Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэргэн Билэгт хувилгааны дурсгалыг хүндэтгэж цогц арга хэмжээ зохион байгуулна

2021-9-07
0
ЖИРГЭХ

Мэргэн Билигт хэмээн алдаршсан Билигт ламын наймдугаар дүрийн хувилгаан Ишийн Шагдар/Шагдарсүрэн/-ийн дурсгалыг хүндэтгэж, үр хүүхдүүд, нутгийн зон олон, бурхны шавь нар нь хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ сарын 9-ний билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд болно. 1907 оны Гал хонин жил Сэцэн Хаан аймгийн Далай вангийн хошуунд одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд мэндэлсэн Мэргэн Билигт хэмээн алдаршсан Билигт ламын наймдугаар дүрийн хувилгаан Ишийн Шагдарын том эгч Норжидийн үр хүүхдүүдээс энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байгаа юм. Халзан суман дах Хатавч дашчойлин хийдийн оройг сэргээн засварлах, Мэргэн Билигт хувилгаанд зориулсан гэрэлт хөшөөг босгох, мод тарих, 9-ний өдөр Билигт хувилгааны шүтээн болсон Гомбо бурханыг тахиж хурах үйл ажиллагааг Сүхбаатар аймгийн Халзан сумын Засаг дарга Г.Алтансүх нээж үг хэлэх юм. Мөн Ишийн Шагдарын том эгч Норжидийн том охин Өлзиймаа тэргүүтэй үр удам нь, VII дүрийн Билигт хувилгааны гуч Т.Цэндсүрэн Улаанбаатар хотоос ирж оролцоно.  Улаанбаатар хотын Гандантэгчинлэн хийдийн Цогчин бага Умзад лам Г.Ган-Очир, Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн хамба лам Н.Цамбанүрдэв, Халзам сумын Хатавч Дашчойлон хийдийн хамба лам Д.Готовдорж, Уулбаян сумын Дашчойнхорлин хийдийн хамба лам Д.Жигмиджамц тэргүүтэй бурхан шашны төлөөлөл оролцож, сүсэгтэн олноо сайн сайхныг ерөөж хурал хурна.  

Мэдээлэл хүргэх үүднээс Мэргэн Билигт хэмээн алдаршсан Билигт ламын наймдугаар дүрийн хувилгаан Ишийн Шагдар/Шагдарсүрэн/-ын туулсан амьдрал, намтар, Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавчийн хийдийн талаарх зарим баримтыг товчлон хүргэе.

Мэргэн Билигт хэмээн алдаршсан Билигт ламын наймдугаар дүрийн хувилгаан Ишийн Шагдар/Шагдарсүрэн/ нь 1907 оны Гал хонин жил Сэцэн Хаан аймгийн Далай вангийн хошуунд одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд мэндэлжээ.

Шагдар/Шагдарсүрэн/ хүүг 5 настайд нь Хазгар Билигт хэмээн алдаршсан Билигт хувилгааны 7 дүрийн хойчоор тодруулан Хатавчийн хийдэд залахаар шийдвэрлэсэн боловч эцэг эх нь бяцхан хүүгээ явуулаагүй байна. Билигт хувилгааны 8 дугаар дүрээр тодруулсны дараа шууд Хатавчийн хийдэд залраагүй тухай домог ярианд ийн өгүүлжээ: Хатавчийн хийдийн лам нар Егүзэр хутагтад бараалхан, манай ламын ширээ эзэнгүй удлаа хэмээн айлдахад, Егүзэр хутагт: санаа зоволтгүй ээ, баруун хойд зүгээс цагаан морь унасан, цахиур буу үүрсэн, нохой шувуу дагуулсан хүн удахгүй ирнэ хэмээжээ. Энэ нь уулын эзэн сахиус эсвэл Цамба бурханыг дүрслэн хэлсэн байдаг билээ.

1922 онд буюу 15 настайдаа эцэг эхээсээ өнчин үлдсэн Билигт хувилгааны 8 дугаар дүр-Ишийн Шагдар/Шагдарсүрэн/ нь Норжид, Дэнсмаа эгч нар, Шарав ахынхаа хамт дөрвүүлээ(эсвэл тавуулаа) Дарьганга сүргийн хошууны (1925 он хүртэл Дарьганга сүрэг хэмээх нэртэй байсан ба 1921 онд Ардын засаг тогтоход Дарьганга сүрэг нь шууд Дотоод яаманд харьяалагдаж байгаад 1923 онд гаргасан шийдвэрийн дагуу 1925 онд Дарьганга уулын хошуу хэмээн өөрчлөн нэрлэсэн байна) Баруун гар адуучны нутагт буюу одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суманд нүүж ирж Хатавчийн хийддээ заларсан түүхтэй билээ.

Хатавчийн хийд нь одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт, зүгт говь хээрийн бүсэд Хатавч хэмээх газарт Сэнжит хадны зүүн талд уг хийд оршиж байжээ. Урдаа Жонжир овоо, баруун талдаа Зүрх хад, зүүн урдаа Сүмийн булаг, Самын булаг гэдэг газруудтай байжээ. Энэхүү хийдийг Энх Амгалангийн гучинзургаадугаар (1697) онд байгуулсан ба анх Дөрвөн сүм, дугантай, 300 ламтай, цаг цагийн хуралтай ба олон тооны банди нар шавилан сууж ном заалгадаг байжээ. Лам нар жилд 4 удаа болдог нэртэй их хуралд бүрэн ирж хурал хурдаг байлаа. Хаврын ерөөлийн хурал болж зун, намрын хурлын үеэр сор залж, цам харайж нэг есондоо шашны том цэнгүүн болдог байлаа. Эзэн хааны мэдэлтэй тус хийд нь Дарьгангын 13 хийдийн нэг нь бөгөөд тэр үеийн 5-6 цамтай хийд байсны нэг юм. Хатавчийн хийдийн сүм дуганы барилга нь ур хийц сайтай, хурал номын жаяг, цамын дэг нь хүртэл өвөрмөц Чойр нь хүрээ дэгтэй бусад нь бандид гэгээний дэгтэй байсан гэдэг. Билэгт лам Зүүний хүрээг, Зуугийн лам баруун хүрээг уламжлан эрхэлж байсан бөгөөд баруун зүүний хүрээ Гомбо бурханыг зүүн дундах Лхам бурханыг тус тус тахидаг гол шүтээнээ болгодог байжээ. Хатавчийн хийдийн зүүний хүрээг эхэлж барьсны дараа барууны хүрээг хожим нь баруун ба зүүний дундах хүрээг барьсан юм. Баруун хүрээ нь хөх тоосгон хашаатай байв. Хашааны хойд хэсгийн голд зуучийн сүмийн барилга байхаас гадна өөд өөдөөс нь харсан 2 байшингаа баруун зүүн сэмчин гэдэг байлаа. Гол зуугийн сүмд олон арвин бурхан ном, судар тахилага тэргүүтэнг залсан байдаг. Эдгээрийн урд хэсэгт том дөрвөлжин хурал хурдаг дуган байсан юм. Том дуганы урд хашаа дамнан Махаранзын сүм байв. Дотор нь 4 махаранзыг байгуулж түүний ард том хэнгэрэг хонх байрлуулсан шовгор оройтой барилга байдаг. Хэнгэрэгийг гүнлүү, хонхтойг жинлүү гэдэг. Гүнлүү жинлүүг хурал номын цуглах тарахын дохио болгон хэрэглэдэг байв. Баруун хүрээний баруун сэмчинд Хангал болон өдөр бүрийн Жасаа хурна. Зүүн сэмжинд хааяа оточ ерөөл хурдаг байжээ. Том дуганд 4 улирлын их хурлууд хурж дараа нь 4 дацанд тарж тус тусын хурлаа хурдаг нарийн дэг жаягтай байлаа. Гүнрэг ба цагийн хурлууд баруун дундах хүрээний сүмд болдог байсан. Тус хийд 4 дацантай байв. Барууныг Чойр дацан буюу Дэчин чойнхорлон, баруун дундахыг Дэдан самданлин, зүүнийхийг Дамбадаржаалан үүнд Хайлан хурдаг зүүн дундахыг Балданмижид буюу Жүд дацан гэдэг байлаа. Зүүн дундахын хүрээнд ганц дуган байдаг тэр нь дотроо 3 тасалгаатай Жүд Дүйнхор хурдаг байв. Зүүн хүрээний сүмүүдэд жилийн 4 улиралд Хайлан хурдаг тусгай жастай тэндээ цав манз хийдэг байв. Баруун зүүн хүрээний гадна урд талд дэрвэгэр оройтой хөх тоосгон хана мэт баримал байдаг үүнийг Ямтай гэдэг ба Ямтайгийн өмнө зассан чулуун суурь дээр босгосон 2 модон шон байх түүнийг Чийга гэдэг. Өндөр хэргэм цолтой хүн ирвээс морины эмээлийг нь Ямтай дээр тавьж морийг Чийганаас уядаг байжээ. Ер нь Хатавчийн хийдийг сонин тогтоц бүхий хүний анхаарлыг татсан газар байгуулсан нь бас л цаанаа учиртай мэт санагдана. Ийм нууцхан газар байгуулсан учир 1910 оны үед Дорнод Монголыг түйвээж байсан дээрэмчин тонуулчин ололгүй өнгөрч байсан түүх ч байдаг.

Хатавчийн хийдэд олондоо нэр цуутай номтой лам нар олон байсан юм. Дүр тус бүрдээ чадалтай 8 хувилсан Билигт лам, Дүвшиг хамба, Жаа дэд, Жанцан Даваа, Омбоо гавж, Донон хувилгаан, Баатардаа, Бамбуудаа лам, Ж.Лувсаннайдан, П.Дамбийням, Ш.Лувсаншарав, Л.Пэрэнлэй, Доодоо унзад, Лувсанёндон, Лувсанчүлтэм, Жамъянгончиг, Даваа гавж, Наваан гавж, Лувсандамба, Хөнхөр Лувсан хамба. Маамаа хувилгаан, мөн Довжилийн Лувсантавхай,Шагдарын Мөнхөө, Тоодройн Чойжир, Жамба, Мөнх нарын сайн унзад нэртэй цамчид байсан юм. Зарим үед Бөөрийн сүмийн лам цамчид ирж оролцдог байлаа. Хийдэд Гангадай, Лувсандорж, Түвдэн Эрэгдэл, Наваанцэрэн, Ёндонсор, Гончиг-Осор нарын зураач , уран оёдолчид бурхан зурах, хатгаж оёх зэргээр нэрд гарч байсан гэдэг.

Мэргэн хэмээн алдаршсан Билигт хувилгаан нь алиа хошин зантай, өндөр биетэй цагаан царайтай хүн байсан гэдэг ба мэргэлдэг, үлээж анагаадаг, цахиур буу тавьж засал хийдэг байсан тухай ам дамжсан олон түүх байдаг билээ.

            1921 оны ардын хувьсгалын дараа 1930 он хүртэл хийдийн амьдрал бараг хэвээрээ байсан ба 1930-аад оны дунд үеэс суурьшин суух лам нарын тоо цөөрч хуралдаа ирэх нь алгуурласаар лам харгүй нийт хүмүүс баривчилгаа явагдаж байх үед сүм хийд дээр очихоос айдаг болцгоон аль болох хөндий байх ламд очсоноо нуух хандлагатай болсон нь цагийн аясаар тэгэхээс аргагүй болсоных бизээ.

1930 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурга энэ нутгийг тойрч гараагүй билээ. Сүм хийдэд шавилан сууж байсан олон арван лам баривчлагдсаны дотор Билигт хувилгааны 8 дугаар дүр Шагдар/Шагдарсүрэн/, Лувсанхамба, Ж.Лувсаннайдан, Лувсанзундуй Наваан, Доодоо, Санжаа, Лувсантавхай, Жамбаа нарын нэр алдар нь тодорч байсан хүмүүс оржээ. Хатавчийн хийдээс нийтдээ 30 гаруй лам нар баривчлагдан 7-8 хүнд тэр үеийн онцгой бүрэн эрхэт комиссын тогтоолоор 10 жилийн хорих ял оноожээ. Навааны Гомбожав, Жамъянгийн Лувсаннайдан, Сономын Гэндэ, Намжилын Лувсан нарын 20 гаруй хүнд онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор цаазаар авах ял оногдуулсан байдгын нэг нь Мэргэн Билигт хувилгаан байсан ба цэл залуу дөнгөж 31 насанд нь буюу 1938 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ялыг ёсоор болгосон байдаг юм.

1930-аад оны сүүлчийн их хямрал хэлмэгдэл сүйтгэлийн үеэр тэсэж үлдсэн сүм хийдийн барилгыг ашиглаж сургууль, хоршоо, эмнэлэг зэрэг сумын байгууллагыг сүмд шилжүүлэн суурьшуулах болсон нь олны хөрөнгөөр бүтсэн сүмийн барилгуудыг аварч үлдсэн юм. Баруун сүмд дунд сургууль, баруун дундахад сумын удирдлага хүн эмнэлэг, зүүн дундахад мал эмнэлэг, зүүний хийдэд хоршоо байрлаж байв. Сүмийн барилгуудад албан газрууд орохдоо басч чамгүй засвар үйлчилгээ хийсэн мэдээ байдаг. Хөх тоосгон шалан дээр модоор шаллаж шилэн цонх, пийшэн барьж ашигдаж байсан. Тэр цагаас хойш гэнэт аймаг сумын мэдэлтнүүд сүм барилгуудыг нурааж Хатавчийн хийдийн хавцалыг хоосон туурь болгожээ. Энэ бол Хатавчийн хийдийн эцсийн сүйрэл болсон юм.

1992 оны 5-р сарын 28-ны өдрийн Дээд шүүхийн шийдвэрээр Мэргэн Билигт хувилгаан буюу Ишийн Шагдар /Шагдарсүрэн/-ыг цагаатгасан болно. 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    38 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    2 цаг 51 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    2 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    3 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    3 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 5 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    4 цаг 34 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    4 цаг 48 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    4 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    17 цаг 23 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    21 цаг 24 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    22 цаг 47 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК