зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Үүрцайх: Парламентад нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөлөл орж ирэх ёстой

2023-5-15
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.


-Парламентад иргэдийн төлөөлөх чадамжийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа бид баталж байхад тухайн үеийн манай улсын нийт хүн ам 2,1 сая байсан. Харин өнөөдөр Монгол Улсын хүн ам 3,4 саяд хүрсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 2017 онд хийсэн хүн амын өсөлтийн хэтийн судалгаанаас харахад 2045 он гэхэд манай улсын хүн ам 5 саяд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан байна лээ. Ингээд бодохоор 1992 онд УИХ-ын нэг гишүүн 27 мянга орчим иргэдийг төлөөлж байсан бол өнөөдөр бараг 45 мянган иргэдийг төлөөлөх хэмжээнд хүртлээ хүн ам өссөн гэсэн үг. Нөгөө талаас парламентад нийгмийн бүх бүлэг, хэсгүүдийн төлөөлөл орж ирэх ёстой. Ардчилал хөгжөөд зөвхөн олонхын шийдвэр гаргах боломж байхаа болиод зөвшилцлийн ардчилал руу явж байна. Зөвшилцлийн ардчилал гэдэгт тухайн нийгмийн бүлэг, хэсгүүд бүгд төлөөллөө хангах буюу тодруулбал, багш, эмч, малчин, инженер, хуульч, эдийн засагч гэх мэт тухайн салбар салбарын төлөөллүүд орж ирж байж, тэдгээрийн эрх ашиг хууль тогтоомжид тусгалаа олж, иргэдийн эрх, эрх чөлөө бодитой хангагдах нөхцөл бүрддэг гэж ойлгож болно.

-Та нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөлөл парламентад орж ирэхгүй байгаагийн сөрөг талыг тодруулна уу?

-Парламентад хөрөнгө мөнгө их, эсвэл зөвхөн орон нутагтаа нэр хүндтэй хүмүүс сонгогдохоор тэд ихэвчлэн эдийн засаг, татвар, тендер гэх мэт эрх ашгийн тодорхой нөлөөлөл бүхий лоббины хуулиуд батлаад байх нөхцөлийг бүрдүүлэх сөрөг талууд гарч ирдэг. Ингэхлээр нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөлөл, жишээ нь, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдын эрх ашиг хууль тогтоомжид бодитойгоор тусгалаа олж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Иймд энэ асуудлыг шийдэхэд мэдээж гишүүдийн тоог нэг талаас нэмэгдүүлэх нөгөө талд нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцооны элементийг оруулж ирэх буюу Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгагдсан байгаагаар хосолсон тогтолцоог оруулж ирэх нь тухайн улс төрийн нам нь бодлогоороо дээр дурдсан нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөллийг оруулж ирэх боломжийг бүрдүүлж байгаа юм

-УИХ-ын одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдөр парламент маань давжаа, цөөхөн гишүүнтэй байна. Энэ нь манай улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэж болох эрсдэлт нөхцөл байдалд хүргэж байна.  Учир нь хууль тогтоомжийн гол шийдлүүд УИХ-ын байнгын хорооны хурлаар шийдэгддэг. Гэтэл байнгын хорооны хурлаар маш цөөн гишүүний саналаар зарчмын зөрүүтэй саналууд, эрх зүйн орчны суурь асуудлууд шийдэгдэж байна. Мэдээж цөөн гишүүдэд олон гишүүнд нөлөөлөх оролдлого хийхээс хялбар байх нь ойлгомжтой шүү дээ. Нөгөө талаас манай гадаад орчны нөхцөл байдал маш эрсдэлтэй болж байна. Ийм нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа бол парламентын ардчилал, тэр дундаа парламентдаа олуулаа орж ирж асуудлаа ярилцдаг байх хэрэгтэй байна. Олон намын төлөөлөлтэй ардчилсан төрийн тогтолцоотой байх зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэлүүдээ бид хаах боломж бүрдэж байгаа гэж үзэж байна.

-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөж байгаа, энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү.

-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөөр бол УИХ-ын гишүүний 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорцианаль  элементээр сонгохоор тусгасан. Хувь тэнцүүлсэн элементээр сонгогдож байгаа гишүүд бол улсын хэмжээний бодлого ярьдаг, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж сонгогдох учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажилладаг тийм гишүүд болно. Мэдээж Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нийт иргэн, улсынхаа эрх ашиг, сонирхлыг эрхэмлэнэ хэмээн заачихсан байгаа боловч бодит байдал дээр өнөөдрийг хүртэл явж ирсэн олонхын тогтолцоогоор УИХ-ын гишүүд маань тойргийн ашиг сонирхлыг илүү чухалчилж үздэг. Үүнээс болж төсвийн багахан хөрөнгөө 76 тойрог руугаа тарааж цацаад, том хэмжээний хөрөнгө оруулалтууд урагшаа ахихгүй, үр ашиггүй болдог нөхцөл байдал бүрдээд байгаа. Тэгэхээр сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоог нэмэгдүүлснээр Монгол Улсын онцлог буюу орон нутгийн иргэдийн төлөөллийг ч парламентдаа оруулж ирж, тэдний ашиг сонирхлыг хууль тогтоомжид тусгахаас гадна нөгөө талд нь улсын хэмжээний бодлого, том төслүүдээ ярьдаг гишүүдээ ч намын жагсаалтаар оруулж ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр намууд мөрийн хөтөлбөрөө чанартай боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага үүснэ. Иргэдийн асуудлыг шийдсэн, иргэдэд ойлгомжтой, товч тодорхой мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ бодит утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Улсын хэмжээний бодлого амлачихаад нөгөө талд нь тойргийн хэмжээний асуудал яриад яваад байдаг асуудал цэгцрэнэ гэж үзэж байна. Нөгөө талаас Засгийн газар, парламент хоёрын хяналт тэнцэл хангагдана. Тухайлбал, Засгийн газар төсөв, үйл ажиллагааныхаа хөтөлбөр, тухайн жилийн болон урт хугацааны бодлогыг парламентад оруулж ирэхдээ намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаж, иргэдэд танилцуулж санал авсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогуудаа тусгаснаар хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдэх юм. Энэ утгаараа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр бол илүү улсын хэмжээний бодлого, том эрх ашгаа харсан мөрийн хөтөлбөрүүд болно оо гэж үзэх хэрэгтэй.

-Иргэд, сонгогчид УИХ-ын гишүүдийн тоог ямар учраас 152 болгох гэж байгаа талаар их сонирхож байна, энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-152 гэдэг тооны тухайд бол зүгээр нэг гаргаад ирсэн тоо биш. Магадлалын онолоор шийдвэр гаргахад 120-оос дээш хүн оролцсон тохиолдолд хуйвалдаан явуулах юм уу эсвэл нөлөөнд автах магадлал нь багасдаг гэж үздэг. Нөгөө талаас, олон улсад, ялангуяа манай улстай ойролцоо хүн ам цөөн, парламентын ардчилалтай, улмаар өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаа улсуудын жишгийг аваад үзэхэд Эстонийн улс төр судлаач Рейн Таагепера томьёолж гаргаж ирсэн “куб язгуурын томьёо”-г хэрэглэж байна. Энэ аргаар тооцвол Монгол Улсын нийт 3,4 сая иргэнийг 151,6 буюу 152 парламентын гишүүн төлөөлөх нь зохистой гэсэн харьцаа гарч байгаа юм. Мөн бид нарын уламжилж ирсэн 76 тойрог, үүнийг бас бодож тооцоолж гаргаж ирсэн байгаа шүү дээ. Ийнхүү олон хүчин зүйлийг тооцож, одоо байгаа 76-г нэг дахин нэмэгдүүлээд, жагсаалтаар 76 хүнийг парламентад оруулах, энэ харьцааг 50: 50 байлгах нь зайлшгүй шаардлага болж байна. Жишээ нь, 1980-д оны дундуур Япон Улсын парламентын сонгууль яг манай улс шиг байсан гэдэг. Сонгуулийн үеэр 10 мянган иен сонгогчиддоо тараадаг, зөвхөн тойргийн бодлого явдаг, эдийн засаг нь хямарчихсан, маш том авлигын хэргүүд гарчихсан байдаг гэдэг. Иргэд нь төрдөө болон ардчилалд итгэх итгэл нь бас суларчихсан. Ийм хүнд үед реформ хийж, 1994 онд Сонгуулийн хуулиа өөрчилж, ингэхдээ 40%-ийг нь пропорционалиар сонгодог болгож өөрчилсөн байх жишээтэй. Үүний үр дүнд өнөөдөр Японд улсын хэмжээний бодлого ярьдаг болж, улс төр нь цэвэршиж, улс төрийн авлига буюу сонгогчдод мөнгө тараадаг зохисгүй хэлбэр үгүй болж, сонгуулийн зардал буурч, хувийн хэвшил, ААН-ийн авлига нөлөөнд автдаг байдал нь багассан. Ингэснээрээ нийт иргэдийнхээ эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, улсынхаа ашиг сонирхолд нийцсэн бодлого явуулдаг парламент, Засгийн газартай болсон эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Саяхан болж өнгөрсөн Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд олон нийтийн санаа бодлоор гарч ирсэн парламентын ардчиллыг бэхжүүлэх гэдэг зорилгод нийцэх сонгуулийн тогтолцоо уг нь бүтэн пропорциональ болох ёстой. Тэгэхээр энэ зорилгод хүрэхийн тулд дор хаяж  50 хувь нь пропорцианаль  элементээр сонгогдог байж парламентын ардчиллыг бэхжүүлэхэд тусгалаа бага ч гэсэн олох ёстой. Хүн ам сийрэг, өргөн газар нутагтай манай улсын хувьд орон нутгийн төлөөлөл парламентад бас тусгалаа олох ёстой. Энэ үүднээс бол хосолсон тогтолцоог авч болно гэж үзэж байна. Гэхдээ аль болох хувь тэнцүүлэн сонгох нөлөө нь их байхаар бид сонгуулийн тогтолцоогоо тогтоох ёстой. Үүнээс ухрах юм бол бид нарын хийсэн энэ өөрчлөлт үр дүн багатай болно.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгцээ шаардлагыг юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хамгийн эхний хэрэгцээ шаардлага бол бид тойргийн улс төр гэдэг юм руу орчихсон улс. Улс төрийн авлига өгч сонгогдож, сонгогчдыг хахуульдаж их мөнгө зарж парламентад орж ирсэн улс төрчид нь эргүүлээд тэр мөнгөө олж авахын тулд улс төрийн авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм чөтгөрийн тойрогт орчихсон. Тэгэхээр үүнээс салж, улсын хэмжээний бодлого явуулдаг улс төр лүү орохын тулд бид нар нэг бол бүрэн пропорциональ, үгүй дээ гэхэд дийлэнх нь пропорциональ, дор хаяж тал нь пропорциональ сонгуулийн тогтолцоо руу орох зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм. Ингэж байж төсвөө хэсэглэн хувааж тойргийн бодлого явуулдаг биш улсын хэмжээний бодлого явуулдаг, мөн жалга дов, тойргоороо хуваагдаж хоорондоо тэмцэлддэг биш нэгдэж, нэгдмэл улсын хувьд нэг ард түмэн болох тэр нөхцөл боломж бүрдэнэ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    2 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    4 цаг 42 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    4 цаг 49 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    4 цаг 58 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    5 цаг 58 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 0 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    6 цаг 5 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    6 цаг 35 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    6 цаг 42 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    6 цаг 47 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    6 цаг 58 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    7 цаг 46 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    8 цаг 8 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    8 цаг 16 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    8 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    8 цаг 56 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    9 цаг 11 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    9 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 0 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 15 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК