зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр

2023-5-16
0
ЖИРГЭХ

Хүн амын тооллого дахь хүйс ба сонгуулийн өмнөх хүйс гэх ойлголт байна. Эрэгтэй, эмэгтэйн тухайд л юм. Жэндэр гэхээр энэ нь хүч чадлаар барагтай эмэгтэйчүүдийг лифтээр парламентад зөөх гэж байгаа мэтээр эрэгтэй улстөрчид тохуурхангуй харсаар өнөөдрийг хүрсэн билээ. Яалаа гэж дээ? 

Монгол Улсын сонгууль өгөх насны нийт иргэдийн 55 хувь, сонгуульд саналаа өгөгчдийн 66-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа боловч манай УИХ-ын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. УИХ хэрэв төрийн эрх барих төлөөллийн төв байгууллага мөн л юм бол тэнд эмэгтэйчүүдийн төлөөлөл хүн амд эзэлж буй жинтэйгээ давхцаж гэмээнэ зөв болно.   

2020 оны сонгуулийн дүн гарахад 2016-2020 оны УИХ дахь 13 эмэгтэйн “амжилт” тоо ёсоор давтагдсан нь сонин давхцал болсон. Ингээд манай парламентын 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг “уламжлал” тогтсон юм. УИХ 13 эмэгтэй гишүүнтэй байгаа нь Азийн бүсийн дундажаас 4.1 хувиар, дэлхийн дундажаас 9.3 хувиар доогуур дүн бөгөөд бид энэ үзүүлэлтээрээ дэлхийн 193 улс орноос 129 дүгээрт л жагсаж байна.

Харин 2024 оны сонгуулиас монгол эмэгтэйчүүдэд улс төрийн сонгуульд хүйсийн төлөөллөө шударга харьцаатай дэвшүүлэх, УИХ-д илүү олон эмэгтэй сонгогдох боломж анх удаа гарч байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд, эрх баригч МАН-аас гадна АН, ХҮН сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 50:50 байх заалтыг дэмжин улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа үйл явц өрнөж буй өдрүүдэд эл нийтлэл бичигдэж байгаа учраас ийм итгэл төрж байна. Харин энэ хүртэл эмэгтэйчүүдийн квот гэдэг үг “жэндэрийн асуудал” болж байлаа. Угтаа жэндэрийн асуудал гэдэг нь аль нэг хүйсийн ч бус, эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран хүйс бүр тэгш байх хүний эрхийн зарчим билээ.

Нам, эвслээс УИХ-д нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь эмэгтэй байхыг 2019 онд хуульчилсан бөгөөд “20 хувиас доошгүй байх” гэдэг квотын түүх Монголын хууль тогтоомжид 2005 онд анх удаа эхлэхдээ 30 хувь байв, гэвч УИХ-ын сонгуульд ганц удаа ч хэрэглэлгүй 2007 онд цуцлагдсан. УИХ-ын 2008 оны сонгуульд гуравхан эмэгтэй сонгогдож, 1992 оны үзүүлэлт рүү буцсан юм. Тэр үед эрчүүдийн парламент ёстой “ичсэндээ” л эмэгтэйчүүдийн квотыг 2011 онд дахин гаргаж ирэхдээ “20 хувиас доошгүй байх” заалтыг дэмжиж, нам эсвлүүд УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ жагсаалтад 20 хувийн квотоор эмэгтэйчүүдийг өрсөлдүүлснээр анх удаа 11 эмэгтэй хууль тогтоох байгууллагын босгоор алхаж байв. 2015 онд эмэгтэй дэвшигчдийн квотод нэг алхам урагшлаад нэг алхам хойшилсон тохуутай явдал тохиолдсон нь “30 хувиас доошгүй” гэж хуульд нэгэнтээ зааж үзээд ердөө таван сарын дараа шалавхан авчихсан. Ингээд 2020 оны сонгуулиар 20 хувь эргэн ирж, үүнийг дээд хязгаар мэт хэрэглэж, УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар 13 эмэгтэй гишүүнтэй хоёр парламент бүрдсэн түүхтэй.

Доктор Э.Гэрэлт-Одын хэлснээр, сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцоо тус бүрд давуу, сул талууд байдаг ч УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулсан холимог тогтолцоо руу явах нь эмэгтэйчүүдэд хамгийн зөв хувилбар болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан мажоритар, пропорциональ сонгуулийн хувилбарыг 50:50 хувиар ашиглах холимог систем эмэгтэйчүүд мөн сонгогдох боломж олгохоор байна. 

Эмэгтэйчүүд нэр дэвших, сонгогдох магадлалыг хамгийн ихээр шингээсэн хувилбар болох холимог тогтолцоо, тэр дундаа судлаачдын дэвшүүлж буй 50:50 хувилбарт тогтох, чингэхдээ намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй дэвшигчдийг зип буюу цахилгаан товчны жишгээр тэгш хэмтэйгээр дэс дараалан нэрлэх, тойрогт өрсөлдөх дэвшигчдийн 50 хувь нь мөн эмэгтэй байх хууль эрх зүйн шинэчлэлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт доторх хүний эрх, шударга ёсыг хангасан хамгийн сайн тэгшитгэл боллоо.  

Б.ЦЭЦЭГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    2 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    4 цаг 42 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    4 цаг 49 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    4 цаг 58 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    5 цаг 58 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 0 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    6 цаг 5 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    6 цаг 35 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    6 цаг 42 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    6 цаг 47 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    6 цаг 58 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    7 цаг 46 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    8 цаг 8 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    8 цаг 16 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    8 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    8 цаг 56 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    9 цаг 11 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    9 цаг 43 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 0 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 15 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК