Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын ёс зүйн хороогоор оруулж, уучлал гуйлгах гурван гишүүн

2021-6-23
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүдтэй холбоотой элдэв мэдээлэл үе, үе гарч, дуулиан тарьдаг. Гэсэн ч асуудал өндрийг авахгүй тэгсхийгээд намждаг жишиг тогтож байх шиг. Сүүлийн үед парламентын гишүүд дуу дуугаа авалцан асуудалд орох боллоо. Тодотговол, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг тухай мэдээлэл газар авч, түүнийг МАН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Энэ дуулиан намжиж амжаагүй байтал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, олныг сэрдхийлгэсэн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэртээ гар хүрсэн гэх мэдээлэл олон нийтэд ил боллоо.

Гэсэн ч УИХ-ын ёс зүйн хороо эдгээр гишүүдийн талаар хэлэлцэх нь бүү хэл "ам ч ангайсангүй". Гишүүд ч уучлалт гуйж, буруугаа хүлээсэнгүй өнөөдрийг хүрэв. Үнэхээр тэд уучлалт гуйх хэмжээнд өндрийг аваагүй юу. 

Ц.Анандбазар гишүүн охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдов

Иргэн Б.Сүндэръяа буюу Сүнээ энэ асуудлыг олон нийтэд ил болгосон. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан удаа дараа нэгэн гишүүн өөрт нь бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон. Тэр ч бүү хэл амь насанд нь заналхийлж байгаа талаар мэдээлсэн. Эцэст нь дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт хүчирхийллийн асуудлаар гомдол гаргасан юм.

Энэ талаар иргэн Б.Сүндэръяа "Ц.Анандбазар гишүүнтэй 2019 онд танилцаж байсан. Танилцах хүсэлтийг манай найзаар дамжуулан олон удаа тавьж байсан ч тэр болгонд нь татгалзаж байсан. Танилцах шалтгаан байсан юм билээ. Түүнийг нь одоогоор олон нийтэд хэлэх боломжгүй байна.  Өргөдөл гомдолдоо тусгасан. Ц.Анандбазар гишүүний асуудлаар 1000 гаруй охин холбогдсон. Ийм асуудал болно гэж тооцоолоогүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар намайг ямар ч хамаагүй хүнтэй холбож, бичлэг эвлүүлж хийсэн. Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдсан. Насаараа ингэж дарамтлуулж  чадахгүй. Энэ хүн төрийн өндөр албан тушаалтан, тэрбумтан хүн. Энэ хүнийг би дийлэхгүй болохоор өргөдөл гомдол гаргаж чадахгүй байсан. Бүх нотлох баримт надад байгаа" гэсэн юм.

Мөн түүний өмгөөлөгч Н.Батсүх "Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас, бэлгийн халдашгүй байдлын эрх зөрчигдсөн. Үүнд Ц.Анандбазар гишүүн холбоотой. Тиймээс гурван асуудал дээр гомдол гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгаар бүлэгт заасан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, 12 дугаар бүлэгт заасан бэлгийн халдашгүй байдалд халдан довтолсон, 13 дугаар зүйлд зааснаар өөрт болон бусад хүнд заналхийлэл учруулсан зэрэг асуудлаар гомдол гаргаж байгаа.  Энэ гомдол нь зөвхөн Б.Сүндэръяагийн асуудал биш. Үүний цаана олон охидын асуудал байгаа болохоор хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэж найдаж байна" гэдгийг олон нийтэд мэдээлсэн. 

Б.Пүрэвдорж гишүүн өндөр хэмжээний согтолттой "нислэг" хийв

Дөрөвдүгээр сарын 18-ны шөнө 00.40 цагийн орчимд Хан-Уул дүүргийн II хороонд байрлах "АПУ" ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн "Ниссан теана" автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан. Уг автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож, ганцаараа зорчиж явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан юм. Түүний хамар, завжнаас цус гарснаас өөрөөр ноцтой гэмтэл байгаагүй талаар тухайн үед эх сурвалж мэдээлж байв.

Тэрбээр 67-..УНЦ дугаартай "Тоёота приус-20" автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна. Автомашины хаалга онгойхгүй байснаас зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хоёр алба хаагч машины шилийг нь хагалж, Б.Пүрэвдоржийг гаргасан байдаг.  Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид шуурхай ажилласнаар  галыг унтраан, аюулгүй болгосон юм.

Энэ бүхний дараа Б.Пүрэвдорж гишүүн өөрийн цахим хаягаараа дамжуулан иргэдээсээ уучлалт хүссэн. Тэрбээр “Би хариуцлагагүй үйлдэл хийж, зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн автомашины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойгийнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахин ийм үйлдэл хийхгүй” гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг эхнэрээ зодсон гэдгийг хадам ээж нь "илчлэв"  

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон гэх мэдээлэл энэ сарын 17-ны өглөө цахим мэдээллийн сувгуудаар олон нийтэд ил болов. Тодруулбал, хүүхдийн тусламжийн 108 дугаарт “Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дахь “Жаргалант” хотхонд иргэн Ж.Мөнхбат эхнэрээ зодоод байна гэсэн мэдээлэл үүрийн 04.00 цагийн үед ирсэн байна. Энэ дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид тухайн хаягт очиж шалгахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр, 36 настай Д.Б-ыг машинаасаа түлхэж унагаан орхиж явсан байсан аж.

 Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Манайх “Жаргалан” хотхонд амьдардаггүй. Би эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” хэмээж байв.

Харин түүний хадам ээж Д.Цэцгээ өөрийн цахим хаягаар дамжуулан мэдээлэл түгээсэн юм.  Тэрбээр "УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсныг нь би мэдээгүйдээ  харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би охиноо эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална. Хайртай шүү охиндоо" хэмээв. 

Цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эл үйлдлийг шалган Эрүүгийн хуулийн 11.7-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг нягтлаж байгаа юм. Эл хэргийг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй юм. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • АРД ОЛОН (64.119.21.136)
    МУ-ын их хурлын гишүүд Монгол Улсын хуулийн гадуур гэсэн хууль шинээр гарсан юм уу? УИХ Үндсэн хуулиндаа захирагдахгүй түүнээс дээр байж гишүүд нь гэмт хэрэг үйлд\вээс эрүү үүсгэхгүй, ял авлаач гэртээ ялаа идэлдэг хуультай бичигдээгүй хуультай болжээ. Энэ чинь цаагуураа Монгол Төрийн үндсийг доороос нь идэж нэг өдөр улс орон чинь мөхөхийн шалтгаан болно шүү. Энэ бол маш тосм төрийн гэмт хэрэг. ЭВГҮЙ ЮМНЫ ЦОНДОН
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Баатар (188.155.5.109)
    Их хурлын дарга гээч гөлгөр нь өөрөө уучилалт гуйгаад тарах биз
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • zochin (139.5.216.24)
    Гэмт хэрэгтнууд эруу уусгээ́д тодорхой шийтгэл ноогдуулах шаардлагатай юун учлал вэ
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • ҮЛ ТААЛАГЧ (139.5.219.198)
    Монголын хууль иргэн бүрт тэгш үйлчлэх учиртайсан. Одоо тэгээд хуулинд захирагддаггүй хэрэгтнүүд ингээд л явж байх хэрэг үү??? УИХ ч утгаа алдаж, чадамжгүй болж байгаа нь харагдаж бна. Түрэмгийлэгч, мөнгөтэйд нь бөхөлздөг төдийгүй а/хэмжээ авчихвал өөрсдийнх нь үйлдэл зэрэг илрэх гээд сандраад байх шиг. Ард иргэдийн татварын мөнгөн дээр тарвалзахаа боль луйварчид аа.
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.140.64)
    Анандбазар Пүрэвдорж 2 бол хүний л амьдрал шүү. Харин иргэдийн эрхийг хулгайлагч ЖДҮ авсан 33тэрбумын Дамииням Ганхуяг Амартүвшинд л шийтгэл оноох хэрэгтэй. Өөр яриа байхгүй.
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (37.47.227.230)
    Гэмт хэрэгтнууд эруу уусгээ́д тодорхой шийтгэл ноогдуулах шаардлагатай юун учлал вэ
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Ган (202.9.40.200)
    Бурхан дуудаад аваад явчихаасай иймэрхүү юмнуудыг
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.86.88)
    гишүүнээс нь түтгэлзүүлэн шалгаж шийтгэх хэрэгтэй Ийм балай юмнуудыг яах гэж нэр дэвшүүлж улмаар сонгодог юм.
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Элдэвочир (192.82.91.131)
    Занданшатар, Хүрэлсүх, Оюунэрдэнэ нарын охиныг нь нөхөр нь зодсон бол уулал гуйлгаад өнгөрөх юм байналдаа
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Элдэвочир (192.82.91.131)
    Юун уучлал вээ. Мөнхбат удаа дараалан давтан хүн зодчихоод уучлал гуйгаад л болоо юу. Ийм ёс суртахуунтай гишүүнээр хууль батлуулаад байх уу. Энэ арай дэндэж байнаа. Монгол улсад төрт ёс гэж байна уу. Хэрэв иргэн ийм асуудалд орсон бол яах вээ
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    7 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    19 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    1 цаг 1 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    1 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    2 цаг 3 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    2 цаг 6 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    2 цаг 25 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    2 цаг 37 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    2 цаг 45 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    2 цаг 52 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    2 цаг 56 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    2 цаг 59 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    3 цаг 11 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    3 цаг 23 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 27 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    3 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    3 цаг 42 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    3 цаг 56 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    4 цаг 15 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК