Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоо хоногийн тойм: Катарт "гал" шиг тоглолтууд, Дарханд "гал" түймэр асав

2022-12-04
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэнд энэ долоо хоногт болж өнгөрсөн томоохон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна. Энэ долоо хоногт Катарт гал шиг тоглолтууд үргэлжлэхийн зэрэгцээ Дархан-Уул аймагт гал түймэр гарав.  Мөн Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн татлаа. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы улсад айлчиллаа

Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.

Япон улсын 13 иргэнийг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан.

Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо. 

Алтан цомын төлөөх тэмцээний хоёрдугаар шат эхэллээ

Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS телевиз хамтран зохион байгуулж буй "Үндэсний Алтан цом" тэмцээний нэгдүгээр шат өнгөрсөн сард амжилттай зохион байгуулдагдсан билээ. Хоёрдугаар шатанд 16 баг үлдсэн бөгөөд тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нд эхэлсэн билээ. Ийнхүү уншигч та бүхэнд багуудын оноолтыг танилцуулж байна.  

  1. Архангай аймгийн баг - Ховд аймгийн баг
  2. Өмнөговь аймгийн баг - Баянхонгор аймгийн баг
  3. Увс аймгийн баг - Баянгол дүүргийн баг
  4. Баян-Өлгий аймгийн баг - Дундговь аймгийн баг
  5. Баянзүрх аймгийн баг - Завхан аймгийн баг 
  6. Өвөрхангай аймгийн баг - Улаанбаатар хотын баг
  7. Төв аймгийн баг - Сүхбаатар дүүргийн баг
  8. Багануур дүүргийн баг - Булган аймгийн багтай тус тус өрсөлдөхөөр болсон билээ. 

Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн татлаа

Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна. Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо хэмээн НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллэв. 

Дархан-Уул аймгийн “Тэс Петролиум” ХХК-д гарсан гал түймэр гарлаа

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг   гал түймэр гарлаа гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

 Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэв. 

Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 152 сая ам.долларын өрийг барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллалаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын гадаад орлогыг нэмэгдүүлэх тухай 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК 341.5 сая ам:долларын үнэ бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан. Миний бие Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 35 хоног дээрээ ажиллаж байна.

Аравдугаар сарын 5-ны байдлаар буюу Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдах өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр 603 сая ам.долларын өр байлаа. Үүнээс 152 сая ам.долларын 35 хоногийн хугацаанд өрийг барагдууллаа. Үлдэгдэл нь 451 сая ам.доллар байна" гэв.

Т.Аюурсайхан гишүүний нэрлэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хэн бэ?

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монголбанкны эрх хүлээн авагч нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан тухай мэдээлсэн.

Тэрбээр  "Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкны асуудал байна. 50 мянган ажил олгогч 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгө бий. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцож, Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой гэж бодож байна. Монголбанк арилжааны банкийг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг байдал үргэлжлээд явж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд "Замбуулин виллаж" гээд хотхон байгаа. Энэ амины орон сууц, хаусыг Монголбанк удирдлагуудынхаа эрх мэдэлд хураагаад авчихсан. Тэргүүн дэд ерөнхийлөгч нь тэнд орчихсон, амьдарч байна гэж иргэд мэдээлж байна" гэсэн юм.  

Тэгвэл түүний яриандаа дурдсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч хэн бэ? 

Юуны өмнө уншигч та бүхэнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүсийг танилцуулъя. 

  • Г.Дөлгөөн 2020 оноос хойш ажиллаж буй 
  • О.Эрдэмбилэг 2016-2019 он хүртэл 
  • Б.Жавхлан 2010-2016 он хүртэл ажиллаж байжээ. 

 

Хөлбөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд 

Катар улсад зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өнгөрөгч шөнө дуусаж, шөвгийн 16-д Нидерланд, Сенегал, Англи, АНУ, Аргентин, Австрали, Хорват, Марокко, Япон, Испани, Франц, Польш, Бразил, Солонгос, Португал, Швейцарын шигшээ багууд шалгаран үлдлээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хүний амь үнэтэй (139.5.217.22)
    Зүйрлүүлэх юмаа мөн оловоо пизданужд чинь. 3 хүний амь та нарт юу ч бишүү. Мал шиг сэтгүүлчидтэы саыт шүү. Пизда гэхээс өөр үг алга та нарт өгөх үнэлгээ
    2022 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    11 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    15 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    24 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    30 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    1 цаг 0 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    1 цаг 8 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    1 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    1 цаг 48 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    2 цаг 9 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    2 цаг 30 мин
  • Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
    2 цаг 37 мин
  • Хилийн цэргийн байгууллагаас зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн гэв
    2 цаг 49 мин
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
    2 цаг 59 мин
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
    3 цаг 34 мин
  • Жибутигийн эрэгт цагаачдын зорчиж явсан завь хөмөрсний улмаас 139 хүн амиа алдлаа
    3 цаг 49 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орно
    3 цаг 56 мин
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
    4 цаг 3 мин
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
    4 цаг 4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчид чуулна
    4 цаг 49 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК