Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ван И-гийн тав дахь удаагийн айлчлалын богцонд юу байгаа вэ?

2022-8-08
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхлэлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар 2013 онд томилогдсоноосоо хойш тэрбээр өнөөдөр дөрөв дэх удаагаа манай улсад айлчилж байна.


Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Төрийн айлчлалаар ирж байсныг нь тооцвол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ийнхүү тав дахь удаагаа Монгол Улсад албан ажлаар ирж буй.

Нэг. Ноён Ван И 2003 онд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд байхдаа төрийн айлчлалаар Монгол Улсад анх айлчилж байв. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Багабанди, Ерөнхий сайдаар Н.Энхбаяр, Гадаад харилцааны сайдаар Л.Эрдэнэчулуун нар ажиллаж байв. Тухайн айлчлалаар хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

Хоёр. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсоныхоо дараахан 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпинийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар тэрбээр ирж байлаа. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг Гадаад харилцааны сайдаар Л.Болд нар ажиллаж байв. Тухайн айлчлалаар Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан.

Гурав. Монгол Улсад төрийн хоёр айлчлалаар ирж байсан Ван И БНХАУ-ын сайдын хувиар анх удаа айлчлав. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар нар ажиллаж байжээ. Тухайн айлчлалын хүрээнд  Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлыг хэлэлцсэн.

Дөрөв. Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар 2020 онд хоёр дахь удаагаа айлчлав. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван нар ажиллаж байлаа. Тухайн айлчлалын хүрээнд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн.

Тав. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр яг одоо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж байна. Ноён Ван И-гийн энэ удаагийн айлчлалаар Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын цахилгаан станц, хилийн боомтуудын холбох цэг, төв банкуудын хоорон дахь своп хэлцэл зэргийг ярилцана хэмээх хүлээлт буй. Ван И-гийн айлчлалын богц задарч байна.

  1. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов.
  2. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.
  3. Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов.
  4. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.
  5. Төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр тохиролцсон цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
Н.Алтанхуяг: Наадам дөхөхөөр олон хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, түүхийрүүлж болохгүй
УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (58.64.47.11)
    Манайхан хятадад муурхдаг зангаа одоо болих хэрэгтэй!!! Ковидын үеэр хил түр хаагдахад бид яаж бажгадаж байлаа даа?! Удахгүй дэлхийд тэргүүлэх том гүрэнтэй хил залгаа оршдог маш том давуу талаа бид ухаалгаар ашиглаж хурдацтай хөгжихөө бодох нь чухал байна!!! Хятадыг муулах нь мунхаг, тэнэг асуудал!! Тэглээ гээд хятадууд огтхон ч хохирохгүй, гагцхүү бид л хохирно!!! 21-р зуунд жаахан ч гэсэн ухаан гаргаж амьдармаар байна шүү!! Үгүй ядаж үр хүүхдийнхээ ирээдүйг бодмоор байна! Яг үнэндээ бол ЗХУ 1960-аад оны сүүлээр Хятадтай муудсаны дараа хятадыг үзэн ядах үзлийг Оросын суртал нэвтрүүлгээр монголчуудын тархинд гүн бат суулгаж өгсөний үлдэгдэл нь мунхаг хүмүүсийн тархинд бүр сорвижоод эдгэчихжээ!? Хүнтэйгээ цуг л далд орох бололтой? Золигнууд чинь залуу үеэ хордуулаад байх юм?! Соц-змын жилүүдэд ЗХУ-ын үзэл суртлын дарамтаар манай МАХН хятадын эсрэг суртал нэвтрүүлж, кино, уран зохиол, урлагт бүр дээр үеэс монголчууд хятадыг үзэн яддаг байсан мэтээр харуулдаг байв. Гэтэл түүхэн баримт сэлтээс үзэхэд жирийн монголчууд жирийн хятад иргэдтэй хэвийн сайн харилцаатай, муурхаж тэрсэлдэж байгаагүй юм билээ!! Монголчууд Жанчхүүгээр дамжин тэмээн жингээр урагш нь түүхий эд зөөж, оронд нь хятадаас бүс даавуу, тамхи, гурил г.м. авдаг байжээ!!
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    2 цаг 43 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    2 цаг 51 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    2 цаг 58 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    7 цаг 14 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    7 цаг 49 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    9 цаг 8 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    9 цаг 17 мин
  • О.Цогтгэрэл: 24 сарын өмнөөс нээлттэй, шударгаар сонгуульд нэр дэвших систем рүү орж байна
    9 цаг 53 мин
  • Чиндаогийн Их дуулгад зодоглох Монголын 20 жүдоч
    10 цаг 0 мин
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
    10 цаг 11 мин
  • Чиндао гранприд Монгол Улсын 20 тамирчин зодоглоно
    10 цаг 40 мин
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
    11 цаг 0 мин
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
    11 цаг 8 мин
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    11 цаг 29 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    11 цаг 31 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    11 цаг 38 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    11 цаг 50 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    12 цаг 26 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    13 цаг 30 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    14 цаг 25 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК