Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байна"

2022-9-01
0
ЖИРГЭХ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй бөгөөд энэхүү хязгаарлалтын талаарх бодит мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай хамтран хүргэж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас  сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотойгоор авто замын ачаалал урьд өмнөх жилүүдээс нэмэгдсэнээрээ онцлог юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө.


Тэрбээр "Манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн. Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад энэ жилийн дугаарын хязгаарлалтын үед  хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.

Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарч байна. 2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462,672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249,541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8 км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болж нэмэгдэж байгаа нь хяналтын камераас харагдаж байна" гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш салаалсан дөрвөн гүүр, Нарны зам зэрэг газрууд замын хөдөлгөөний ачаалал өндөртэй. Мөн зах, худалдааны төвүүдийг чиглэсэн авто зам ачаалалтай байдгийг мэргэжилтэн тодотгож байлаа. Дугаарын хязгаарлалт хийгээгүй үед өглөөний 07:00 цагаас эхлээд дээр дурдсан гүүрнүүд ачаалалтай болж эхэлдэг гэнэ. Тэгвэл өнөө өглөөний хувьд гүүр төдийгүй төв замын хөдөлгөөн сийрэг байжээ. Түүнчлэн ердийн өдрүүдэд 2700-3000 удаагийн хөдөлгөөн зохион байгуулалтыг мэргэжилтнүүд хийдэг бол дугаарын ялгамжтай зорчих үед 500-600 удаа хөдөлгөөн зохион байгуулалт хийжээ.

Дугаарын хязгаарлалт нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл үргэлжилж байгаа. Хязгаарлалтаас гадуурх бүсэд ачаалал нэмэгдсэн үү гэсэн асуултад Н.Намуу хариулахдаа “Хязгаарлалтын эхлэл цэгүүдэд хөдөлгөөн зохицуулагч нар ялгалт хийж байгаа. Тэгш тоогоор төгссөн машин явах байтал сондгой тоотой машинтай зорчихыг оролдох тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс ялгалт хийж буй цэгүүдэд л ачаалал үүсэж байгаа болохоос бусад замууд ачаалал багатай байна. Хамгийн их ачаалалтай Нисэх, Яармагийн зам ч хөдөлгөөн багатай байгааг хяналтын камераас харж болно” гэсэн юм.

Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн байна. Найм хоногийн буюу богино хугацааны замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 3-ны бямба гарагийг дуустал үргэлжилнэ. 

Замын хөдөлгөөний талаарх шууд дамжуулалтыг https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/470922578258103 холбоосоор үзнэ үү. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.107.74)
    ХӨДӨӨНИЙ НОЙМЕРТОНГУУДЫГ ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭЭС ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА...
    2022 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.107.74)
    ТЭГШ СОНДГОЙГООР НЬ ЦААШИД СУНГААД ЯВУУЛЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА..
    2022 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.30.83)
    Нэгмөсөн ингээд шийдчихээчээ, нэг хэсэгтээ манарч, будилж байгаад л дасчихна ш дээ.
    2022 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    12 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    20 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    35 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    38 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    45 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    1 цаг 45 мин
  • Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    1 цаг 49 мин
  • Үйл явдал: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ
    1 цаг 54 мин
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    17 цаг 50 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    18 цаг 38 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    19 цаг 20 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    19 цаг 24 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    19 цаг 57 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    20 цаг 2 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    20 цаг 9 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    20 цаг 17 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    20 цаг 23 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    20 цаг 31 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    21 цаг 5 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    21 цаг 9 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК