Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхцэцэг: УИХ-ын сонгуулиар гарсан дэвшил Ерөнхийлөгчийн сонгуулиар алга болж, ухралт гарсан

2021-6-23
0
ЖИРГЭХ

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэгтэй Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр хийсэн судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа.


-Энэ удаагийн сонгууль цар тахлын үед болсноороо онцлог болж өнгөрсөн. Та бүхний хийсэн судалгаагаар ямар үр дүн гарав?

-Манай улс цар тахлын хүнд нөхцөлд хоёр дахь удаагаа үндэсний хэмжээнд томоохон сонгууль зохион байгуулсан нь Ази тивдээ ардчиллын хувьд үлгэр жишээ болохуйц үйл явдал болсныг юуны өмнө дурдах нь зүйтэй. Энэ удаагийн сонгуулийг дотоодын хараат бус иргэний нийгмийн ажиглагчдаас гадна гадаадын нэлээд тооны ажиглагчид мөн ирж ажигласан. Мэдээж цар тахлын хүнд нөхцөлд олон хүн цуглах, халдвар тархах эрсдэлийг зохицуулахаас эхлээд сонгууль зохион байгуулах амаргүй. Энэ онцлогийг харгалзан сонгуулийн сурталчилгаа явуулах болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулахад халдвар хамгаалалтыг хэрхэн хангах талаар журмыг холбогдох төрийн байгууллагууд гаргасан. Гэвч журмын хэрэгжилтийг хангах тал дээр харин цалгар байдал ажиглагдаж байв. Ялангуяа сурталчилгааны хугацаанд энэ талаар шүүмжлэл нэлээд өрнөсөн.

Сонгуулийн ирц өмнөх сонгуулиудтай харьцуулахад анх удаа 60-аас доош бууж суларсан.  Төрийн нөөцийг сонгуульд ашиглах байдал өмнөх сонгуулиудтай харьцуулахад нэмэгдэж, тэр хэрээр сонгуульд оролцогч талууд шударга өрсөлдөх нөхцөл хумигдах эрсдэл мөн харагдлаа.  Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар гэх мэт төрийн улс төрийн албан тушаалтнууд сонгуульд сурталчилгаанд оролцож болох хэдий ч зардал нь намынхаа сонгуулийн зардлын данснаас гарах учиртай. Үүнийгээ сонгогчдод ил тод тайлагнах нь ёс зүйтэй хэрэг болно. Үүнийг шаардсан иргэний нийгмийн ажиглагчдын уриалгад нэг ч УИХ-ын гишүүн, сайд хариу өгөөгүй. Сонгогчдын нэрийн жагсаалтын хувьд мөн хаягжилт, шилжилтийн бүртгэлийн замбараагүй байдал болон бусад шалтгаанаас үүдэн асуудал нэлээд байгаа нь ажиглагдлаа.

Үүнийг нэн даруй шийдэж, засаж залруулахгүй бол цаашид сонгуулийн үйл явцад олон нийтийн итгэл алдрах, түүнээс үүдсэн бусад сөрөг нөлөөл үүсэх эрсдэл харагдаж байна.

Сонгогчдод сонгуульд оролцох бололцоог хангах тал дээр зарим нэг нааштай өөрчлөлт гарсан ч хангалттай бус байгаа нь мөн харагдлаа. Энэ жилийн сонгуулийн хувьд халдварт өвчний улмаас хөл хорионд байсан болон эмнэлэгт эмчлүүлж байсан сонгогчид, эмнэлгийн ажилтнуудын саналыг зөөврийн хайрцгаар авах ажлыг зохион байгуулсан. Гэвч зөөврийн хайрцгаар санал өгөх бүртгэлийг тавдугаар сарын 31-нийг хүртэл авсан учир түүнээ хойш санал өгөх байранд ирж сонгуульд оролцох боломжгүй болсон хүмүүсийн хувьд санал өгөх боломж байсангүй. Мөн гадаадад байгаа сонгогчид сонгуульд оролцож санал өгөх бололцоог хуулиар нээж өгсөн ч зохион байгуулалтын хувьд бэрхшээл их байгаагаас оролцох боломж нь бодит байдалд маш тааруу байна. Албан ёсны мэдээллээр гадаадад 122 мянган сонгуулийн насны иргэн байгаагаас 7394 сонгогч буюу 6.6 хувь оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнээс  76 хувь нь буюу 5618 буюу нийт гадаадад байгаа сонгогчдын 4.6 хуьвь нь л саналаа өгсөн байна

-Гаднын ажиглагчид манай улсад ажилласан талаар тайландаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах боломж олгоогүй сонгууль болсон гэж тайлагнасан байсан. Энэ хэр бодитой дүгнэлт вэ. Мөн нэр дэвшигчдийн мэтгэлцээн зохион явуулаагүй нь иргэдийн сонголтод нөлөөлсөн тал ажиглагдав уу?

-Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй хамт нийтэд танилцуулахаар буюу санал авах өдрөөс 16 хоногийн өмнөөс эхлэн Үндэсний аудитын газар цахим хуудсандаа нээлттэй байршуулна гэж хуульчилсан. Сонгууль нь мисс шалгаруулах тэмцээн биш учраас уг нь мөрийн хөтөлбөрийн тойрсон нухацтай хэлэлцүүлгүүд сурталчилгааны хугацаанд эрчимтэй явагдах ёстой. Гэтэл ийм бололцоо бараг байсангүй.

Мөрийн хөтөлбөрт бие даасан судлаачид дүн шинжилгээ хийх хугацаа маш шахуу, тийм бололцоо ер нь алга.

Дээр нь сонгуулийн сурталчилгаа гэдэг нь чухам юуг хэлэхийг нарийн тодорхойлж өгөөгүйтэй холбоотой мөрийн хөтөлбөрийг шүүмжлэх юм уу болж бүтэхээр зүйлийг дэмжих, буруу зөрүү тусгасан зүйл байвал сэтгүүлчид нь баримттай тулгаж нягтлаад олон нийтэд танилцуулж мэдээлэл өгөхөд сурталчилгаанд тооцчих гээд өрөөсгөл ойлгомжгүй байдал үүсээд байна. Уг нь бие даасан дүн шинжилгээ, сэтгүүл зүйн зарчимд нийцэх агуулгууд сонгогчдод саналаа өгөхөд чухал мэдээлэл болох юм. Мэтгэлцээний хувьд ч ижил. Хуулиар мэтгэлцээнд нийт нэр дэвшигч оролцох ёстой гэж зааж зохицуулсан. Гурван нэр дэвшигчтэй сонгуулийн хувьд нэг нь оролцох боломжгүй бол мэтгэлцээн явагдах боломжгүй. УИХ-ын сонгуульд жишээ нь  2-3 мандаттай тойргууд дээр тус бүрд нь 30 орчим хүн нэр дэвшээд байна гэж бодоход бүгдийг нь оролцуулсан мэтгэлцээн зохион байгуулах боломж угаасаа байхгүй. Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчдийн хувьд тэнцвэртэй байдлыг хангахад анхаарах нь зүйтэй боломж бодлогын мэтгэлцээнийг боомилох түвшинд зохицуулах нь өрөөсгөл бөгөөд сонгуулийн утга учрыг алдагдуулж байна.

-Өмнөх сонгуулиудтай харьцуулахад нам гүн, тайван сонгууль болсон гэж үзэж байгаа ч иргэдийн сонголтыг бүрэн дүүрэн хангаж чадаагүй нь ирц, идэвхиэс харагдаж байна гэсэн шүүмжлэл нийгэмд байсан. Ер нь цаашид сонгуулиа явуулахад энэ зүйлийг шингээх хэрэгтэй гэдэг ч юм уу давуу тал юу байв. Тийм зүйл ажиглагдав уу?

-Олон улсын ажиглагчид бидэнтэй уулзахдаа энэ жилийн сонгуулиар гудамжаар нэг жагсаалттай байдаг самбарууд үзэгдэхгүй байна. Яагаад энэ вэ гэж асууж байсан. Янз бүрийн бичлэг, эх сурвалж,  үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй сөрөг сурталчилгаа явагдах нь харьцангуй намжмал байв. Хэлбэр, сенсац хөөхөөс илүүтэй сонгогчдын хувьд мэтгэлцээн шаардахаас эхлээд нухацтай агуулга нэхсэн сонгууль болов уу гэж бодож байна. Цаашид ч энэ хандлага хадгалагдах байх.

Харамсалтай нь тэр хэрэгцээг хангах түвшинд сурталчилгаа явагдсангүй. Хуулийн орчин ч хангалтгүй байв. Ирцийн хувьд өмнөх сонгуулиудаас сул байсан нь КОВИД-19-ын эрсдэл, сонгогчдын бүртгэл гэх мэт хүчин зүйлүүдээс гадна сонгогчдын дээрх хэрэгцээг мэдэрч, мэтгэлцээнтэй агуулгаар баян сонгууль болж чадаагүй нь нөлөөлсөн байх үндэслэлтэй. Бүртгэлтэй хоёр сая гаруй сонгогч байгаагаас 48,3 хувь нь буюу тал шахам нь 20-39 насны залуу сонгогч байна. Энэ насны сонгогчдоос дөнгөж тал нь буюу 51 хувь нь л саналаа өглөө. Үүнийг анхаарч учир шалтгааныг тодруулсны үндсэн дээр сонгуулиа явуулах арга барилаа өөрчлөхгүй бол цаашид сонгуулийн ирц улам буурах вий гэж санаа зовж байна. Магадгүй эдний хувьд сонгууль нь тодорхой өөрчлөлт, ахиц дэвшил авчрах  боломж гэсэн найдвар төрөхгүй байна шүү дээ. 

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх сонгуулиудаас хамгийн бага зардалтай болсон гэж дүгнээд байгаа. Бодит байдал дээр тийм байж чадсан уу. Мөнгө тараасан зэрэг зарим асуудал шийдэгдээгүй явж байгаа?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын ил тод байдал туйлын хангалтгүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар санал авахаас 3 хоногийн өмнө нам, нэр дэвшигчид зардлын явцын тайлангаа олон нийтэд ил болгож байсан дэвшил энэ сонгуулиар алга болж ухралт гарсан. Тэгэхээр зардлын талаар бодитой мэдээлэл байхгүй, түүнд иргэний нийгмийн зүгээс хяналт тавих бололцоогүй сонгууль боллоо.  Мөнгө тараах үзэгдэл сонгууль болгоноор гардаг ч шийдэгдэхгүй өдий хүрсэн. Энэ бол шударга сонгуулийн  мөн чанарыг гутаасан гэмт хэргийн чанартай үйлдэл. Үүнтэй тэмцэх арга нь цагдаа, хууль сахиулах байгууллагаас гадна зөв үйлдлийг шаардаж, бурууд хариуцлага тооцох чадавхтай сонгогчид юм.  Сонгууль угаасаа иргэдийн хувьд хариуцлага тооцох чухал арга хэрэгсэл шүү дээ.

-Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн сонгох сонгуулийг хэрхэн дүгнэх вэ?

-Ардчилсан улс болохын хувьд бүх нийтийн чөлөөт сонгуулиа халдварт өвчний эрсдэл нүүрлэсэн хүндхэн үед зохион байгуулж чадсан нь Монгол Улсын олон улсын нэр хүндэд ач холбогдолтой үйл явдал боллоо. Гэвч цаашид анхаарах асуудал нэлээд байгаагийн заримыг энд хөндөж ярилаа. Манай сонгуулийн хууль тогтоомж дахин дахин өөрчлөгдөөд байгааг хүмүүс их шүүмжилдэг. Өөрчлөгдөх шалтгаан нь улс төрийн явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх биш сонгуулийг шударга,  боловсронгуй болгоход чиглэж байвал түүнийг дэмжих нь зүйтэй. Энэ удаагийн сонгуулиас олж ажигласан алдаа дутагдлыг дараагийн сонгуулиар дахин давтахгүйн төлөө бүх талууд анхаарч ажиллана гэж найдна.

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод баталгаажуулалт, стандартын тухай мэдээлэл өглөө
Ойрын тав хоногт ТЭНГЭР ХАНГАЙ хэрхэх вэ?
Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ
Маргаашаас төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.121.14)
    ALMAS YUGA MEDEJ YRIJ BNA
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцлоо
    15 цаг 53 мин
  • Мах, махан бүтээгдэхүүн экспортлогчдод баталгаажуулалт, стандартын тухай мэдээлэл өглөө
    16 цаг 27 мин
  • Ойрын тав хоногт ТЭНГЭР ХАНГАЙ хэрхэх вэ?
    18 цаг 54 мин
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ
    19 цаг 3 мин
  • Өнөөдөр суллагдаж байгаа Т.Аюурсайхан гэж хэн бэ?
    20 цаг 2 мин
  • Д.Трамп сэтгэл хангалуун бус байгаагаас болж зарим улсууд иргэдээ Иранаас гарахыг уриалав
    20 цаг 41 мин
  • Маргаашаас төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    20 цаг 50 мин
  • НАСА саран дээр хоёр удаа газардахаар төлөвлөж байна
    20 цаг 57 мин
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
    20 цаг 58 мин
  • Итали улсын Милан хотод трамвай осолдож, хоёр хүн амиа алджээ
    21 цаг 43 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн АН "Ардчиллын гэрэгэ" гардуулах ёслол боллоо
    21 цаг 49 мин
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
    21 цаг 55 мин
  • Морь жилийн эхний барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлэв
    22 цаг 22 мин
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
    22 цаг 37 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 42 мин
  • Хаврын хар ЯДАРГААНААС хэрхэн ангижрах вэ?
    22 цаг 47 мин
  • Улаанбаатарт -10 градус хүйтэн байна
    23 цаг 37 мин
  • “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Цасанд боогдсон малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Гоо үзэсгэлэнгээр гэрэлтсэн "Милано Кортина 2026" олимпын наадмын ОНЦЛОХ 24 агшин
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • "Яаруухан" өсөж буй амжилтын эзэн Яруугийн хүү М.Лхагвагэрэл
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • Эцгийн амьд ахуйд хаан ширээнд суусан Японы эзэн хаан Нарүхитогийн 24 баримт
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • Чансааг тэргүүлж эхэлсэн ШИЛДЭГ 24 бөх
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Г.Занданшатар: Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Жинхэнэ дайсан бол АВЛИГА
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК