Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ: Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021-6-22
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.22) цахим хуралдаан 11 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.  

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг Очир, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хуурамч шатахуун нь хүний эрүүл мэндэд  хэр хортой эсэх, эдийн засгийн хохирол нь нийгмийн аль хэсэгт илүү тусаж байгааг тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дайвар бүтээгдэхүүн гэдэгт хэдэн төрлийн бүтээгдэхүүн хамаарч байгааг, эдгээр бүтээгдэхүүнийг хэчнээн аж ахуйн нэгж оруулж ирж байгааг, хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орохыг илүүтэй лавлав.

Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хар тугалгатай холбоотой байдаг. Гэтэл нүүрснээс гарч байгаа хийнд хар тугалга бараг байхгүй ч автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалга асар өндөр агууламжтай байдаг. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2020 онд түлш нефтийн хүнд фракц,  нафта, алкалит, керосин гэсэн 4 бүтээгдэхүүн нийтдээ  210 мянган тонн  орж ирсэн бөгөөд хувийн жинг нь 1х1 гэж тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам, доллараар хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог хэмээн хариулж байлаа.  

    Харин ажлын хэсгийн зүгээс 2015 оноос онцгой албан татварын хувь хэмжээг өндөр тогтоосноос хамаарч  онцгой албан татвар төлдөггүй газрын тосны зарим завсрын бүтээгдэхүүн болох нафта, керосин зэргийг их хэмжээгээр оруулж ирэх болсон. Эдгээр бүтээгдэхүүн хүхрийн агууламж өндөр учир экологи, агаар орчин болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн автомашин эзэмшигчдийн ашиглалтын зардлыг ихэсгэдэг талтай. Хуульд үүнтэй холбоотой хориглосон хязгаарлалт байхгүй болохоор дайвар бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулж ирээд байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоёр аж ахуйн нэгж оруулж ирсэн байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.  

    Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

 Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж,  хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлд 4 дүгээр зүйлийн “4.1.5.Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн  4 дүгээр зүйлийг 2  дугаар зүйл болгон “Энэ хуулийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж, хуулийн төслийн нэрийг “нэмэлт өөрчлөлт” гэснийг “нэмэлт” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

 Хуралдааны төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах  үүрэг бүхий  хамтарсан Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.92.194)
    Хүрэлбаатар хотгор шанаган толгойтоос олигтой юм гарахгүй
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    6 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    18 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    1 цаг 0 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    1 цаг 52 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    2 цаг 2 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    2 цаг 5 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    2 цаг 24 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    2 цаг 36 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    2 цаг 44 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    2 цаг 51 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    2 цаг 55 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    2 цаг 58 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    3 цаг 10 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    3 цаг 22 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 26 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    3 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    3 цаг 41 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    3 цаг 55 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    4 цаг 14 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК