Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно

2022-8-04
0
ЖИРГЭХ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг  хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдоно.

Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 200 МВт.цагийн хүчин чадалтай Литиум-Ион төрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 110 кВ-ын “Сонгино” дэд станцад холбоно. Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ. Мөн нэгдсэн сүлжээний  дутагдлыг нөхөх,  200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулна. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлнэ.

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох үеэрээ “Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системийн бие даасан байдал шинэ шатанд гарах болно. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгож,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана. Мөн хүчин чадлыг нь 75 МВт-аар өргөтгөж, 250 МВт-аар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 50 МВт-аар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлнэ. Саяхан Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны эрчим хүчийг хангах Амгалангийн 116 МВт-ын дулааны станцын ажлыг эхлүүлсэн” гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батарей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ онцлог. Энэ нь манай эрчим хүчний системд байгаагүй нэн хэрэгтэй технологи юм. Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэл бий. Гэхдээ “гал алдах”, цахилгаан дулаан хязгаарлах асуудал гарахгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна” гэлээ.

Төслийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd  болон Zhongtian Energy  Storage Technology Co,.Ltd  компанийн хамтарсан Консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ” байгуулан, барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Батарей хуримтлуурын технологи манай улсын хувьд шинэ бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр бий болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
Н.Алтанхуяг: Наадам дөхөхөөр олон хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, түүхийрүүлж болохгүй
УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    5 цаг 9 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    5 цаг 17 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    5 цаг 23 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    9 цаг 40 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    10 цаг 15 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    11 цаг 34 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    11 цаг 43 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    12 цаг 19 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    12 цаг 25 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    12 цаг 37 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    13 цаг 6 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    13 цаг 25 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    13 цаг 34 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    13 цаг 55 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    13 цаг 57 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    14 цаг 4 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    14 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    14 цаг 51 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    15 цаг 56 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    16 цаг 50 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК