Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Нандинзаяа: Бага насны хүүхдийн шүдний өвчлөл эцэг, эхийн анхаарал халамжаас 100 хувь шалтгаалдаг

2021-6-23
0
ЖИРГЭХ

Шүдний өвчлөл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Молар” шүдний эмнэлгийн захирал, нүүр амны мэс заслын эмч Э.Нандинзаяатай ярилцлаа. 


-Монгол Улсын хэмжээнд шүдний өвчлөл ямар хэмжээнд байна вэ. Нийт хүн амын дунд шүдний өвчлөлд ихээр өртдөг насны ангилал гэвэл?

-Монгол Улсын хэмжээнд шүдний өвчлөл өндөр байдаг. “Молар” эмнэлгийн эмч нарын 2019-2020 онд 13 мянга гаруй хүнд хийсэн судалгаагаар шүдний дундаж өвчлөл 77,2 хувьтай байсан. Үүнээс сургуулийн насны хүүхдийн өвчлөл 74,8 хувь гэсэн статистик үзүүлэлт гарсан. Шүдний өвчлөлд өртөмхий нас бол 6-12 насны хүүхдүүд байдаг. Учир нь, энэ насанд шүдний солигдол явдаг бөгөөд хүүхэд өөрөө бие даан амны хөндийгөө арчилж эхлээд ухамсартайгаар арчилж эхлэх хүртэлх хугацаа юм.

-Шүдний өвчлөл өндөр байхад нөлөөлж буй хүчин зүйл нь юу байдаг вэ?

-Нөлөөлж байгаа олон хүчин зүйл байдаг ч бид  өвчлөлийг бууруулах, өвчлүүлэхгүй байх бүрэн боломжтой. Хүүхдийг төрсөн цагаас амны хөндийг нь арчилж, багаас нь энэ талаар болон зөв хооллох, зөв дадлыг эзэмшүүлэх нь эцэг, эхийн үүрэг. Хүүхдэд үзүүлж буй хайрын илэрхийлэл нь ирээдүйд эрүүл иргэн болгон өсгөх явдал юм.

-Сахар агуулсан хүнс шүдийг өвчлүүлдэг гэдэг. Тэгвэл эдгээр нь хэрхэн шүдийг өвчлүүлж, цооролд хүргэдэг юм бэ?  

-Шүдний өвчлөлийг халдвартай өвчин гэж үздэг бөгөөд гэр бүлийн өвчин юм. Сахар буюу нүүрс усны агууламж өндөр хоол хүнсийг идэх үед шүдэнд наалдсан үлдэгдлийг амны хөндийд байдаг бактериуд задлан хүчил үүсгэдэг. Тэр хүчил нь шүдийг хамгийн гадна талаас нь эхлэн уусган гэмтээдэг . Энэ нь цааш хүндрэн гүнзгийрч, шүдний хөндий рүү нэвтрэн шүдний зөөлөн эдийг үрэвсүүлдэг.

-Ихэнх хүн шүдээ өвдөхөөр л эмнэлгийг зорьдог. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Зөвхөн шүд ч гэлтгүй аливаа өвчнийг эрт үед илрүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь олон талын ач холбогдолтой. Шүдний өвчнийг хүндрүүлбэл  амь насаа ч алдах тохиолдол байсаар байгаа. Жилд нилээдгүй хүн энэ шалтгаанаар нас барж, олон хүн мэс ажилбар хийлгэж байна. Шүдний өвчний хүндрэл болоод өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга бол мэргэжлийн эмчид хандан тогтмол үзлэгт хамрагдах явдал юм.

-Урьдчилан сэргийлэх үзлэг чухал байх нь. Ер нь ямар давтамжтай шүдээ үзүүлж байх ёстой байдаг вэ?

-Тухайн хүний онцлогоос хамаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хугацаа өөр байх бөгөөд дунджаар насанд хүрсэн хүн 3-6 сард нэг удаа, хүүхэд 2-3 сард нэг удаа хамрагдаж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг “Молар” эмнэлэг 2017-2020 хүртэл Баянзүрх дүүргийн нэгэн цэцэрлэгт хийсэн дөрвөн жилийн судалгааны үр дүнд баталсан бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийснээр 89 хувь байсан өвчлөлийг 30,3 хувь хүртэл бууруулж чадсан.

-Хүүхэд багачууд шүдээ цоорол, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Бага насны хүүхдийн өвчлөл эцэг, эхийн анхаарал халамжаас 100 хувь шалтгаалдаг бөгөөд хүүхдийг зөв дадалд сургах, эрүүл өсгөвөл хүүхддийн ирээдүйд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм. Хүүхдийн хоол хүнсний хэрэглээг анхаарах, шүд угаалтыг сайн хийх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь өвчлөлөөс хамгаална.

-Эмнэлгийн үйлчилгээнд шүдний цоорол, өвчлөлөөс сэргийлэх төрөл бүрийн түрхлэг байдаг. Энэ талаар тодруулаач. Мэдээж тус тусын онцлог, давуу талтай байдаг байх?

-Шүдний олон төрлийн түрхлэг байдаг. Хүмүүсийн хэлдгээр, хар түрхлэг нь эхэн шатанд байгаа шүдний цоорлыг зогсоох зориулалттай сүүн шүдэнд түрхдэг. Цагаан түрхлэг гэж ярьдаг нь фторын өндөр агууламжтай хүүхэд гэлтгүй том хүн ч түрхдэг эрдэсжүүлэх түрхлэг юм.

-Молар эмнэлгийн тухайд нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүүхдийн шүдийг эрүүл болгосон гэж сонссон. Энэ талаар тодруулаач?

-Молар эмнэлгийн баг бүрэлдэхүүний хувьд нийгмийн хариуцлагыг ухамсарласан хамт олон бөгөөд шүдний өвчлөлийг эмчилж өгөхөөс илүүтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боловсрол олгох тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Байгууллагуудтай хамтран ажиллаж, ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, хамтран ажиллагч байгууллагуудын ажилчид тэдний ар гэрийнхэнд хөнгөлөлттэйгээр эмчилгээ үзүүлэх, зорилтот бүлгийн үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол хийж байна. Сүүлийн үед хүмүүс амны хөндийн эрүүл мэнддээ ихэд анхаарч, эрүүл мэндийн боловсрол дээшилж байгаа нь үзлэгээр явж байхад ажиглагдаж байгаа нь авууштай юм.

-Та эмнэлгийнхээ талаар бидэнд танилцуулаач. Танай эмнэлэг хаана байрладаг юм вэ?

-Манай шүдний эмнэлэг нь шүдний эмчилгээгээр мэргэшсэн, чадварлаг хамт олон, тохилог тухтай, цэвэрхэн орчинд, орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, чанартай бүтээгдэхүүнээр ард иргэдэд үйлчилж байна. Бид шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, Cosmetic dentistry буюу шүдийг эрүүл нэмэх нь гоё сайхан харагдахад чиглэсэн эмчилгээ, нүүр амны мэс засал, нүүр амны согог засал гэх мэт үйлчилгээг үзүүлдэг. “Молар” шүдний эмнэлэг нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо долоодугаар хороолол "Pro One" оффиссын хоёрдугаар давхарт байрлаж байгаа. 

 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Урантогос (66.181.166.210)
    МОЛАР эмнэлэг маш сайн эмч нартай юм ба лээ, Байнга үйлчлүүлж байгаа та бүхэндээ ажлын амжилт хүсье
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Saihnaa (202.9.40.184)
    Ih sain emneleg shuu. Uilchluuleh durtai
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • ariuka (66.181.161.80)
    tiim shuu
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Цэрэнлхам (202.21.124.133)
    .
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    7 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    19 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    1 цаг 1 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    1 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    2 цаг 3 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    2 цаг 6 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    2 цаг 25 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    2 цаг 37 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    2 цаг 45 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    2 цаг 52 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    2 цаг 56 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    2 цаг 59 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    3 цаг 11 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    3 цаг 23 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 27 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    3 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    3 цаг 42 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    3 цаг 56 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    4 цаг 15 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК