Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ялалтад тэмүүлсэн морьдыг хүндэтгэлийн дэнжид залав

2022-6-02
0
ЖИРГЭХ

100 жилийн ойг албан ёсоор тэмдэглэсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг 2016-2019 онуудад тэргүүлсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа ЭСЯ-ны100 жилийн ойд зориулан гаргахаар бэлтгэж буй “Үйл явдлууд, баримтууд, хүмүүс” номонд зориулж дурсамжаа хүүрнэснийг толилуулъя.

Б.Дэлгэрмааг 2015 оны арвандүгээр сард УИХ-аас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, 2016 оны гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Тэрээр Монгол-Оросын дипломат харилцааны 100 жилийн түүхэнд томилогдсон анхны эмэгтэй Элчин сайд юм. 2016 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байхдаа Б.Дэлгэрмаа нь хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны тэнцлийн алдагдлыг багасгах, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө уйгагүй ажилласан юм.

May be an image of 3 people, people standing and indoor

Түүнийг ажиллах хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 16-нд Монгол-Оросын хамтын ажиллагааны дунд хугацааны Хөтөлбөр, 2016 оны 6 дугаар сарын 23-нд Монгол-ОХУ-БНХАУ-ын Эдийн засгийн Коридорын Хөтөлбөр, 2017 онд “Монгол малыг эрүүлжүүлэх Хөтөлбөр-2”, 2018 онд “Азийн автозамын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээр” зэрэг олон чухал баримт бичиг батлагдсан байна. Б.Дэлгэрмаагийн хичээл зүтгэлээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо 300-аас 550 хүртлээ өсчээ. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах зэрэг хоёр орны олон салбар дахь харилцаа шинэ агуулгаар баяжиж сэргэв. 2017 онд Петербургийн Эдийн засгийн Форумд Монгол Улсын Ерөнхий сайд хүндэт зочноор оролцохын сацуу ажлын айлчлал хийх мөн оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Владивосток хотноо болдог Дорнын эдийн засгийн Форумд оролцох явдлыг хангах талаар хичээн ажиллаж байв. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд төр засгийн 60 гаруй ажлын айлчлал хийгдэж, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа шинэ түвшинд гарсан гэж хэлж болно. Эдгээрийн үр дүнд Монгол Улс ба ОХУ-ын харилцаа Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд хүрч очиход бодит хувь нэмэр оруулсан билээ. Б.Дэлгэрмаагийн дипломат албанд гаргасан ололт амжилт, хүчин зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин цол олгожээ.

Б.Дэлгэрмаагийн Элчин сайдаар ажиллах хугацаанд онцгойлон тэмдэглэх нэгэн чухал үйл явдлыг энд дурдая.

2015 онд Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан манай ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москвад тус ялалтын баярын арга хэмжээнд оролцох үеэр гардуулсан байсныг байршуулах газрыг хараахан олгоогүй байсан тул Монгол Улсын Элчин сайдын яамны хашаанд байсан аж. Б.Дэлгэрмаа тус асуудлыг шийдэхийн тулд хүчин чармайлт гаргаж ОХУ-ын Гадаад Хэргийн яаманд хандаж улмаар Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнгийн Хүндэтгэлийн дэнжид газрын зөвшөөрлийг авсан байдаг.

Энэ талаар Б.Дэлгэрмаа дурсахдаа, “Москва хотын захиргаанаас олгосон гурван газраас сонголт хийхээр 4 сарын эхээр би гэр бүлийн хамт цэргийн атташе генерал Г.Энхбаатартай очиж үзлээ. Ингээд одоогийн хөшөө байршсан газрыг сонгосон юм. Учир нь энэ газар “Аллея молодожёнов буюу Залуу гэрлэгсдийн зам” дээр байрласан бөгөөд шинээр гэр бүл болж буй нийслэлчүүд тус замаар явдаг уламжлалтайг харгалзсан хэрэг. Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн түүхэн ой 2016 оны 11 сарын 5-ны өдөр болох тул хөшөөгөө байршуулахаар хөөцөлдлөө. Гэтэл Москва хотын захиргаанаас хэд хэдэн шаардлага тавилаа. Юуны өмнө бүх хөшөө дурсгалын цогцолбор Москва хотын Думын хуралдаанаар орно. Хуралдаанаар батлагдсаны дараа 43 байгууллагын зөвшөөрлийг авна. Энэ нь метро, цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир усны шугам сүлжээ гэх мэт дэд бүтцийн олон байгууллагын ерөнхий байдал, хэтийн төлөв, хөгжил зэрэгтэй холбоотой мөн үзэмж, хөшөөний бат бэх чанар зэрэг архитекторуудын холбооноос хүртэл дүгнэлт авах хэрэгтэй байдаг аж. Эхний ээлжинд Москва хотын Думын хурлаар орлоо. ЭСЯ-ны ажилтан Цо.Ганболдод хуралд бэлтгэхийг би даалгалаа. Түүнд “хоёулаа оросуудыг уяраах нэг юм бэлдэе, энэ бол Эх орны дайны үед манай ард түмэн хэрхэн тусалж байсан тухай баримтат кино үзүүлье“ гэлээ. Ганболд маань ч сайн бэлджээ. Хоёул тэр хуралд нь очлоо. Эхлээд алдарт Майа Плисецкаяд зориулсан хөшөөний асуудлыг хэлэлцэв. Үүний дараа Элчин сайд та орно шүү гэлээ. Манай ээлж болов. Би ч эхэллээ “Эрхэм хүндэт Москва хотын Думын гишүүдэд хөшөөний талаар товч танилцуулахад энэ бол Ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн бэлэглэсэн хөшөө, үүнийг манай улсын Ерөнхийлөгч танай төрийн тэргүүнд танилцуулсан, харамсалтай нь одоо хүртэл байршуулаагүй тул газар олголт болон бүх зөвшөөрлийг журмын дагуу олгоно уу. 1941 оны 6 сарын 22-нд эхэлсэн Эх орны дайны эхний өдрөөс эхлэн манай улс холбоотон нь болж “Бүхнийг фронтын төлөө” хэмээн дайны хүнд бэрхийг зөвлөлтийн ард түмний адил үүрч билээ. Энэ тухай та бүгдийн үнэт цагийг үрж олон юм нуршихын оронд 10 минутын баримтат кино үзүүлье гэлээ. Бидний үзүүлсэн баримтат кинонд монголын ард олон агт морьдоо бэлэглэсэн, нэхий дээл, эсгий гутал, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль гээд дайны үеийн кинонуудаас түүвэрлээд бэлдсэн байсан юм. Кино дууслаа. Танхимд нам гүн болов. Зарим гишүүдийн нүдэнд нулимс цийлэгнэж байв. Депутатууд үг хэллээ. Ахмад төлөөлөгчид энэ киног манай залуучуудад үзүүлэх хэрэгтэй, шинэ үеийнхэн түүхээ мартах нь бий. Үнэхээр хоёрдугаар фронтыг 1944 онд холбоотнууд нээсэн, гэтэл Монгол Улс дайны эхний өдрөөс л тусалсан хэмээж байв. Санал хураахад манай хөшөөний асуудал зуун хувь дэмжигдсэн юм. Би талархлын үг хэлэхдээ Москвагийн төлөөх тулаанд монгол нэхий өмссөн цэрэг эрчүүд хасах дөчин хэмийн хүйтэнд анхны цохилт өгч, монголын маань агт морьд Москвагаас Берлин хүрсэн билээ. Энэ бүгдийг билэгдсэн манай “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын хамгийн хүндэтгэлтэй газар байршуулах болсонд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс талархая” хэмээн хэлж билээ. Ийнхүү хөшөөгөө байршуулах албан ёсны зөвшөөрлөө авсан миний бие Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан хөшөөгөө байршуулахаар зүтгүүллээ. Гэтэл хөшөөг аваачаад газар тавихгүй, суурь хэрэгтэй, дээр нь тохижилт гээд 250 мянган доллар шаардлагатай хэмээн Москва хотын захиргаанаас шаардлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэдэгдлээ. “Хөшөөнөөсөө үнэтэй суурь гэж юу байсан юм бэ?” гэсэн утгатай хариултыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авлаа. Аз тохиож 4 сарын сүүлээр Үндэсний аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудын уулзалт ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотноо болж тус арга хэмжээнд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин оролцохоор ирэв. Түүнд хөшөөтэй холбоотой нөхцөл байдлыг хэлэхэд Н.П.Патрушевд хэлчих гэж зөвлөв. Хоёр талын уулзалт боллоо. Уулзалтын төгсгөлд би “Николай Платонович, Танд хандаж нэг хүсэлт байна. Ялалтын 70 жилийн ойгоор манай ард түмэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Оросын ард түмэнд бэлэглэсэн билээ. Москва хотын захиргаанаас газар олгож бүх талаар дэмжиж туслаж байгаа боловч хөшөөний суурь болон тохижилтод зориулан 250 мянган долларын төлбөр хүссэн юм. Бид үнэхээр боломжгүй тул хэрхэх талаар Та зөвлөнө үү” гэлээ. Над руу нэг сүрхий харснаа “Хатагтай Элчин сайд та Москвад энэ хурлын дараа очоод надад энэ талаар албан бичиг явуулаарай” гэлээ. Би ч очсон даруйдаа албан тоот илгээв. Ялалтын баярын өмнөхөн 5 сарын эхээр Москва хотын 1-р орлогч дарга надтай уулзая хэмээн манай ЭСЯ-тай холбогдож билээ. Уулзалтын үеэр бүх асуудлыг Москва хотын захиргаа хариуцна хэмээхэд би ч баярласан талархсанаа хэлээд гарах тэр мөчид “Тэртээ тэргүй шийдэх гэж байсан асуудлыг та ямар өндөр авахуулсан юм бэ” гэж нэлээд гомдонгуй дуугарч билээ. Ийнхүү хөшөөтэй холбоотой асуудал нэг мөр цэгцлэгдэн шийдвэрлэсэн ч хөшөөний чанар стандарт шаардлага хангахгүй байгаа гэсэн тул манай ЭСЯ-ны хашаанд морьдыг маань дахин гагнаж, цас бороонд зэврэхгүй тусгай ган хайлшаар бүрхэх зэргээр 3 сар засвар хийж билээ. 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр буюу дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойгоор ОХУ-ын ГХЯ болон Москва хотын захиргаанаас хөшөө байрлах газар суурь чулуу тавьж хүндэтгэл үзүүлсэн юм.

May be an image of text that says 'nocoлbcTBo moHroлии Ð poccийcKoй фeAepauии 王 ( 重 L 王 foলত 00 তা L 1922 2022'

Хөшөөг байршуулахаас хэдэн сарын өмнө Москва хотын захиргаанаас хөшөөний суурь дээр ямар бичвэр үйлдэх вэ хэмээн асуулаа. Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт бас дахин хандлаа. Ямар ч хариу ирдэггүй. Энэ үеэр миний хань Г.Эрдэнэбаяр ирсэн байсан юм. Түүнд хэлтэл “Монголын ард түмэн, Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкын цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, Их Ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” гэж надад бичиж өглөө. Түүнийг нь би орос хэлнээ хөрвүүлэв. Энэхүү бичвэр монгол орос хэлнээ хөшөөний суурийн хоёр талд бичигдэн үлдсэн юм.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө бол Хүндэтгэлийн дэнжид байршуулсан анхны гадаадын хөшөө ба Москва хот дахь монголчуудын анхны бөгөөд цорын ганц хөшөө болно. Тус хөшөөг байршуулахад хичээл зүтгэл гарган ажилласан Цо.Ганболд, А.Тамир гэсэн ЭСЯ-ны хоёр ажилтныг онцгойлон дурдах хэрэгтэй” гэж ярилаа.

Жилийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Москва дахь Элчин сайдын яамнаас Москва хотын Засгийн газартай хамтран хөшөөний нээлтийн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэхүү хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Г.Б.Карасин, ОХУ-ын Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.М.Миронов, Москва хотын Думын дарга А.В.Шапошников болон Москва хотын Засгийн газрын төлөөлөл, ахмад дайчид, ЭСЯ-ны ажилтнууд, Москва хотод амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэд, оюутнуудын төлөөлөл оролцсон байна.

"Монгол глобал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганбаяр анх энэхүү хөшөөг бүтээх санааг гаргаж, уран барималч А.Очирболд урласан байдаг. “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь 11 метр урт, 3 метр өргөн, 2.40 метр өндөртэй, 7 тонн жинтэй.

Хөшөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Г.Б.Карасин, ОХУ-ын Дотоод хэргийн орлогч сайд И.Н.Зубов, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.М.Миронов, Москва хотын Думын дарга А.В.Шапошников болон Москва хотын Засгийн газрын төлөөлөл, ахмад дайчид, ЭСЯ-ны ажилтнууд, Москва хотод амьдарч, ажиллаж, сурч буй Монгол иргэд, оюутнуудын төлөөлөл оролцжээ.

May be an image of 8 people, people standing, monument and outdoors

Москва хотын Думын дарга А.В.Шапошников Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад баяр хүргэж байгаа нь.

May be an image of 10 people, people standing, monument and outdoors

Москва хотод суралцаж буй цэргийн сургуулийн албан хаагчид цэцэг өргөж байгаа нь.

May be an image of text

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний бичээс.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.23)
    монгол морь дайны дараа ч оросуудад газар тариаланд хэрэг болж байсан олон жишээ байдаг даа бид бүгд чадахаараа тусласан хамаг ан амьтны махаа хүртэл гаргж басйан юм билээ том оронд жаахан ч гэсэн манайд бол том тус даа
    2022 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
    2 цаг 5 мин
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
    4 цаг 56 мин
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
    6 цаг 14 мин
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    8 цаг 47 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    9 цаг 2 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    9 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 16 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 26 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    10 цаг 36 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 41 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    10 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    10 цаг 56 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    11 цаг 26 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    23 цаг 8 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    23 цаг 50 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    Өчигдөр 14 цаг 15 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК