Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМТАЙ ХОЛБООТОЙ Д.БАЯСГАЛАНГИЙН ОНЦОЛСОН 5 ТОО

2022-12-19
0
ЖИРГЭХ

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам тойрсон эргэлзээг тайлж, “Бодь Интернэшнл”-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр энэхүү төсөл хэрхэн эхэлсэн хийгээд “Эрдэнэс Тавантолгой” компани, “Бодь Интернэшнл” компанийн хооронд байгуулсан оффтейк гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүний онцолсон 5 тоог танилцуулъя.


11 жил

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл хэзээ эхэлсэн талаарх түүхийг товч ярья. 2008 оны зургаадугаар сард "Энержи ресурс" компанид энэ төмөр замыг барих концессын эрхийг өгсөн байдаг. Улмаар "Энержи ресурс" бэлтгэл ажлаа хийж явсаар дөрвөн жилийн дараа буюу 2012 онд концессын гэрээгээ байгуулсан. Ийн "Энержи ресурс" компани энэ төмөр замын ажлыг эхлүүлсэн. 2008 оны зөвшөөрөл С.Баярын Засгийн газрын үед, 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын үед концессын гэрээ байгуулах эрх нь өгөгдсөн байдаг. Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд, таван сарын өмнө хийгдсэн лицензийг цуцалсан. Ингээд тус лицензийг төрийн өмчит компани болох "Монголын төмөр зам" руу шилжүүлсэн. "Монголын төмөр зам" компани "Энержи ресурс" компанитай хэлэлцээ хийгээд, нөхөн төлбөр болон гаргасан зардлыг нь олгосон. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд, эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад, ажлыг үргэлжлүүлсэн. Гэхдээ  "Монголын төмөр зам" ТӨХК "Энержи ресурс" компанийн хэрэгжүүлж байсан ажлыг огт хөндөхгүйгээр, сонгочихсон байсан Samsung гэх компанийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Шинээр тендер зарлаагүй. Гэвч энэ ажил 2014 оноос санхүүжилтгүйн улмаас зогссон. Үүний дараа хөрөнгө мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэг үүсгээд шалгалт оруулсан. Ийнхүү энэ төсөл 2014-2015 онд бүрэн зогссон.

Тухайн үед Samsung компанийнхан  210 гаруй километр суурь бүтцийн үндсэн инженерийн байгууламжуудыг барьж байхад нь төсөл зогссон. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар энэ төслийг гадаадын компанитай хамтрах ажлын хэсэг байгуулсан. Улмаар 2015 оны долоодугаар сард УИХ-аас ажлын хэсэг байгуулсан байдаг. Тухайн үед БНХАУ-ын "Чайна Шэнхуа Энержи" компани сонгон шалгарсан. Гэвч тус компанийн "Энержи Ресурс" компанитай байгуулах гэж байгаа гэрээ нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй, Монголд илт хохиролтой байна гэж үзээд энэ гэрээг цуцалсан. Ингээд 2019 он хүртэл энэ төсөл 11 жил таг зогссон.

 

2013 он

"Энержи ресурс"-ийн захиалгаар 2013 онд батлагдсан ТЭЗҮ-ийн өртөг нь 1 тэрбум 98 сая ам.доллароор батлагдсан. Энэ ТЭЗҮ-ийн хүрээнд ажлаа хийж байхад нь захиалагч нь "Монголын төмөр зам" ТӨХК болж солигдсон. Энэ ТЭЗҮ дээр нэг ч төгрөгийн өөрчлөлт ороогүй. Үүнд үндэслэж, Samsung ажлаа явуулсан. Үүний дараа өмнө нь зарцуулсан 274 сая ам.долларыг нөхөн төлбөр, торгууль зэрэгт төлсөн. Улмаар зөрүү болох 792 сая ам.доллароор манай компанитай гэрээ байгуулсан. Бидний анхны гэрээ 792 сая ам.долларын гэрээ. Тэгэхээр ТЭЗҮ-д ямар ч өөрчлөлт ороогүй. Энэ ТЭЗҮ нь хил рүү очоогүй, хилээс 37 километрийн наана хүрэх төмөр зам байсан. Дараа нь төрийн байгууллагын зүгээс нэмж 80 километр төмөр зам нэмээд, хил хүртэл тавих санал гаргасан. Улмаар 213 сая ам.долларын ажлыг манайд өгсөн. Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төслийн нийт өртөг нь 1 тэрбум 5 сая ам.доллар. 

 

1 сая 460 мянган ам.доллар

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төсөл нь нийт зургаан багц ажлаас бүрдэнэ. Энэ зургаан багц дотроос зөвхөн төмөр зам 474.2 сая ам.долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй. Тэгэхээр нэг километр төмөр зам 1 сая 460 мянган ам.долларын өртөгтэй. Энэ цогцолбор төсөл төмөр зам, дохиолол холбоо, барилга байгууламж, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүн засварын тоног төхөөрөмж, машин механиз гээд зургаан багц ажлаас бүрдэнэ. Эдгээр ажлын өртөг 896.1 сая ам.доллар. Энэ өртөг нь 2013 оны ТЭЗҮ-ийн өртөг гэдгийг дахиж хэлмээр байна. Бид нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам барьсан. Манай улсад баригдсан бусад төмөр замууд цөм гуравдугаар зэрэглэлийнх. Энэ хоёр техникийн маш олон зүйлээрээ ялгаатай. 

 

60 доллар

Нүүрсний гэрээтэй холбоотой асуудал мөн яригдаж байна. Энэ төслийг санхүүжүүлэгч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, захиалагч нь “Тавантолгой төмөр зам”. Энэ хоёр хоёул төрийн өмчит компани. Харин манайх ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Захиалагч талаас бидэнд 30 сарын дотор төмөр зам барьж өгөх үүрэг өгсөн. Биднийг энэ төмөр замын ажлыг эхлэх гэж байхад Дарханы замын ажил эхэлчихсэн байна. Харин манай санхүүжилтийг 60 сарын хугацаанд өгөх нөхцөл тавьсан. Бид энэ шаардлагыг хүлээж авсан. Улмаар төслийн гэрээний урьдчилгаа болгож 15 хувийг бэлнээр, үлдсэн 85 хувийг 60 сарын хугацаатай нүүрсээр өгөх гэрээ байгуулсан. 2019 онд Монгол Улсын Засгийн газар болон “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаадаас мөнгө босгох гээд чадаагүй. Дотоодоос ч мөнгө босгох гээд чадаагүй. Учир нь энэ төмөр замын төсөл хамгийн чухал төсөл гэдгийг мэдэж байсан. Цорын ганц бололцоо нь нүүрсээ л өгөх байсан. Ийм учраас нүүрсний гэрээ рүү орсон юм. Нүүрсээ бидэнд яаж өгсөн талаар танилцуулья. Манайхыг маш хямд буюу нэг үнээр тогтмол нүүрс авдаг гэх асуудал яригдаад буй. Бид 2019 оны дөрөвдүгээр улиралд 60 ам.долларын анхны гэрээний үнэ гарсан. Тэр үнэ индексээр гарсан. Тус үнийг бид тогтоодоггүй. Одоо нүүрсний үнэ 100 орчим ам.доллар байгаа. Улирал тутам нүүрсний үнэ шинэчлэгдэж, өөрчлөгддөг. Яг тэр үнээр л бид авдаг. Түүнчлэн манайхаас хямд үнээр нүүрс авч байгаа хятад худалдан авагч олон байгаа. Бид хамгийн хямд үнээр худалдаалж байгаа худалдан авагч биш гэдгийг хэлмээр байна. 

 

225 сая ам.доллар

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Энэ төсөл дээр бид өөрсдөөсөө 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Төрөөс 400 орчим сая ам.долларыг нүүрс болон бэлэн мөнгө авсан. Өнөөдрийн байдлаар төрөөс 225 сая ам.долларын авлагатай. Хэрэв төр мөнгөө өгч чадахгүй бол торгуультай. Бид ажлаа хийж чадаагүй бол мөн 20 хувийн торгуультай. Гэрээний хүрээнд. Бид 200 сая ам.долларыг гаднын компаниас босгосон. Одоо тэдгээр компанид өглөгтэй. Энэ ажлын гэрээнд ч, санхүүжилтэд нь "Голомт" банк оролцоогүй. 

 

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчид чуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.72.245.121)
    Яагаад 1-р зэрэглэлийн зам барьж байгаа юм бэ Нүүрс явах зам хурдны зам хэрэгүй л баймаар 100 км цагаас дээш хурдлах вагонтой нүүрсэнд хэрэгүй ш дээ Даац нь 3-р зэрэглэлийн замтай адил 25-30 тн бга
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.59)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • DR. PRADHAN (197.211.53.59)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.92.210)
    Ношийн хулгайчийг хурдхан барьж хориочээ.
    2022 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.93)
    ODOOO BUUUR NUURS SHAASNAA TUMUR ZAMTAI BAISAN BOL SHAAHGUI BAISIIN GEJ HUTSAJ BAIGAA YUM DAA MASHINAAR CH TUMUR ZAMAAR CH GARGASAN ADILHAN 60 DOLLARAAR TOOTSOOD TSAASHAA 200 DOLLARAAR ZARAAD ZURUUG N SHAAJ BAIJ IIM LALARUUDIIG BUH HURUNGU SHAASAN MUNGIIG N DOR HAYAJ 3 NUGALJ TULUULEED UURSDIIG N BUH NASAAR N SHOROND SUULGAH HEREGTEI
    2022 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.141.93)
    MUUSAIN HULGAICHUUD MONGOLIIN ARD TUMNII HURUNGIIG AIMSHIGTAI ZAVSHIH YUMAAA ARD TUMNIIG TENEG GEJ BODOTSGOOJ BAINAADAAAAAA
    2022 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б. Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
    2 мин
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
    37 мин
  • Жибутигийн эрэгт цагаачдын зорчиж явсан завь хөмөрсний улмаас 139 хүн амиа алдлаа
    52 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орно
    59 мин
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
    1 цаг 6 мин
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
    1 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчид чуулна
    1 цаг 52 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    1 цаг 59 мин
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    22 цаг 11 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    22 цаг 17 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    22 цаг 20 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    22 цаг 31 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    22 цаг 38 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    22 цаг 47 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    22 цаг 49 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    23 цаг 35 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    23 цаг 46 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    23 цаг 59 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
24 баримт
  • Б. Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК