Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Хатанбаатараас болж Монгол Улс Төрийн далбаагаа мандуулах эрхээ хасуулах уу?

2022-4-04
0
ЖИРГЭХ

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага гэж байх. Нэрнээс нь харахад сүрдмээр агуулгатай. Нийтээрээ ч биш л дээ. Зөвхөн тамирчдын хүрээнд, тэр дундаа бөхчүүдэд. Үүх түүхийг нь хөөж үзвэл Монголын Үндэсний олимпын хорооноос Дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор төрийн бус байгууллага үүсгэн байгуулж, эрх үүргийг нь шилжүүлснээр албан ёсны гэх тодотголтой болжээ, 2007 оны хавьцаа юм. Анх “Допингийн эсрэг төв” нэртэй байгуулсан эл ТББ-ыг 2019 онд шинэчлэн зохион байгуулж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болгон томруулсан байдаг.

Гэвч нэрийг нь өөрчилж, бүтэц, зохион байгуулалтыг шинэчилснээс бусдаар энэхүү ТББ нэг л удирдлага, ганцхан ерөнхийлөгчтэй нэгэн арваныг үдсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгээд зогсохгүй улсын төсвөөс олгодог санхүүжилт хаашаа, хэний халаасанд ордог вэ? гэсэн асуулт тавихад хүргэж эхэллээ. Юуны талаар бичих гээд байна гэхээр үндэсний бөх төдийгүй МҮОХ-нд хамаарах топ болон бусад спортын холбоодод нөлөөлөх хэмжээний статустай энэ байгууллагыг 2010 оноос хойш 12 жилийн хугацаанд ардын эмч Ж.Хатанбаатар удирдаж, бодлогыг нь зангидаж иржээ. Ганцхан ерөнхийлөгчтэй гэж тодотгосон нь үүнтэй холбоотой. Хачирхалтай нь, эрхэм ерөнхийлөгч Ж.Хатанбаатар энэ хугацаанд хүү Дэлэгийг Удирдах зөвлөлдөө багтааж амжсан байх юм.

10 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Сургалт, сурталчилгаа, судалгаа, допингийн эсрэг мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн албаны даргаар Х.Занабазар ажилладаг гэх. Бас л Ж.Хатанбаатарын хүү нь.

Үүсгэн байгуулсан цагаас нь өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж буйг нь буруутгаж боломгүй ч нэг хүүгээ Удирдах зөвлөлд, нөгөөг нь допингоос урьдчилан сэргийлэх албаны даргаар тавьсан нь хөндлөнгийн хүн харсан ч ашиг сонирхлын зөрчил гэдэг илт. Цаашлаад хэн нэгэн тамирчин, эсвэл бөхтэй холбоотой допингийн сорил, шинжилгээ нэг гэр бүлийн аав, хүү, ах дүү гурвын үзэмжээр шийдэх хэмжээнд хүрсэн нь зүгээр хараад суух шалтгаан яав ч биш.

Бүр жил улсын төсвөөс олгож ирсэн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаарх тайлан, тооцоог өнөөдрийг хүртэл хугацаанд холбогдох байгууллагад явуулаагүй нь ийм байгууллага үйл ажиллагаа явуулдаг эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм.

Албан ёсны тоо баримтаар Допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус байгууллагад 2017 онд 200, 2018 онд 250, 2020 онд 455 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгосон байх юм. Мөн жил бүр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон хүсэлт гаргасан спортын холбоодоос допингийн шинжилгээнд зориулж зохих төлбөрийг авч иржээ. Хачирхалтай нь, бараг тэрбум төгрөгийн зардлаар үйл ажиллагаагаа хэрхэн, яаж өргөжүүлсэн, допингийн эсрэг ямар арга хэмжээ авснаа Ж.Хатанбаатар ерөнхийлөгч өнөөг хүртэл тайлбарлаж, тайлагнахгүй яваагийн цаад шалтгаан юу вэ? 

Үндэсний аудитын газраас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-нд Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланд дурдсанаар “Допингийн эсрэг үйл ажиллагааны талаар” хэд хэдэн зөвлөмж хүргүүлжээ. Үүнд 

  • МҮОХ болон БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн институтын допингийн хяналтын төвийн хооронд 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг таван жилийн хугацаатайгаар жилд допингийн 100 хүртэлх дээжийн шинжилгээний зардлыг чөлөөлж болохоор тохиролцон байгуулан хэрэгжүүлж ирсэн. 
  • Уг санамж бичгийг 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин 5 жилээр сунгасан нь Дэлхийн допингийн дүрмийн 20.4-н 2.4.3-т “Допингийн эсрэг үндэсний байгууллагын өөрийн улсын хэмжээнд бие даасан байдлыг хүндэтгэн үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад нь нөлөөлөхгүй” гэж заасныг зөрчин Допингийн эсрэг үндэсний төвийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна.

Монголд жилдээ хэдэн тамирчин допингийн шинжилгээнд хамрагддаг талаар судалгаа, мэдээлэл хайсан боловч олдсонгүй.

  • Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 391 дүгээр тогтоолын дагуу “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүргийг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад шилжүүлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай /хуучин нэрээр/  байгуулсан гэрээний дагуу 2020 онд 455.000.000 төгрөгийн санхүүжилтыг 100 хувь шилжүүлэн авсан” гэжээ.

Уг нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Биеийн тамир, спортын улсын хороо байгуулснаар аудитын зөвлөмжид дурдсан гэрээний дүгнэлт, санхүүгийн тайлан, гүйцэтгэлийг гаргуулан авах эрх, үүргийг шилжүүлсэн байдаг.  Энэ дагуу гэрээний санхүүгийн тайланг авахаар 2020, 2021 онуудад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төсөлд хамтран ажиллах, санал авах, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан гаргуулан авахаар удаа дараа албан бичгээр хандсан ч тоймтой хариу аваагүй аж. Тайлагнах албагүй гэх хариу өгсөн байх юм. Сонин байгаа биз. 

УИХ-ын “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулиар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ийн 11 дүгээр зүйлийн С хэсэгт “Дүрэм буюу дүрэмд нийцүүлэн гаргасан сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн аливаа спортын байгууллагууд эсхүл сэргээшийн эсрэг байгууллагуудад үзүүлж буй санхүүгийн буюу спорттой холбоотой санхүүгийн тусламжийг хэсэгчлэн эсхүл бүхлээр нь зогсоох”  гэж заажээ. Энэ заалтыг хэрэгжүүлж 2021 онд санхүүжилт өгөөгүй гэдэг мэдээлэл байна.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газар баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Энэ хуулиар Монгол Улсад “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газар баталж, мөрдүүлэхээр заажээ. Нэг үгээр, Засгийн газраар батлаагүй бол “Допингийн эсрэг үндэсний дүрэм” байхгүй гэсэн үг.

Хэрэв “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсан бол Спортын холбоодоор хүлээн зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулсан баримт байгаа эсэх, мөн үндэсний бөхийн тамирчдад харилцан адилгүй шийтгэл оногдуулж буй зэргээс үзэхэд эдгээр нь үндэсний дүрмийн хүрээнд яагаад шийдэгдээгүй зэрэг асуудал тодорхойгүй үлдэж байгаа юм.

Үндэсний допингийн эсрэг байгууллага нь допингийн хяналтын зорилгоор шинжилгээний дээж авах, шинжлүүлэх, үр дүнгийн удирдлагын ажиллагааг /хэрэг хянан шийдвэрлэх, шийтгэл оноох, давж заалдах/ зохион байгуулах, эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл олгох, допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан этгээдтэй холбоотой мэдээлэл цуглуулах, мөрдөн шалгалт явуулах, допингийн эсрэг боловсрол олгох, хувийн нууцлал, хувийн мэдээлэл хамгаалах зэрэг дэлхийн допингийн эсрэг дүрэмд заагдсан үүргийг биелүүлж, цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Тамирчдад допинг хэрэглэхийг санал болгодог, зарж борлуулдаг, хэрэглүүлдэг этгээдүүдийг илрүүлэх, тэмцэх үүргээ огт биелүүлдэггүй.

Үндэсний баяр наадмаас бусад үндэсний бөхийн болон бусад спортын дотоодын тэмцээнүүд, тэмцээний бус үед авсан шинжилгээнээс илэрсэн допингийн эсрэг дүрмийн зөрчилд хариуцлага тооцох буюу үр дүнгийн удирдлагын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг эзэнгүй үлдэх эрсдэл нүүрлэжээ. Уг нь тус байгууллагад энэ эрх үүрэг нь бий. Гэвч энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас тамирчдад харилцан адилгүй шийтгэл оноох хуулийн хийдлийг үүсгэх шалтгаан болж, тамирчдын эрх ашиг өнөөдрийг хүртэл  хохирсоор байна. 

Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагын хувьд холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах нь Ж.Хатанбаатар ерөнхийлөгчийн нэн тэргүүний үүрэг.

2021 онд шинэчлэн баталсан Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 22 дугаар бүлэгт “Засгийн газруудыг татан оролцуулах”, 20 дугаар бүлгийн (Үндэсний допингийн эсрэг байгууллагын үүрэг хариуцлага) 5.3 дахь зүйлд  “Үндэсний холбогдох бусад байгууллага, агентлаг болон бусад допингийн эсрэг байгууллагуудтай хамтран ажиллах” гэсэн заалтаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ямар үүрэгтэй харж болно.

Бичих бага зэрэг шившигтэй ч дахин нэг жишээ өгүүлье. Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Маира  Бакашева Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудтай албан уулзалт хийжээ. Энэ уулзалт Дубайд болсон юм билээ. Уулзалтын  үеэр Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын зүгээс Монгол Улсын үндэсний шигшээ багийн нэр бүхий тамирчин нэхэмжлэл гаргасантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах зорилгоор удаа дараа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбогдсон ч ямар нэгэн хамтын ажиллагаа байхгүй, мэдээллээр хангаагүй тухайгаа ярьжээ.

Улмаар Биеийн тамир, спортын улсын хорооноос бодит, үнэн зөв мэдээллээр хангах, өөрийн орны үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд шаардлага хүргүүлэх нь зүйтэй тухай чиглэл өгчээ. Шаардлагатай мэдээлэл, нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу арга хэмжээ авах талаар дурьдсанаар асуудлыг бага зэрэг намжаасан байна.

Үндэсний допингийн эсрэг байгууллагууд нь Дэлхийн допингийн эсрэг дүрмэнд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд дор дурьдсан шат дараатай арга хэмжээг авах зохицуулалтыг уг дүрмийн 24-р бүлэг болон “Гарын үсэг зурагчдыг дүрмэнд нийцүүлэх” олон улсын стандартад тусгасан. Үүнд:

  1. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас олгосон давуу эрхээ алдах
  2. Гарын үсэг зурагчийн төлөөлөгчид нь тодорхой хугацаанд спортын олон улсын байгууллагуудад сонгогдох, албан тушаал эрхлэх эрхгүй.
  3. Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд тусгайлсан хяналт тавих
  4. Үндэсний допингийн эсрэг байгууллагад мөнгөн торгууль оноох
  5. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тухайн улсын Засгийн газарт улсын төсвөөс олгох санхүүжилтыг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь зогсоох талаар зөвлөмж өгөх
  6. Эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах хүсэлт гаргах, сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлах
  7. Олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаанд хязгаарлах
  8. Олимпын наадамд төрийн далбаагаа мандуулах болон оролцох эрхийг хасах

Эндээс хараад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг Ж.Хатанбаатар тэргүүтэй гэр бүлийн ашиг сонирхлоос чөлөөлж, үй ажиллагааг нь цэгцэлж, цэвэрлэхгүй бол Монгол Улс олимпын наадамд Төрийн далбаагаа мандуулах эрхгүй болж, Юнеско болон дэлхийн допингийн эсрэг аенгтлагийн өмнө хүлээсэн үүргээ дүрмийн дагуу хэрэгжүүлээгүй бурууг хүлээж таарна. Өөр аргагүй юм. Улсаас нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилт авсан хэрнээ Монгол Улсын Засгийн газрыг мөнгө өгдөггүй, дэмждэггүй гэсэн илт худал мэдээллүүдийг өнөөдрийг хүртэл Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдлагад өгч ирсэн нь нотлогдсон юм билээ.  

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (49.0.178.232)
    хөөх тбб-д төсвөөс мөнгө өгдөг юмуу ёстой мэдээгүйн бн.
    2022 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.188.228)
    Ил цагаан эрх ашгийн зөрчилтэй байхад юуг нь хүлээж харж суугаад байдаг юм бэ. Үүнийг нэн даруй байх ёстой байр сууринд нь зөв зохион байгуулалтанд нь оруулах хэрэгтэй. Үүнийг Эрүүл мэндийн яам анхаарах ёстой.
    2022 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (103.68.107.37)
    нөгөө аудитын байгууллага төсөв хянан гэдэг биз дээ хувийн байгууллага болсон байна АМГ хуулиараа ашиг сонирхол гэж үзэхээ больсон уу зайлуул
    2022 оны 04 сарын 04 | Хариулах
  • заги (202.126.89.219)
    Тэр мөнхочрын хэлээд байдаг үнэн юм загдсүрэн энэ хоер олимпын хорооноос л допинг хамт зарсан
    2022 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зайлаасай (43.242.241.151)
    Иймэрхүү хулгайч нарыг шоронд нь явуулдаг болоосой. Олон жил олон газрыг шимэгчилж амьдарлаашд
    2022 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.19.108)
    Хатанбаатарын бизнесийг нэг хүн авахаар шулууджээ, ер нь улсын төсвөөс мөнгө өгдөг юм бол олипийн хороонд шилжүүлэх хэрэгтэй ш дээ
    2022 оны 04 сарын 04 | Хариулах
    • болд
      тэнд л ийм хулгай хийж амташсан хүн. загдсүрэнтэй хамт
      2022 оны 04 сарын 04
  • Зочин (64.119.19.187)
    Наад ямар ч ач холбогдолгүй Допенгийн үйл ажилгааг бүр мөсөн зогсоо. Чиг үүргийг нь Олимпийн хороонд өгөл дөө
    2022 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.92.19)
    yun ch nurshuu ih yum
    2022 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    29 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    1 цаг 7 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    1 цаг 44 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2 цаг 9 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    3 цаг 16 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    3 цаг 35 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    3 цаг 53 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    5 цаг 0 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    5 цаг 23 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    5 цаг 40 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 51 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    5 цаг 55 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    6 цаг 27 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    6 цаг 50 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    19 цаг 38 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    19 цаг 42 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    21 цаг 37 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    21 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    23 цаг 9 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    23 цаг 21 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК