Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс Тавантолгой”-г “битүүмжилж”, нүүрсний хэргийг албан ёсоор шалгаж эхэллээ

2022-10-27
0
ЖИРГЭХ

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг шууд хяналтад авсанаа зарлалаа. Тус компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоожээ. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэх Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ. Мөн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгасан байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "..."Эрдэнэс Тавантолгой" компанийн онцгой дэглэм “Эрдэнэт” үйлдвэрийнхээс тэс өөр, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой. "Эрдэнэс Тавантолгой" компани сүүлийн жилүүдэд Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн том төслийг санхүүжүүлж байна. Энэ хүрээнд оптек гэрээ буюу урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах, зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оптек гэрээнүүдийг ирэх сардаа багтааж, Засгийн газар холбогдох бичиг баримтуудыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдож очоод тус компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнө. Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай, бусад зүйлийг шалгаж ил тод болгоно" гэлээ.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оптек гэрээнүүд яахын аргагүй анхаарал татдаг. Саяхан ил болсон мэдээллээр, ийм 88 гэрээний асуудал яригдаж байгаа юм. Үүнээс гадна, анхаарал татсан хэд хэдэн ноцтой мэдээлэл яригдах болсон.

Тэдгээрийн нэгийг л дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын мэдээ, нүүрсний зам дахь камерын “мэдээ” хоёр зөрдөг байна. Жишвэл, тус компаниас 200 машин нүүрс экспортоор гаргалаа гэхэд хяналтын камерын бичлэгээр 1000 ч юм уу, 2000 машин нүүрс гарчихсан нь тогтоогддог аж. Энэ мэт олон эргэлзээтэй асуудал тус компанийн эргэн тойронд үүсээд удаж байгаа билээ.

Тэгвэл Засгийн газрын хуралдааны мэдээллийн дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “...Засгийн газрын тогтоолыг дэмжиж байна. Ажлын хэсгийн дарга, Бүрэн эрхт төлөөлөгч, гишүүдтэй бүх түвшинд хамтран ажиллана. Гол нь бүх тоон зөрүүтэй мэдээлэл арилж, нэг тоо, нэгдсэн мэдээлэлтэй болно” гэж цахим хуудсаараа мэдэгдэв.

Гэхдээ Б.Ганхуягийн хувьд эрх мэдэл нь өчигдрөөр хязгаарлагдаж байгаа юм. Учир нь Засгийн газрын тогтоолд заасанчлан өчигдрөөс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх үйл ажиллагааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат удирдана.

Ер нь бол Засгийн газрын энэ шийдвэр дөнгөж өчигдөр яригдаад, өдөртөө гарчихаж байгаа юм огт биш. Өнгөрсөн хавраас эхлээд Ерөнхий сайд нь өөрөө нүүрсний хэргийн талаар ярьсан. Тэр нь энэ компанитай холбоотой байдаг. Олон нийт нүүрсний хэрэг гэж яг юуг хэлээд байгааг гадарлана.

Хууль хяналтынхан энэ хэрэг дээр тодорхой хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийсэн байдаг. Засгийн газар ч ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Ажлын хэсэг гарсанаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Эдийн засаг, хөгжлийн сайд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар хоёр ойлголцохгүй байсан бололтой. Б.Ганхуяг уржигдар “...Ч.Хүрэлбаатарыг уг нь ах зах, эрэмбэ дараалал, ажлын туршлага, нас, намбыг нь хүндэтгээд явах л юм даа. Даанч нэг эр хүн шиг зөвлөөд, хэлээд, загнавал загнаад явахгүй юм даа” гэж цахим хуудастаа бичсэн байв.

Тэрчлэн, хэд хоногийн өмнө зарим мэдээллийн хэрэгслээр “...Ерөнхий сайд гурван ч удаагийн Засгийн газрын хуралдаан дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг ав гэж шахсан” гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-д авсан энэ арга хэмжээ нь гадаад валютын нөөцтэй шууд холбоотой. Нүүрс гараад байдаг, валют орж ирдэггүй. Экспортолж буй нүүрсийг 100 хувь гэж үзвэл ердөө гурван хувь нь валют болж орж ирж буй. Ядахад, Засгийн газар ирэх оны төсвийн орлогын дийлэнхийг нүүрснээс олно гээд “төсөөлчихсөн” байгаа. Тэгэхээр энэ орлогоо олохын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-даа эргэлзэхгүй болох ёстой.

Эх сурвалжуудын мэдээллээр, Засгийн газар энэ шийдвэрийг гаргах гэж нэлээд асуудал болсон бололтой. Өчигдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр орсоноос хойш улс төрийн хүрээнд хөөрхөн талцал үүсгээд авчээ. Шулуухан хэлэхэд, Засгийн газар ч уг асуудал дээр хоёр тал болж, өглөөнөөс үд болтол “хэлэлцсэн” байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх нь тухайд “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг цэгцэлнэ” гэж дайраад байгаа “хэргийн эзэн” нь аж. Тэрбээр Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр “... Оюу толгой, “Эрдэнэт”, Хөгжлийн банк бүгдээрээ “гал”-тай байсан. Тэр бүхнийг давж, хэрэг асуудлуудыг шүүх дээр очтол нь Засгийн газрын зүгээс бүх дэмжлэгийг үзүүлсэн. Одоо шүүхийг харж байна. Энэ “Эрдэнэс Тавантолгой” ч “гал”-тай байна. Ямар ч байсан цэгцэлж ард нь гарна” гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаан тарангуут Хятадаас Монголд сууж буй Элчин сайд Цай Вэньруйтай уулзсан байна. Засгийн газрын ХМОНХГ-аас өгсөн албан мэдээлэлд “....Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын дарга Ши Жиньпин Хятадын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэсэн. Мөн манай хоёр улсын Иж бүрэн Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ” гэсэн. Гэвч энэ уулзалт “Эрдэнэс Тавантолгой”-д авсан арга хэмжээтэй холбоотой нь тодорхой юм.

Түүнчлэн Засгийн газрын өчигдрийн хуралдаанд АТГ, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон байна. Тэд Засгийн газрын хуралдаан бүхэнд суугаад байдаггүй. Тэгэхээр өчигдрийн үйл явдал бол “Эрдэнэс Тавантолгой”-г ингэж “битүүмжилж” байгаад, нүүрсний хэргийг албан ёсоор шалгаж эхэллээ л гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.115.129)
    ганц валют ордог сувгаа гартаа авахгүй бол өөр яах юм вэ харин ч оройтож байна нүүрс сэргэнгүүт л гартаа авах байсан юм ерөнхий сайдыг дэмждэг улс төрч нарын хийж чадаагүй ажлуудыг хийж чадсан сүрхий залуу даа Оюутолгой баахан өрөнд оруулсан биз дээ
    2022 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шүүгч нь ч 1 тэрбумыг өгеө гэхээр . Нэг тэрбум байхад ажилаар яадын гэсэн бодолтой байдаг нь харагддаг. Ажилаас халагдах бол эдэнд шагнал болоод байна. (202.126.89.228)
    Гол нь хариуцлага шударгаар тооцож чадахгүй л байна
    2022 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
    11 цаг 8 мин
  • Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа
    11 цаг 24 мин
  • Дэлгэрхангай суманд Enam 3.0 платформыг ашиглах арга, ач холбогдлын талаар сургалт мэдээллийг өглөө
    11 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
    12 цаг 0 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 цаг 22 мин
  • ОУ-ын жишгээр цахилгаан тамхи болон бусад утаагүй никотин бүтээгдэхүүнд янжуураас 50–80 хувь бага татвар ногдуулдаг
    12 цаг 28 мин
  • Цахилгаан болон халаадаг тамхины хуулийн зохицуулалт бусад улсуудад ямар байдаг вэ?
    12 цаг 45 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг маргааш хүртэл бүртгэнэ
    13 цаг 15 мин
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
    13 цаг 32 мин
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
    13 цаг 45 мин
  • Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 53 мин
  • “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
    13 цаг 59 мин
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
    14 цаг 4 мин
  • "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв"-ийг хэлэлцэв
    14 цаг 4 мин
  • Шведүүдийн нар буцах өдрийн уламжлалт Мидсоммар баяр
    14 цаг 10 мин
  • Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
    14 цаг 37 мин
  • Я.Содбаатар: МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэж үзсэн
    15 цаг 31 мин
  • Морьтон баатрууд Драмын театрын урд байрлах "Өртөө" үзвэрийг зорьж ирлээ
    15 цаг 57 мин
  • Нар буцлаа - БАЯРТАЙ
    16 цаг 4 мин
  • Доналд Трамп, Доналд Трамп Кейр Стармер нарын харилцаа ХУРЦДАВ
    16 цаг 16 мин
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • “Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК