зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орхон аймагт Газрын багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав

2023-2-25
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутын санаачилгаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Орхон аймагт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаагаа дурдаад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсныг онцолсон.

Мөн өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг зохицуулахад хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 жил шинэчлээгүй газрын тухай хуулийг багцаар нь шинэчилж, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна гэв.

Энэхүү багц хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг  хүртэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Төрийн ордон, Хэнтий, Дархан-Уул аймагт танхим болон цахимаар зохион байгуулсныг Д.Батлут гишүүн тэмдэглээд уг арга хэмжээнд нийт 10000 гаруй иргэн оролцож, хуулийн төслүүдтэй холбоотой нийт 5300 орчим санал ирсэн. Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг хууль тус бүрээр нэгтгэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгааг дурдлаа.

Дараа нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, Геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат нар дээрх хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчидтой санал солилцсон.

Хуулийн төслийн танилцуулгад, Газрын тухай хуульд долоон давхардал, 29 зөрчил, 25 хийдэл илэрснийг дурдаад газрын харилцааг 200 гаруй хууль, эрх зүйн актаар зохицуулж байна. Улсын Их Хурлын 2018 оны 54 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан гэж байлаа.

Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан. Мөн газрын багц хуулийн төслөөр нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж төслийн танилцуулгад  дурдаж байлаа.

 

Хэлэлцүүлэгт оролцогчдоос 30 гаруй иргэн төслийн зүйл, заалттай холбоотой асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, газрын багц хуулийн төслийн онцлог зохицуулалт, газрын харилцаатай холбоотой орон нутагт тулгамдаж байгаа болон хот төлөвлөлтийн асуудал, гадаадын иргэнд дуудлага худалдааны анхны үнээр газар ашиглуулах талаар, газрын асуудлаарх орон нутгийн эрхийг хязгаарласан эсэх, аймаг дундын отрын бүс нутгийн болон 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхтэй холбоотой зохицуулалтын талаар илүүтэй лавласан.

Мөн тусгай хамгаалалтад авах газрыг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлдэг байх, иргэнд газрыг өмчлүүлэхдээ тэргүүн ээлжинд зорилтот бүлэгт олгохоор тусгаж байгаа нь тэгш бус байдлыг бий болгохвий хэмээн санал хэлж байв.

Түүнчлэн аймаг, нийслэлийн хилийн цэсийн маргаан малчдын өвөлжөө, хаваржаа, отрын бүс нутаг, тариаланчид, малчдын газрын маргааныг хуулийн төсөлд хэрхэн зохицуулахаар тусгасан талаар тодруулахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийг газрын нэгдмэл сангийн ангиллаас хасах болсон шалтгаан, багийн Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсээс тодруулж, байр сууриа илэрхийлсэн.

Ташрамд дурдахад, уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан болон Орхон, Булган аймгийн сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, багийн Засаг дарга, малчид, иргэдийн төлөөлөл, ногоочид, тариаланчид зэрэг нийт 250 гаруй хүн оролцов.        

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    11 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    24 мин
  • Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
    45 мин
  • Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
    52 мин
  • NewJeans хамтлагийн бүх гишүүд үргэлжлүүлэн ADOR-ийн дор ажиллах болсноо зарлалаа
    1 цаг 5 мин
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
    1 цаг 12 мин
  • МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
    1 цаг 42 мин
  • О.Уламсайхан: Сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна гэснээс эмч нарын цалин нэмэх юу болсон бэ
    1 цаг 54 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Улаан идээ, зоог
    1 цаг 58 мин
  • Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлууллаа
    2 цаг 5 мин
  • О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
    2 цаг 17 мин
  • Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
    2 цаг 21 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
    2 цаг 28 мин
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж буйд талархал дэвшүүлье
    2 цаг 31 мин
  • Нийслэлийн 1300 гаруй өрхөд дулаалгын багц хүргэлээ
    2 цаг 35 мин
  • Голомт капитал ҮЦК ХХК “Ажиллахад таатай газар”  батламжийг 2 дахь жилдээ авлаа
    2 цаг 38 мин
  • ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
    2 цаг 49 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    3 цаг 4 мин
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    15 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    17 цаг 42 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК