зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалтаас ОНЦЛОХ таван баримт

2023-2-16
0
ЖИРГЭХ

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат амжилттай өндөрлөлөө. Хоёр дахь шатны уулзалтад 800 гаруй иргэн оролцож, хоёр өдрийн турш санал бодлоо илэрхийллээ. Ийнхүү уншигч та бүхэнд зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалтаас онцлох таван баримтыг хүргэж байна.


1.  Зөвлөлдөх уулзалтад 89 настай ахмад оролцов

Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон дээрх иргэдээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг сонгосон бөгөөд 800 гаруй иргэн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Тухайлбал, Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 427 хүн оролцсон байна. Тэдний хамгийн залуу нь 20 настай бол хамгийн ахмад нь 89 настай.

Эдгээр 800 гаруй хүний дотор малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөлөл байв. Иймд энэхүү зөвлөлдөх уулзалт бол улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш, нийт  ард түмнийг төлөөлөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломж байлаа. 

2. Зөвлөлдөх санал асуулга

Зөвлөлдөх санал асуулга нь шийдвэр гаргахад хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу зохион байгуулагддаг цогц үйл ажиллагаа хэмээн Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар хэлсэн юм. Тухайлбал, зөвлөлдөх ардчиллын орчин үеийн онолд суурилсан зөвлөлдөх санал асуулгын энэ хэлбэрийг эдүгээ дэлхийн олон улс оронд хэрэглэдэг байна.

Манай улсын хувьд орон нутгийн түвшинд хоёр удаа, улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь юм.

3. Дөрвөн багц сэдвийн хүрээнд, 54 жижиг хэсэг болон үзэл бодлоо илэрхийлэв

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал, “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Мөн нийт оролцож буй иргэд 54 жижиг хэсэгт хуваагдан, санал солилцсон юм. 

4. УИХ-ын гишүүдийн тоог 30 мянган хүн амаа нэг байхаар өргөжүүлэх шаардлагатай гэв

Парламентын чадавхыг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэх шаардлагатай хэмээн хэд хэдэн эрдэмтэн, УИХ-ын гишүүд үзээд буй. Тухайлбал, Зөвлөлдөх уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Р.Гончигдорж илтгэлдээ энэ талаар дурдсан юм. Тэрбээр “Парламентын төлөөллийн чадавх нь сайн байвал Үндсэн хуульд туссан төлөөллийн ардчилал бэхэжнэ. Монгол Улсын хүн ам 1992 онд 2 сая 154 мянга байсан бол өнөөдөр 3 сая 500 мянгад дөхөж байна. Иймд Үндсэн хуулийн үзэл санаагаа батжуулж, УИХ-ын гишүүдийн тоог 30 мянган хүн амаас нэг байхаар буюу 120 болгож, парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх шаардлагатай” гэсэн юм.

5. Иргэдийн санал, оролцоо

Энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зүйл бол иргэдийн санал бодлыг сонсож, тэдэнд мэдээлэл өгөх юм. Иймд багц сэдэв бүрийн өмнө тухайн сэдэвтэй холбоотой илтгэл танилцуулж, үүний дараа иргэдийн саналыг сонсов. Иргэдийн зүгээс дараах саналуудыг гаргаж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Давхардсан тоогоор 300 гаруй хүн үг хэлж, нийт 600 гаруй санал дэвшүүлжээ. Тухайлбал,

  • Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулах, нэмэгдүүлэх,
  • Цагийн хөлсний тогтолцоонд шилжих болон өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, бууруулах бодлого хэрэгжүүлэх, цалинг нэмэгдүүлэхэд үнэ өсдөг байдлыг арилгах,
  • Хөдөлмөрийн үнэлэмж бага байгаатай уялдуулж татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах,
  • Нийгмийн даатгалыг хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, өвлүүлэх
  • хувийн хэвшлийн нийгмийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх, тэтгэврийн зөрүү, ялгааг арилгах
  • орон нутагт гэр бүлгүй малчин залуус олширч байгаад анхаарал хандуулж, хөдөө ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх,
  • сонгогддог болон томилогддог албан тушаалд ажиллах жендерийн квотыг зохистой хэмжээнд тогтоох,
  • эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн удирдлага, менежментэд олон нийтийн хяналтыг зөв хэрэгжүүлэх,
  • Баялгийн сангийн хөрөнгийг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон чухал асуулт, санал дэвшүүлсэн юм.

Д.Батчулуун 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.160.38)
    Ашгүй дээ , 76 ХУЛГАЙЧИЙГ 120 ХУЛГАЙЧ БОЛГОЁ гэсэн санал НЭГ Ч ГАРСАНГҮЙ ...
    2023 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    11 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    24 мин
  • Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
    45 мин
  • Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
    52 мин
  • NewJeans хамтлагийн бүх гишүүд үргэлжлүүлэн ADOR-ийн дор ажиллах болсноо зарлалаа
    1 цаг 5 мин
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
    1 цаг 12 мин
  • МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
    1 цаг 42 мин
  • О.Уламсайхан: Сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна гэснээс эмч нарын цалин нэмэх юу болсон бэ
    1 цаг 54 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Улаан идээ, зоог
    1 цаг 58 мин
  • Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлууллаа
    2 цаг 5 мин
  • О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
    2 цаг 17 мин
  • Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
    2 цаг 21 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
    2 цаг 28 мин
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж буйд талархал дэвшүүлье
    2 цаг 31 мин
  • Нийслэлийн 1300 гаруй өрхөд дулаалгын багц хүргэлээ
    2 цаг 35 мин
  • Голомт капитал ҮЦК ХХК “Ажиллахад таатай газар”  батламжийг 2 дахь жилдээ авлаа
    2 цаг 38 мин
  • ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
    2 цаг 49 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    3 цаг 4 мин
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    15 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    17 цаг 43 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК