Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хүчитшонхор"-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр 40 арчдаст гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

2021-6-25
0
ЖИРГЭХ

“Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор Нийслэлийн  Мэргэжлийн  хяналтын  газрын  Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн оролцож байна. Түүнтэй “Хүчит шонхор” худалдааны төвд хийсэн хяналт шалгалтын талаар ярилцлаа.


-Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хийгдсэн урьдчилан сэргийлэх шалгалтад хэчнээн газар хамрагдсан бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт шалгалтыг байнга хийдэг. Ялангуяа шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр зэрэг нийтээр тэмдэглэх баяр ёслолын үеэр энэ шалгалт тогтмол хийгддэг. Энэ удаад ШӨХТГ-тай хамтран энэхүү удирдамжийн хүрээнд “Хүчит шонхор”, “Нарантуул 2”, “Нарлаг дэнж”,  “Эрдэнэбулган” компанийн “Бөмбөгөр 1, 2”, “Алтжин бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр” гээд нийтдээ 7 худалдааны төвийг хамруулсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Энэ явцад “Хүчит шонхор” худалдааны төвд арчдасын шинжилгээ хийгдсэн. Мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халаад,  махны өлгүүр, хана гээд санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд  62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterbacterspp болон E coli нян илэрсэн.

-“Хүчит шонхор” захын өөрийнх нь итгэмжлэгдсэн лаборатори зэрэг дээж авсан байсан. Хоёр лабораторийн хариу тохирсон уу?

-“Фарма лаб  ГОНС” ХХК-ийн дотоод хяналтын хөндлөнгийн  гэрээт  лаборатори “Хүчит шонхор” худалдааны төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд  дотоод хяналт  шалгалтыг хийдэг. Энэ оны 2 дугаар сард итгэмжлэл нь 4 жилээр сунгагдсан, 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй лаборатори. Нийтдээ  тус  худалдааны  төвийн  8 заалны 80 цэг шинжилгээнд хамрагдсан. Нэг хүний ажлын байрнаас 1-3 дээж авсан тохиолдол ч бий.

Яг нэг гадаргуугаас зэрэг дээж авч тус лабораторидоо шинжилсэн. НМХГ-ын төв  лабораторийн  21-946, 21-957 тоот  шинжилгээний  дүнгээр  80 арчдасын  дээжийн 62, “Хүчит шонхор”-ын хариугаар 44 дээжид  дээрх нян илэрсэн.

“Нян судлал, эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх тухай” MNS 6410:2018 стандартын шаардлагаар эдгээр нян илрэхгүй байх ёстой.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авсан бэ?

-Нян илэрсэн хэсгийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, цэвэрлэгээ ариутгал хийлгэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа. Цэвэрлэгээ болон ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаар заавар, зөвлөмж өгч, МХЕГ-ын  даргын  2017  оны  А/179 буюу “Хүнсний худалдааны газарт мөрдөх  эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу дотоод хяналтаа сайжруулж, их цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байх үүрэг чиглэл өгөөд байна.

Нянгийн бохирдолтой гарсан лангуу түрээслэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хялбаршуулсан журмаар хэргийг нь шийдэж байна. Тус худалдааны төвтэй гэрээтэй “Тэлмэн  халиун”  компани  жавильоны  уусмалаар  4500 м2 талбайд  халдваргүйжүүлэлт  хийх  явцад  хяналт  тавьж  бүх худалдааны зааланд ариутгал хийлгэсэн.

Ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хадгалж, худалдаж байгаагаас хамаараад ариутгалын бодисын хэрэглэх тун, халдваргүйжүүлэх арга өөр өөр байдаг. Жишээ нь “Фарма  лаб  ГОНС” ХХК-ийн  хөндлөнгийн  гэрээт  дотоод хяналтын  лабораторийн малын  их эмч, эрүүл  ахуйч  нартай  хамтарч мах зөөдөг 50 гаруй  тэргийг бүгдийг нь халуун аргаар буюу газаар  бамбардаж  ариутгал  хийж  байна.

-Зөвхөн санамсаргүй түүврийн аргаар шинжилгээнд хамрагдсан хэсгийг бус худалдааны төвийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоож цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх ёстой гэсэн асуудал иргэдийн дунд яригдаж байна?

-Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа. Тодорхой ажлын байргүй буюу явуулын байдлаар машин түрээслэн худалдаа эрхэлсэн хүн ч хамрагдсан учраас багагүй  ажил ундарч байна.  Хуульд зааснаар манай байцаагчид төрийн хяналтыг хэрэгжүүлэхдээ дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээ эрх бүхий албан байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлэх л эрхтэй.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн  31  дүгээр  зүйлд  мал эмнэлгийн  хяналтыг  төрийн  болон  үйл  ажиллагааны  хяналт  гэж  2 хуваан, Төрийн  хяналтыг  Мэргэжлийн хяналтын  байгууллага,  үйл  ажиллагааны  хяналтыг  Мал эмнэлгийн ерөнхий газар хэрэгжүүлэхээр заасан байдаг.

-Мах бол стратегийн хүнс. Эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг  хэрхэн сонгох тал дээр та иргэдэд зөвлөхгүй юу?

-“Хүчит шонхор” зах дээр шинээр хэрэгжиж буй дэвшилттэй зүйл ч бас бий. Иргэд мал эмнэлгийн гэрчилгээ аппликейшныг ашиглан мал, махны гарал үүслийг мэдэх, хянах боломж бүрдсэн  байна. И-баримтыг яаж ашигладаг билээ. Түүн шигээ баркодыг уншуулаад хэвшчихвэл аль аймаг сумаас ямар замаар ирсэн махыг хүнсэндээ хэрэглэж байна вэ гэдгээ бүрэн хянах боломжтой.

Худалдаа эрхлэгчид цэвэрлэгээ,  ариутгал, халдваргүйжүүлэлт хийхдээ алчуур, нойтон сальфетка төдийнхнөөр лангуугаа арчихаад суумааргүй байгаа юм. Хүн харахад цэвэрхэн харагддаг ч дээж авахад ийм л дүр зураг гарч байна.

Мал, амьтны  гаралтай  түүхий  эд,  бүтээгдэхүүнээр  худалдаа,  үйлдвэрлэл,  үйлчилгээ  эрхэлж  байгаа  иргэн,  хуулийн  этгээд  цэвэрлэгээ, ариутгалыг зааврын дагуу тогтмол хийж занших,  зориулалтын  хөргүүртэй  тээврийн  хэрэгсэл,  хөргүүр,  хөлдөөгч  ашиглах,  бэлтгэн  нийлүүлэлтийн  гэрээтэй,  хэнээс  авсан, хаана  нийлүүлснээ  нотлох  кассын  талон,  падаантай  хүлээн авах, олгох, дотоод хяналтаа сайжруулах,  хөдөө  аж  ахуйн  болон  үйлдвэрлэлийн,  худалдааны  зохистой  дадлыг  мөрдөж  хэвшүүлэх шаардлагатай байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.141.57)
    mundag bna amjilt husie
    2021 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    5 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    8 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    27 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    39 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    47 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    54 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    58 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    1 цаг 1 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    1 цаг 13 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    1 цаг 25 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 27 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 29 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    1 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    1 цаг 44 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    1 цаг 58 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    2 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    22 цаг 13 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    22 цаг 17 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    22 цаг 28 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    23 цаг 17 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК