Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засагчдын БАЙР СУУРЬ: Шатахууны үнийг төр бодлогоор зохицуулах шаардлагатай юу?

2021-8-05
0
ЖИРГЭХ

Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөх хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг бичигдээгүй хууль бий. Долоодугаар сард шатахууны үнэ хоёр удаа нэмэгдсэн нь нарийн ногоо, махны үнэд нөлөөлж энэ нь бага, дунд орлоготой айл өрхүүдэд хүнд цохилт болж байна. Тэгвэл стратегийн ач холбогдол бүхий шатахууны үнэд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай эсэх талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.


-Төр бүх зүйлд оролцдогоо багасгах ёстой-

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Удаан хугацаанд барьсан шатахууны үнэ нэмэгдсэн нь ОХУ шатахуунаа хязгаарласан, дэлхийн зах зээлийн үнэ өссөн зэрэгтэй холбоотой юм байна лээ. Шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх нь гарцаагүй. Улмаар нийгмийн бага орлоготой, эмзэг хэсэгт энэ нь том цохилт болно. Үүнд санаа зовж байна. Мөн мөнгөний нийлүүлэлт, инфляцийн хүлээлт оны төгсгөлд нэмэгдэх магадлалтай байна.

ОХУ-аас экспортынхоо үнэ, хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь тэр улсаас 100 хувь хараат байгаагийн шинж. Тиймээс үүнийг шийдвэрлэх арга зам бидний хувьд мухардмал байгаа юм.

Манай улс өнөөдрийг хүртэл юмны үнийг чөлөөтэй орхиж чадаагүйнхээ гайг одоо хүртэл амссаар байна. Үүний оронд чөлөөтэй орхих хэрэгтэй. Хамгийн зөв арга зам бол төр бүх зүйлд оролцдогоо багасгах юм. Ингэхдээ иргэдийн ажил, орлогтой байх эдийн засгийн суурь дэд бүтцийг хангаж өгөх ёстой. Хэрэв өнөөдөр Монгол Улсын иргэд 3 сая төгрөгийн орлоготой байсан бол шатахууны үнэ зэрэгт санаа зовоод байхгүй шүү дээ. Тиймээс инфляци, барааны үнийн өсөлт иргэдэд дарамт болоод байна. Үүнийг шийдэх зам нь эдийн засгийг бүтцийг засах юм. Бид бодит үнэнтэй нүүр тулах цаг болсон.

 

-Стратегийн ач холбогдол бүхий шатахууны үнийг төр бодлогоор зохицуулах ёстой-

Эдийн засагч Х.Батсуурь: Шатахуун бол зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн бүх улсын стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд ордог. Учир нь шатахууны үнийг дагаад бүх юмны үнэ өөрчлөгддөг, хамааралтай нь үнэн. Тиймээс шатахууныг АНУ, ОХУ, БНХАУ ч ялгаагүй стратегийн бодлогодоо оруулж төр нь зохицуулж байдаг юм. Манай улсад ч ялгаагүй төрөөс зохицуулалт хийх шаардлагатай. Гэвч шатахуун импортлогч компаниуд нь төрөө барьчихсан, давуу эрхтэйгээр өөрсдөө үнээ өсгөдөг.

Гэтэл дэлхийн аль ч улсад стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд чөлөөт зах зээл гэж байдаггүй юм.

Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хэлж байсан. Чөлөөт зах зээл дэлхий дээр бодитоор оршин тогтнодоггүй. Төр шаардлагатай зүйлүүдийг зохицуулна гэж хэлсэн шүү дээ. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн тэр дундаа шатахууны импортыг төр зохицуулах, үгүй бол төр монополь тогтоох ёстой. Энэ нь хөгжлийн гол суурь юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэн (66.181.181.82)
    Төр зохицуулна гэдэг ойлголт зөв үү. Жишээлбэл манай эрчим хүчний үнийг төр хямдруулж барьдаг. Үүнийг л төрийн зохицуулалт гэж ойлгоцгоож байэа. Үүнэс болоод Багануур, Шивэ овоо зэрэг нүүрсний уурхайнууд, цахилгаан дулааны станцууд алдагдалтай ажиллаж, техникийн шинэчлэлтий томоохон засвар үйлчилгээг улсын төсөв, гадаад зээлээр хийж байна. Мөдхөн хүнд байдалд орход бэлэн гэсэн үг. Уг зүй нь нэг бол үнийг чөлөөлөх ёстой. Аль эсвэл томоохон усан цахилгаан станц мэт үнэ өртөг багатай эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлого хэрэгтэй. Үүнтэй яг адил нефтээ өөрсдөө үйлдвэрлэх, төрийн оролцоотой шатахуун түгээх станцуудыг барих, хувийн хэшилтэй хамтарсан төрийн өмчит компани байгуудах гэх мэт.
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
  • Санал (66.181.161.54)
    Шатунных унийн тор зохицуулах естой.Учир нь шатхууны унэ бусад бараа, бутээгдэхууний унэнд шууд нолоолдог тул. Чолоот зах зээл уунийг ямарч хяналт, ундэслэлгуй зохицуулана гэдэг бол маш буруу ойлголт юм.
    2021 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.190.34)
    Төр зохицуулах шаардлага иймэрхүү үед гарах ёстой. Мэдээж цаашид өдөр бүр биш, шаардлагатай үед төр эрх үүргээ хэрэгжүүлж таарна
    2021 оны 08 сарын 05 | Хариулах
  • Би монгол хүн (66.181.161.77)
    Иргэн бүр орж гарч болдог зах зээлийг чөлөөт өрсөлдөөнт, тухайн зах зээлд орж гарахад бэрхшээлтэй бол монополь ба олигополь зах зээл гэж хуваана гэдгийг сайтар мэддэг эдийн засагчид төр оролцохоо болих хэрэгтэй гэж "онолдох"ыг огт ойлгохгүй байна.Шатахууны зах зээл чөлөөт байх ёстой юм бол хүн бүр импортлоход тусгай зөвшөөрөл гэх мэт аливаа хориг мөн байхгүй болно гэж ойлгогдож байна.Төр тусгай зөвшөөрлөөр хэдхэн компанид импортлох борлуулах эрх өгсөн л юм чинь үнэнд мөн оролцож тусгай зөвшөөрөлгүй олонхийн эрхийг Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу хамгаалах ёстой бус уу.
    2021 оны 08 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (103.57.92.51)
    Шатхууныхаа зохих хувийг өөрсөдөө үйлдвэрлэх хэрэгтэй л юм байна л даа
    2021 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.41.2)
    Шатахууны импортыг төр өөртөө авах ёстой. Шатахуун импортлогч компаниуд үнэхээр даам гарчихаж. Шатахуунаа төр өөрөө хянаж байхгүй бол онцгой тохиолдолд үүсэхэд / дайн тулаан, байгалийн гамшиг гм/ шатахуун импортлогч компаниудыг царайчилах нь байна ш дээ. Шатахууны нөөцлөх савыг ч гэсэн их хэмжээгээр барьж байгуулмаар
    2021 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.53)
    Сүүлийн 20 жилд хавтгайрсан халамжийн бодлогоо зогсоож цөөнгүй ажлын байр бүр экспортод гаргах ХАА-н бүтээгдхүүний үйлдвэрлэл хөгжүүлсэн бол шатахууны үнийг төрөөс зохицуулах мөнгөтэй болчихсон байна. Ямар ард түмэн байна тийм удирдагч төрнө
    2021 оны 08 сарын 05 | Хариулах
  • Бянзиний үнэ өсөөд маш хэцүү байна шүү (150.129.140.185)
    дэлхий даяараа шатахууныхаа үнийг төр нь хянадаг юм бол. Манайх ч бас хянаад зохицуулаад явах ёстой ш тээ. Бензиний үнэ өсөөд ард түмэн чинь модоо баьрж байна шүү.
    2021 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    11 цаг 16 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    11 цаг 55 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    12 цаг 45 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    12 цаг 47 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    12 цаг 59 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    13 цаг 46 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    14 цаг 34 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    14 цаг 41 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    16 цаг 26 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    16 цаг 35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    16 цаг 56 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    17 цаг 0 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    17 цаг 8 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    18 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    18 цаг 15 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    18 цаг 19 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    18 цаг 22 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    18 цаг 50 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    18 цаг 59 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК