зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигатай тэмцэх газрын эсрэг гишүүдийн БАЙР СУУРЬ

2023-3-01
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Нүүрсний гэх хэргийн талаар мэдээлэл хийсэн билээ. Мэдээлэлдээ уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүдийн нэрийг зарласан юм. Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татсан бол Эрүүгийн цагдаагийн газраас УИХ-ын Н.Наранбаатарыг яллагдагчаар татсан байна. Ийнхүү уншигч та бүхэнд нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан дээрх зургаан гишүүний хэрэгт хэрхэн холбогдсон үндэслэл болон яллагдагчаар татагдахаас өмнө олон нийтэд байр сууриа хэрхэн илэрхийлж байсныг эргэн сануулъя.


  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх,
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан,
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан,
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татагдсан байна.

Тэгвэл тэд яллагдагчаар татагдан шалгуулахаас өмнө олон нийтэд хэрхэн байр сууриа илэрхийлж байсныг хүргэе.

-А.Адъяасүрэн: Цаг хугацаа бүгдийг шүүдэг-

Тэрбээр “Бизнес эрхлэгчид улс төрийн салбарт орж ирсэн. Миний хувьд 40 мянган жолоочийг бэлтгэсэн. 2000 мэргэжилтнийг би ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, жолоочид руу дайрч эхэллээ. Сүүлийн зургаан жил хэн засаг, тамга барилаа. Яагаад ард түмний амьдрал ийм байна вэ. Хулгайч нь хэн гэдгийг ард түмэн мэдэхийг хүсэж байгаа.

Би шалгуулахад бэлэн. Бусад УИХ-ын гишүүдийн хамт шалгуулж болно. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. Энэ бүхнийг би улс төрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд миний сонгосон зам хэмээн өдийг хүртэл чимээгүй явсан. Би хулгай, луйвар хийсэндээ чимээгүй явсан юм биш. Үнэн мөнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүдэг” гэсэн юм.


-Ш.Раднаасэд: Зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайчдын амны хаалт болчихлоо-

Тэрбээр "Зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайчдын амны хаалт болчихлоо. Би уг нь хууль хяналтынханд итгэж байсан юм. Одоо нүүрсний асуудлыг сайн судалж үзлээ. Түр хороо нэлээн нухацтай үзмээр байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд 86 сая тонн нүүрс буюу 12.8 их наяд төгрөгийн нүүрсийг Монгол Улс зарсан байна.

Бид гадаа -30 градус хүйтэн байгаагаас илүү цэвдэг байна. Хулгайч нар ичихгүй бол би зарлана шүү" гэв. 


-Н.Наранбаатар: Миний хөрөнгө өссөн зүйл байхгүй-

Тэрбээр "Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсантай холбогдуулан нэр оруулсан байх. Түр хороонд би ажиллаж байгаа. Талбай дээрх жагсагчдыг нэр зарла гэхээр нь хаяж байгаа байлгүй гэж бодож байна. Хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь "хаяж" байна. Хуулийн байгууллагаас мэдүүлэг авсан, шалгасан зүйл байхгүй. Миний хөрөнгө өссөн зүйл байхгүй. Өмнөговийн бүх л дарга нарыг оруулчихсан байна лээ. Оффтейк гэрээ байгуулагдсан нь намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн юм билээ" гэв. 


-Т.Аюурсайхан: Нүүрсний хулгайн жинхэнэ эздийг олох ёстой-

Тэрбээр “Нэр бүхий албан тушаалтан болон зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайхан миний биеийг ЭТТ ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болон удирдлагуудтай нь хувийн байдлаар хамаатуулж, хуйвалдсан мэтээр ойлголт өгсөнд харамсч буйгаа илэрхийлье. Өнгөрсөн бүх хугацаанд миний бие аливаа байгууллагад танил талаар дамжуулж хууль бус үйлдэл хийж байгаагүй бөгөөд төрийн албыг хувийн харилцаатай хэзээ ч хольж хутгаж байгаагүй. Энэ байр суурин дээрээ цаашид ч хатуу зогсох болно.

Нүүрсний хулгайн асуудлаар гүйцэтгэх шатны хүмүүсийг оролдоод байна, жинхэнэ эздийг нь олох ёстой гэсэн олон нийтийн байр суурьтай би бүрэн санал нэг байна, энэ чиглэлээр бодит үр дүн гарна гэж итгэж байна” гэсэн юм. Үүний дараа тэрбээр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний эрхээс татгалзах өргөдлөө өгөөд байгаа билээ.


-Ж.Мөнхбат: Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй-

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.

Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно” гэв.


-Б.Энх-Амгалан: Надад айж ичих зүйл алга-

"Авлигатай тэмцэх газраас хэнийг шалгаж байгаа эсэхийг авсан нь зүйтэй. Одоогоор надаас мэдээлэл авч, асууж тодруулж, шалгасан зүйл алга. Би Дарханы замын асуудлаар олон удаа мэдээлэл өгсөн. Тийм учраас өгсөн мэдээлэл, ярилцлагууд пэйж дээр байгаа. Бүх юмны учир олдож, үнэн нь тайлагдах байх. Хэрэгтэй гэвэл миний өрөө тасалгааг үзнэ л биз.

Би бүх материалаа тарааж өгөхөд бэлэн. Ер нь буруутныг шалгаж тогтоох ёстой. Тийм учраас нэгжлэг хийлгэх хэрэгтэй. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард Дарханы замын бүтээн байгуулалтын гэрээ хийсэн. Тэр үед би Зам, тээврийн хөгжлийн сайд байгаагүй. Надад айж ичих зүйл алга” гэх хариултыг өгч байв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Darui shiidee (49.0.137.164)
    Ard tumen ed nariig haraad shuud tanidag bolloo ed nar Tumnii shivshig bolloo tegeed odoo hulgailsan mungiig ni garguulj avaad Shiitgeh estoi bizdee darui shiidehiig l harj shaardaj baina daa !!!
    2023 оны 03 сарын 02 | Хариулах
  • Эмгэн буурай (192.82.88.45)
    Уг нь АТГ-ыг авилга хахууль, албан тушаалын наймаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хүчирхийлэл, Үндсэн хууль, төрийн эсрэг хэргүүдийг санаатай, санамсаргүй, хамтран үйлдэх, эх орны баялгийг зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөх болон гаргасан хуулиа зөрчих г.м. зөрчлүүдийн талаар байнга л мэдээлэх юм. Гэтэл энэ талаар УИХ гишүүний дархан эрхийн далбаан дор их хэмжээний зээл авах... зэргээр улс орноо өрөнд оруулдаг нь төрийн томчууд өөрсдөө шүү дээ. Луйварчин хулгайчаар дуудуулж байгаа нь төрийн томчууд өөрсдөө зарим орон нутгийн удирдлага нэртэй тэдний дагалдангууд л бдаг нь нууц биш ээ. Банкны зээл, ЖДҮ, Мазаалай... гадаадын хөрөнгө оруулалт... г.м. нь хаагуураа ороод, шийдэгдээд байгаа нь ерөнхийлөх төдий байдлаар өнгөрдөг болоод удаж бна. Тэр жилийн Багануурын нүүрсний уурхайн ня-бо хүүхэн, прокурор хоёрын зөрчлийг харуулсан тийм нэвтрүүлэг, үйлдлийг харуулахыг хүсч бна. Тэнд хуулийнхны болон хүмүүсийн хариуцлага, хандлагыг харуулсан их сургамжтай байсныг санаж бна. Одоо ч зарим хүмүүс түүнийг ярьдаг юм билээ. Алийн болгон "шалгасан, тогтоосон" гээд яваад байх юм бэ? АТГ-ын соёл хариуцсан нөхөр ажлын шинэлэг хэлбэрийг бий болгомоор бна шүү. Ядаж л хуулиа сурталчлах ажил нь шүү дээ.
    2023 оны 03 сарын 01 | Хариулах
  • иргэн (192.82.66.11)
    За ийм л хүмүүс төр барьж байна даа.
    2023 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    9 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    22 мин
  • Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажлыг төсөвт тусгасан
    43 мин
  • Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ
    50 мин
  • NewJeans хамтлагийн бүх гишүүд үргэлжлүүлэн ADOR-ийн дор ажиллах болсноо зарлалаа
    1 цаг 3 мин
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ
    1 цаг 11 мин
  • МАН-ын Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт ирэх бямба, ням гарагт болно
    1 цаг 40 мин
  • О.Уламсайхан: Сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна гэснээс эмч нарын цалин нэмэх юу болсон бэ
    1 цаг 52 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Улаан идээ, зоог
    1 цаг 56 мин
  • Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлууллаа
    2 цаг 3 мин
  • О.Батнайрамдал: Оюутолгойн сонсголд 300 гаруй гэрч дуудна
    2 цаг 15 мин
  • Шадар сайд Х.Ганхуягийн ХОМ
    2 цаг 20 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
    2 цаг 26 мин
  • МҮБХ: Улсын арслан Б.Орхонбаярт Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж буйд талархал дэвшүүлье
    2 цаг 30 мин
  • Нийслэлийн 1300 гаруй өрхөд дулаалгын багц хүргэлээ
    2 цаг 34 мин
  • Голомт капитал ҮЦК ХХК “Ажиллахад таатай газар”  батламжийг 2 дахь жилдээ авлаа
    2 цаг 37 мин
  • ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
    2 цаг 48 мин
  • Улаанбаатарт -1 градус хүйтэн байна
    3 цаг 3 мин
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    15 цаг 53 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    17 цаг 41 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК