Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэхэн төгсөгчдийн есдүгээр сарын нэгэн

2022-9-01
0
ЖИРГЭХ

Өнөөдөр есдүгээр сарын 1-ны өдөр. Энэ өдөр дэвтрийн шинэ хуудас нээгддэгтэй адил сурагч, оюутнуудын хувьд зуны амралт дуусаад ангийнхантайгаа уулзах баярт өдөр. Тэгвэл энэ өдөр их сургуулиа төгссөн оюутнууд юу хийдэг вэ? Магадгүй зарим нь мэргэжлээ дээшлүүлэхээр үргэлжлүүлэн сурч болох ч зарим нь ажилтай, зарим нь ажилд ороогүй янз бүр бий. Энэ удаагийн ярилцлагаа дээрх сэдвээр эхлүүлж 2022 онд их сургуулиа төгссөн шинэхэн төгсөгч болон энэ жил их сургуулиа төгсөх ангийн оюутны төлөөллүүдийг урилаа. Тэд оюутан байхдаа сурсан мэдсэн зүйл болон өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бидэнтэй хуваалцсан юм.


М.Даваасүрэн: Их сургуулиа төгсөөд л гоё болчих юм шиг санагддаг байсан ч төгсөөд "одоо би яах вэ" гэдэг асуулт гарч ирсэн

-Сайн байна уу? Өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу? Намайг Мөнх-эрдэнийн Даваасүрэн гэдэг. Би энэ жил Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоо “ТЭСО” группт ажиллаж байна.

-Сургуулиа төгссөнөөс хойш гурван сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ үед мэргэжлийнхээ талаар шинээр юу сурч мэдсэн бэ. Ажил дээр гараад төсөөлснөөс чинь хэр өөр байв? 

-Ер нь маш өөр байсан. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байхдаа мэргэжилтэй болоод төгсчих л юм бол бүх асуудал шийдэгдэх юм шиг санагддаг байсан. Гэвч хонхны баярын дараа одоо би яах ёстой вэ гэсэн маш том асуулт гарч ирсэн.

-Ажил мэргэжлийн хувьд ямар хүндрэл гарсан бэ?

-Ажлын ярилцлагад орж байхдаа би хийж буй ажилдаа тохирсон цалин авахыг хүсэж байна гэдгээ илэрхийлэх үед ажил олгогч талаас залуу хүн, шинэ төгсөгч байж цалин ярилаа гэх мэтээр хүлээж авдаг нь хэцүү байсан. Тэр үед яагаад хийж байгаа ажилдаа таарсан хөлс авахын тулд хөгшин байх ёстой юм бол гэж их боддог байлаа. Ажил дээр олон төрлийн ааш араншинтай хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх хүмүүсийн хандлага залуу хүн байж шантарлаа, ядарлаа гэх мэт сөрөг байдаг л даа.

-Төгсөөд өөртөө амралт өгсөн үү? Хэзээ ажилд орсон бэ?

-Амралт өгөөгүй. Шууд л ажил хайж эхэлсэн. Гэхдээ одоо бол амардаг байж дээ гэж бодогдож байна.

-Удахгүй төгсөх оюутнуудад хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Оюутан байхад хамгийн их бодож, мэдэрдэг байсан зүйл гэвэл багш нар гэлтгүй оюутнууд бие биеэ харьцуулж, сайн, муу гэсэн түвшинд хувааж өөрийгөө бусадтай харьцуулдаг тэр мэдрэмж байсан. ЕБС-ийн хувьд харьяа хороо, бүсийн ижилхэн амьдралын түвшинтэй, ижилхэн айлын хүүхдүүд дунд төгсчихдөг. Харин оюутан болохоор янз бүрийн хүмүүстэй хамтарч ажиллаж, суралцана шүү дээ. Ингээд олон хүний дунд ороод ирэхэд өөрийгөө голох эсвэл хэт дөвийлгөх мэдрэмж авч эхэлдэг. Өөр өөр газраас ирсэн тэс ондоо хүмүүстэй өөрийгөө харьцуулах нь утгагүй зүйл. Надад ч бас өөрийгөө бусадтай харьцуулж би хуулийн хүн биш юм байна гэж эргэлзэх, сэтгэлээр унах үе байсан.

-Хичээл дээр үзэж байсан онол, дадлагаар яг ажил дээр хэрэг болж байсан уу. Зарим хүн хичээл дээр үзсэн онол ажил дээр хэрэг болдоггүй гэж ярьдаг шүү дээ?

-Мэдээж дөрвөн жил их сургуульд сурсан мэдлэг хэрэг болно шүү дээ. Гэвч ажил олгогч ажилтнаас онолын мэдлэг, ур чадвараас илүү хувь хүний, ухамсар, хандлагыг хардаг юм байна гэж бодох болсон.

-Дөрвөн жил оюутны удирдах байгууллагат ажиллаж, хичээлдээ явж, давхар өөр ажил хийж нэлээн идэвхтэй оюутан байсны хувьд энэ амьдралын хэв маягийн давуу болон сул талыг нэрлэвэл?

-Сул тал гэвэл цаг заванд баригдаж, зарим үед өөртөө цаг гаргаж чадахгүй яаруу болдог юм билээ. Давуу тал нь гэвэл аливаа зүйлийг зохион байгуулж сурсан, цаг хугацааны үнэ цэнийг мэдэрсэн гэх мэт дурдаад барахгүй шүү дээ. Ер нь идэвхтэй оюутан байсны сул тал гэж бараг байхгүй.

-Нэгдүгээр курсийн оюутнууд хичээлийнхээ хажуугаар заавал оюутны зөвлөл, оюутны ямар нэгэн байгууллагат орох ёстой юм байна гэсэн ойлголттой байдаг. Үүний талаар?

-Хувь хүний өөрийн сонирхол л тэнд байвал болно. Түүнээс биш заавал орох ёстой гэсэн бодол хүнд дарамт болно шүү дээ. Өөрсдийн сонирхлоо даган сайн дурын байгууллага, клуб зэрэгт хамрагдаж байх хэрэгтэй.

-Ажил, хичээл нь сайн явж байгаад баяртай байна. Өөрөө хотод амьдардаг хэр нь яагаад оюутны байранд орох болсон бэ? Ганцаараа бие даан амьдарч буй туршлагаасаа хуваалцвал?

-Ер нь бол хүн аав, ээжтэйгээ байхаар "нялхамсаад" байдаг юм билээ. Би зүгээр хичээл, ажилдаа яваад болоод байгаа хэр нь орой гэртээ очоод аав “миний охин ядрав уу?” гэж асуухаар нь л ядарчихдаг. Тийм учраас биеэ дааж амьдарч сурахыг хүссэн.

Одоогийн миний нөхцөл байдалд тусдаа гарах боломж оюутны байр л байсан. Гэхдээ оюутны байранд маш их давуу тал бий. Үеийнхэн маань гэрээсээ хол хэрхэн сурч, амьдарч байгааг хараад их зүйл сурдаг. Хөдөөнөөс хүүхдүүдэд гэрээс юм ирдэг тэр гоё мэдрэмжийг би ч бас авсан. Эмээ маань намайг эргэж ирэхдээ хайрцаг, тортой идэх юм хийгээд өгөөд явуулна. Тэр бүгдийг өрөөнийхөө найзуудтай хувааж идэх нь өөрөө дурсамж байдаг юм билээ. Ер нь оюутны байранд байсан хугацаа минь миний амьдралын хамгийн нандин, сайхан үе болж өнгөрчээ.

-Ярилцсанд баярлалаа

-Баярлалаа

И.Номин: Сурахын хажуугаар мэргэжлээрээ ажиллаж, туршлага хуримтлуулангаа орлоготой болно гэдэг маш том боломж

-Сайн байна уу? Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Миний нэрийг Итгэлийн Номин гэдэг. Одоо 24 настай, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн их сургуулийн зураглаачийн ангийн төгсөх курсын оюутан.

-Одоо 24 настай гэхээр хожуу сургуульд орсон гэсэн үг үү?

-Тийм ээ, ахлах сургуульд байхаасаа хуульч болно гэж бэлдсээр хуулийн сургуульд орсон боловч хоббигоо дагахыг хүссэн.Өөрийгөө олоход зориулж хоёр жилийн завсарлага авч зураглаач мэргэжлээр СУИС-РТМУС-д элсэн орсон.

-Хоёр жил өнжих хугацаандаа өөртөө эргэлзэх, шантрах үе гарч байсан уу?

-Хэдий өөрийн хүсэл мөрөөдлөө дагахаар шийдсэн ч гэсэн үнэхээр зураглаач хийгээд амьдралаа залгуулж чадах болов уу гэж эргэлзэх үе зөндөө байсан. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа учраас тэр болгон түр зуурын бодол л байдаг.

-Оюутан байх хугацаандаа зураглаач мэргэжлээрээ ажиллаж байна шүү дээ. Хичээлийн хажуугаар энэ мэргэжлээрээ ажиллахад хүндрэл учирч байна уу?

-Тийм ээ. Хэвлэл мэдээллийн байгууллагатай салшгүй хамааралтай учраас ачаалалтай үе бий. Би өөртөө цагийн хуваарь гаргаж аль болох олон зүйлс амжуулахыг хичээдэг.Багш нар оюутнуудаа маш сайн ойлгодог шүү.

-Хэвлэл мэдээллийн байгууллага мөн өөр бусад уран сайхны гэх мэт ажлууд гээд зураглаачийн ажил цаг их шаарддаг. Хичээл сургууль, ажлын хажуугаар өөртөө хэрхэн цаг зав гаргадаг вэ?

-Оюутан байх хугацаандаа аль болох их туршлага хуримтлуулахыг хичээдэг. Ажил, хичээл гэж л өдөр хоног өнгөрдөг дөө.

-Ажил, хичээлээс өөр зүйлд сатаарахгүй байх нь олон давуу талтай. Тэдгээрийн нэг нь байнгын орлого шүү дээ?

-Тийм ээ. Мэргэжлээрээ ажлаад туршлага хуримтлуулж давхар орлоготой болно гэдэг маш том боломж шүү дээ. Миний хувьд орлогоороо өөрийн хэрэгцээг бүрэн хангаж гэр бүлийнхэндээ нэмэртэй байж, бага гэлтгүй хуримтлуулахыг хичээдэг. Хураасан мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлж ээж, аавынхаа ачаанаас хөнгөлж байгаадаа баярладаг.

-Тэгэлгүй яахав. Ажлын талбараас хэрхэн туршлага хуримтлуулж байгаагаа хуваалцаач ?

-Нэг үгээр хэлбэл сургууль дээр үзсэн онолоо амьдрал дээр хэрэгжүүлж байна. Хичээл дээр хэчнээн камертай харьцдаг ч гэсэн ажил дээрх шиг их зүйл сурахгүй шүү дээ. Онолоо үзээд "аан ийм байдаг юм байна" гэж бодсон ч гэсэн бодит байдал дээр туршлага дутдаг байсан. Харин одоо бол хичээл, ажилаа зэрэгцүүлээд явахад асуудалгүй, ойлгомжтой санагддаг.

-Ажлынхаа талаар танилцуулахгүй юу?

-MPA буюу Mongolian Press Agency гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудын фото, зураглаач гэх мэт медиа чиглэлийг хангадаг агентлагт ажиллаж байна. Хичээлийн хажуугаар ажиллахад тулгардаг нэг хүндрэл нь цаг зав. Ажил, хичээлийн цаг давхцах үе олон гарна. Тэр бүрт захиралтайгаа ярилцаад ажил, хичээлийн цагаа зөрүүлж ажилладаг. Ажлын хамт олон маань ч энэ тал дээр уян хатан байдагт баярладаг.

-Та хэд дэхь жилдээ ажиллаж байгаа вэ?

-Одоо ажиллаад нэг жил хоёр сар болж байна.

-Анх хэвлэл мэдээллийн байгууллагат ажиллахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Хамгийн анх ер нь хэвлэл мэдээлэл гэж юу байдгийг мэддэггүй байсан. Анх үйл явдал дээр очоод юу хийхээ мэдэхгүй, ажилтайгаа танилцах маягаар л явдаг байсан. Харин одоо бол би шууд дамжуулалт, мэдээний видео зэргийг арай шинэлэг байдлаар, жишээлбэл планаа киноны зураг шиг авч шинэ зүйл туршихыг эрмэлзэх болсон.

-Тэтгэлэгт хамрагдсан гэж сонссон. Тэтгэлэгийнхээ талаар танилцуулаач?

-Оюутануудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд олон бий. Жишээлбэл манай сургуульд захирлын нэрэмжит тэтгэлэг гэж байдаг. Харин миний хувьд захирлын нэрэмжит тэтгэлэг болон Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангийн тэтгэлэг хүртсэн. Тус сангийн хувьд мэргэжлийнхээ хүрээнд 40 хоногийн төсөл хөтөлбөрт хамрагддаг. Бид өнгөрсөн зургаадугаар сард төслийн хаалтаа хийсэн.

-Ажил, сургуулийн хажуугаар хэрхэн тэтгэлэгт хамрагдсан бэ? Мэдээлэл өгнө үү?

-Багш нар маань оюутнуудтайгаа ойрхон байдаг учраас тэмцээн, уралдаан бүрийг цаг алдалгүй бидэнд хэлж, мэдээллээр хангадаг. Дээрх төсөлд оролцоход ажил, хичээл дээр олж авсан практик их хэрэг болсон.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    12 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    20 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    35 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    38 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    45 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    1 цаг 45 мин
  • Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    1 цаг 49 мин
  • Үйл явдал: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ
    1 цаг 54 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 50 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    18 цаг 38 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    19 цаг 20 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    19 цаг 24 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    19 цаг 57 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    20 цаг 2 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    20 цаг 9 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    20 цаг 17 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    20 цаг 23 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    20 цаг 31 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    21 цаг 5 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    21 цаг 9 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК