Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

2022-5-17
0
ЖИРГЭХ

анхны компьютер

Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна.

“Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе!

Микрокомпьютер “Оч”. Дисплейн оронд “Юность” нэртэй жижиг телевизор, HDD-ийн оронд “Электроника” нэртэй дуу хурааж тоглуулагч, соронзон кассет ашиглав. Чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторууд хөрөөдөж хийв. Тэжээлийн блок хадгалагдсангүй.

“Оч” компьютер нь одоо Мэдээлэл технологийн үндэсний паркын музейд хадгалагдаж байна.

38 жилийн хугацаанд, “Оч”-г ашиглалтад оруулсныхаа дараа Москва явж аспирантурт суралцан доктор цол хамгаалсан О.Батсүх, ЗТО-ны дизайнер-багш, автомашины будгийн шилдэг үйлчилгээ үзүүлдэг болсон байсан Мягмарсүрэн нар нь бурхны оронд оджээ, ум сайн амгалан байх болтугай.

БХЯ-ны …-р ангийн инженер асан Д.Дашцэрэн улсаа компьютержүүлэх зорилго дээрээ ардчилал эхлүүлэхээр 1990 оны анхны өлсгөлөнд оролцож амиараа дэнчин тавьсан, одоо бизнесмэн. Инженер Д.Толя 2006 онд үүнийг бичигчийн хамт Монгол Улсын анхны суперкомпьютер Bit HPC-г угсарч ашиглалтад оруулсныхаа дараа ногоон картаар АНУ явсан, одоо тэндхийн иргэн,  Siemens-ийн нэг салбарт ажилладаг. Цөөнгүй жижиг конденсатор, элемент өгч, багаж хэрэгслээр дэмжсэн инженер А.Гантөмөр “Хэт моторс” ХХК-ийг байгуулж мотор, машин оношлодог, засварладаг болжээ. Гар хийх ажлыг гүйцэтгэсэн багш Л.Гантулга боловсролын салбарт ажилласан хэвээр, олон шавьтай.

Энэ компьютерыг угсрах үйл ажиллагааг Залуу техникчдийн ордонд явуулах зөвшөөрөл олгон дэмжсэн, тэндхийн дарга агсан Ш.Содномдаржаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэе! Электроникийн лабораторио 2 сар өдөржин, шөнөжин 24 цагаар ашиглуулсан багш Д.Цэцэгмаад баярлаж явдаг шүү.

Бидний Залуу техникчдийн ордонд ажиллах үед ажлыг маань орлон хийж байсан ТБТ-ийн инженерүүддээ эрүүл энхийг хүсье! Мөн тогтмол санах ойн чип 2716-д систем шивэхэд eraser, программатораа өгч ашиглуулдаг байсан ТБТ-н инженер төсөлч Донжоо эгч, Маам ах агсан нар бидэнд их тус хүргэсэн, талархаж явдаг.

“ОЧ”-ИЙН ЯЛГАРАХ ОНЦЛОГ ЮУ БАЙВ?

Овор хэмжээ жижиг, үнэ хямд (~USD500), хүчин чадал харьцангуй өндөр* (intel8080), шуурхай санах ой их* (16КБ), ашиглахад хялбар атлаа найдвартай ажиллагаа нь маш өндөр байв. Харьцуулах компьютер нь 1983 онд аймгийн төв, 3 хотын Статистикийн Хэлтэс, ТБТ-д суурилуулсан байсан Польш улсын 22ш суурин МЕRА-100 (үнэ нь USD15000) мини компьютер байлаа. Мэйнфрэйм Минск-32 ~90 кв м, IBM360 110 кв м талбай эзэлдэг байлаа. Гэвч MERA-100 зөвхөн ассемблер хэл зөвшөөрдөг, гэтэл “Оч” ассемблерээс гадна BASIC-тэй буюу хэрэглэгчээс програмчлалын өндөр ур чадвар шаардахгүй авсаархан ширээний компьютер байв.

Нэг бэрхшээл нь “Оч”-ийг бүтээхэд ашигласан чипүүд Intel-ийн голдуу байсан тул эдгээр нь манай дэлгүүрт төдийгүй ЗХУ, Герман, Польшийн дэлгүүрт огт байгаагүй. Унгар, Польшийн хар зах дээр харин байсан. 1979 онд ЗХУ Афганистан руу цэргээ оруулахад ЗХУ-ын талын соц улсууд, түүний дотор хамгийн түрүүнд дэмжсэн БНМАУ-д АНУ тэргүүтэй хэд хэдэн улс өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх COCOM нэртэй санкц тавьсан нь ЗХУ цэргээ Афганистанаас 1989 онд гаргах хүртэл үргэлжилсэн. “Оч”-ийн чип, эд ангиудыг Герман, Унгарын тоног төхөөрөмжийн сэлбэгээс авах, Польшийн мэргэжилтнүүдтэй бараа солилцох, нууцаар худалдаж авах замаар 3 жил цуглуулсан билээ. “Оч” нь, 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан ШБОС-84 үзэсгэлэнгийн хүрэл медаль авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан ч, COCOM-ын МУ дахь төлөөлөгч нь хэл ам хийгээгүй нь харин гайхалтай. Тэр үед COCOM-ын санкцын хэрэгжилтийг хянадаг төлөөлөгч нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга байсан. “Оч”-ийн процессорын хайрцагт, модем залгаж телефон шугамаар дата дамжуулах зорилгоор serial data chip 8251 бүхий хавтан угсарч гадна талд нь 25 хөлтэй коннектор эрэгдсэн байсан.

ОЧ”-ИЙГ БҮТЭЭГЧДИЙН ЗОРИЛГО БИЕЛСЭН ҮҮ?

“Оч”-ийг, тэр үед нэвтэрч эхлээд байсан, IBM PC, Apple II зэргийн нэгэн адил мэргэжилтэн бүрт, бас айлд байх компьютер болгохоор, бас сүлжээнд холбохоор бүтээж угсарсан билээ. Өнөөдрийн байдлаар PC МУ-ын айл бүрт хүрч амжаагүй, гэхдээ угсрагчид олноор бий болсон, бөөний нийлүүлэгчид цөөнгүй, Оч маань Дөлийн хэмжээнд хүрсэн. Сүлжээний хувьд, хотуудын төв хэсгийн айл, ААНБ-ын PC-нүүд шилэн кабелийн сүлжээнд холбогдсон ч захын гэр хороололд суурин дата үйлчилгээ маш хангалтгүй. Үүрэн холбооны дата үйлчилгээ УБ-ын гэр хороолол, аймаг, сумын төв, суурингуудад хүрсэн ч, малчны хот, бэлчээрийн өчүүхэн хэсэгт хүрээд буй нь холбоо, электроникийн Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон БНХАУ-ын хөрш улсын хувьд чамлалттай явдал.

Бидэнтэй хамт ТБТ-д ажиллаж байсан програмист Д. Энхбат (өнгөрсөн жил МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч) санаачилга гарган, хувийн зардлаараа МУ-ыг 1996 онд интернетэд холбосон. Өнөөдрийн байдлаар хөдөөд хэдэн зуун terabit/s-н нэвтрүүлэх чадвартай 30 мян км илүү шилэн кабель татагдаж, үүрэн холбооны хэдэн арваас олон зуун mbps хурдаар хэдэн арван км-ын цаана утас таталгүй дата үйлчилгээ хүргэх чадвартай олон мянган станц суурилагдсан, гэтэл МУ-ын нутаг дэвсгэрийн 80% гаруйд дата үйлчилгээ хүрээгүй, хөдөөгийн малчид өвөлжөө, зуслан, бэлчээртээ, хэдий тэд өндөр хүчин чадалтай процессор, олон гигабайт санах ой, 3G/4G/5G-ийн модемуудтай смарт төхөөрөмжтэй ч, интернетгүй. Учир юунд оршино вэ? Шилэн кабелийн маань тариф маш өндөр, тухайлбал УБ-с АНУ хүртэл 1мбит/с нь ₮16000 (Жемнэт ХХК) байхад, УБ-с аймаг, сум байтугай Төв шуудангаас УБ-ын гэр хороолол хүртэл  ₮80000 (МХС ТӨК) юм байна. АНУ, Япон, Герман гэлтгүй, бидэнтэй нэг зиндаанд байсан Латви, Эстони, Казахстаны хөдөөд 1 мб/с-ийн урсгалын сарын тариф 1 ам доллар хүрдэггүй гэнэ

PC нэвтрэлтийн хувьд “Оч”-г хийх үеийн зорилго биелэхэд ойртсон, смарт төхөөрөмжөөр харин ч давсан буюу “Гал” болсон. Харин мэдээлэл дамжуулах сүлжээний хувьд тэр үед төсөөлөөгүй өндөр үзүүлэлттэй дамжуулах, төгсгөлийн төхөөрөмж, станцууд МУ-ын суурингууд, зам дагуу тавигджээ. Харин сум, суурин хүрсэн шилэн кабелийн нэвтрүүлэх чадварын 1% ч ашиглагдахгүй байхад суурингийн иргэдэд хүрэх үйлчилгээний тариф өндөр атлаа үзүүлэлт нь бага аж. Малчдын бэлчээр, өвөлжөөнд бол, хэдий тэд смарт төхөөрөмжтэй ч суурин байтугай үүрэн холбооны сигнал очоогүй, буюу “гал” түлшгүй. Шалтгааныг нь сурвалжилсаар мэдсэн зүйл минь Харилцаа Холбооны Тухай Хууль, чухамдаа 17.2 дахь заалт нь гэнэ! Энэ заалтын “… байж болно” гэдэг чухал уу гэхэд хөдөө тийш татсан эрчим хүчний шугам, дэд станцын хамт, мөн хөдөө тийш барьсан авто замыг ашиглахад дан ганц хөдөөнийхөн мөнгө төлдөггүй биз дээ, Авто замын тухай, Эрчим хүчний тухай хуулиудад энэ тухай заалтууд тун тодорхой гэх мэргэн дүү олон.

1984 онд компьютер бөөнөөр үйлдвэрлэхэд COCOM гол саад байсан бол өнөөдөр орон нутгийн дамжуулахад маш өндөр тариф тогтоосон хуулийн заалтыг өөрчлөхгүй байгаа УИХ маань тэр COCOM-ын үүрэг гүйцэтгэж байна. ЦХХХЯ, ЗГ, УИХ-д дэвшүүлэх үндэслэл бүхий санал боловсруулж өргөн барих нь өнөөдрийн “Шинэ Оч” бололтой, түүнээ Дөл, улмаар Гал болгон хөгжөөнө үү, энэ нь МУ-ын хөгжлийг суга дээшлүүлнэ, амжилт хүсье!

Г.Оюунбаяр, Булган, Тэшиг, Эрин баг,

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    10 цаг 16 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    13 цаг 7 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    14 цаг 26 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    16 цаг 58 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    17 цаг 13 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    17 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 28 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 38 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    18 цаг 48 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 52 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    18 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    19 цаг 8 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    19 цаг 38 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    Уржигдар 20 цаг 48 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    Уржигдар 20 цаг 06 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    Уржигдар 16 цаг 05 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Уржигдар 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Уржигдар 14 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК