүсийн чинь амь насны асуудал яригдаж байгааг ойлгооч ээ!!!
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Ковид19 (103.80.211.104)
    дуламсүрэн гээд ямар хөлдүү гар байнаа энэ одоо хэн бэ хуцдаг босоо ороолон уу үгүй юу өөрийнх нь ойрын хүмүүс үр хүүхдүүд нь ковидоор явсны дараа л нэг ююм ойлгох байхдаа хөлдүү толгой адгуустайгаа адилхан оюун санааны хөгжил нь зогсчихсон л хүн дүрст юм даа
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Ковид (103.80.211.104)
    Үхсний чинь бөх морь вэ допингтой бөх, эрлийз адгууснаас хүний амь нас дорд ороо юу юмаа бодож ярилдаа аймшигт цар тахал дэлхий нийтийг нөмрөөд халдвар нь өдрөөс өдөрт өссөөр байхад бөх морь наадам яриад байдаг яасан дүүрочихсэн эргүү толгойнууд байдаг байнаа. Наад наадмаа, бөхөө, морио дараа нь болж болноодоо , ард иргэдийг басамжилсан хөлдүү бөхчүүдээр яадаг байнаа дээр үед бол бөхчүүд айлд зарагдаад өвөл нь жин тээж хоолоо олж иддэг байсан барлагууд л байсан одоо хар тэднээс баян хүн алга байна ш дээ. Нэгийг бодно байгаа бод бод .
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • шоогоо (202.55.188.46)
    явдаг 00-ууд, морьд тамлан зовоогчид үхэх нь л дээ. Ард олныг баярлуулж цэнгүүлдэг ч гэх шиг. Хамгийн бузар булхай хорчин үйлдлийн эзэд та нараас болоод наад эрэгчингийн 3 наадам чинь моодноос гарч байгаа шд. 20-30 жилийн дараа хараарай
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.161.28)
    Наадам ! Наадам ! Наадам !!! Тахал ! Тахал ! Тахал ! Үхэл ! Үхэл! Үхэл ! Яамаар байна ! Уяачид аа ? Наадамчид аа ? Бөхчүүд болоод Харваачид аа??????????????????????????????????????????????
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    7 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    19 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    1 цаг 1 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    1 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    2 цаг 3 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    2 цаг 6 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    2 цаг 25 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    2 цаг 37 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    2 цаг 45 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    2 цаг 52 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    2 цаг 56 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    2 цаг 59 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    3 цаг 12 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    3 цаг 24 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 28 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    3 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    3 цаг 43 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    3 цаг 56 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    4 цаг 15 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК