Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санаанаас гардаггүй “Шинэ мянган”-ы наадам: Зургаан залуу зааны зул задрах агшин

2024-7-10
0
ЖИРГЭХ

“Тэр жилийн наадам санаанаас огт гардаггүй” гэж хүмүүс дурсаж суух нь олонтаа. Харин бидний ихэнх нь нэг л наадмыг дурсан санагалзах нь дамжиггүй. Энэ наадам бол 2000 оны Ардын хувьсгалын 89 жилийн ойн Улсын баяр наадам гэж боддог юм. Шинэ мянганы анхны наадам гэдгээрээ алдартай. Энэхүү бичвэрийг эхлүүлэхтэй зэрэгцэн нэрт яруу найрагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” шүлэг санаанд буув.

“Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдын зулай дээр

Нар голлон халуун байсан ч

Элбэг дээл шиг

Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

Дан эмжээртэй

Даалимбан дээлээс минь

Даавууны шинэхэн үнэр

Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй

Тэр жилийн наадам

Нар хур тэнцсэн

Тэр жилийн наадам.

Долоогийн даваа

Нар хэвийлгэн шувтарч

Даага ирлээ! гэсэн шуугиан

Наадмын хөндийг дүүргэсэн сэн...

Тосон ирсэн хоёр тоос

Бичигтийн хөндийд томолдож

Тоос тоосны дундаас

Зургаан даага сугарсан сан...

Хошуу сүүл даран

Хоорондоо их ойрхон

Барианы газар

Бараа саахалтын хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал

Эмээл бүхэн дээр ноцож байхад

Бичигт хадны сүг зураг

Татвалзаж байх шиг санагдсан...

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсныг

Хөөрч догдлохдоо би хараагүй байж...

Зөв талын дөрөөн сэнж хан хийлгэн

Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү нь тэлүүлэв.

Зургаад явсан буурал даага

Зуузай даран янцгааснаа сүүл нь гозойж

Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй

Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсийг нь хусахын зав өгөлгүй

Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.

Эхийнхээ дууг сонссон

Эсгэл даага сум юм билээ.

Ингэдэг гэдгийг нь мэддэг

Хашир уяач нум юм билээ.

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам” гэж үнэхээр л наадам болгоноор аманд уншигддаг сайхан шүлэг сэн. Гэвч ээжгүй хүний сэтгэлд л унаж, босдог уянга гэлтэй.

Үүн шиг таны сэтгэлд тэртээх 2000 оны наадам дурсагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ үгийг би тэр үед баяр цэнгэлийг эдлэх мэдрэхүйтэй байсан хэн бүхэнд хэлж байгааг ойлгоорой. Шинэ мянган гэдэг хүн төрөлхтний түүхэнд техник технологиос гадна олон оюуны хувьсал, соёл авчирсан. Тухайн жилийн баяр наадамд бидний одоог хүртэл дуурсган ярьдаг “Зургаан залуу заан” түүхэн дэх цорын ганц тохиолоор шөвгийн наймд шалгарсан байдаг. Тодруулбал, тухайн үед заан цолтой байсан хүчтэнүүдээс одоогийн  Улсын Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Улсын гарди Б.Гантогтох үзүүр булаасан бол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр шөвгийн дөрөвт, Улсын аварга Д.Сумъяабазар, Улсын гарди Ц.Цэрэнпунцаг, Улсын арслан Б.Ганбат нар шөвгийн наймд шалгарсан юм.

No photo description available.

Уг барилдааныг шөвгийн 16 буюу зургаагийн даваанаас эхлэн сийрүүлье.

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа – Шөвгийн 16

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат  “Улсын начин” Цэргийн арслан С.Мандахыг, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат “Улсын начин” Аймгийн заан  Д.Дашцэрэнг, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Улсын гарди Ц.Цэрэнпунцаг  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат “Улсын начин” Залуу бөх Ц.Гэрэлт-одыг, Увс аймгийн Хяргас сумын харьяат Улсын гарди Б.Гантогтох Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат “Улсын начин” Аймгийн заан Б.Баттогтохыг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат “Улсын начин” Цэргийн арслан Ц.Цэрэнчимэдийг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат  Улсын аварга Д.Сумьяабазар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат “Улсын арслан” Аймгийн арслан Д.Ганхуягийг, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Улсын Дархан аварга А.Сүхбат Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат “Улсын начин” Аймгийн арслан Ц.Сумъяабээсийг тус тус амлан авч давсан бол Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат  Улсын арслан Б.Ганбат Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат “Улсын начин” Аймгийн арслан Б.Одхүү нар тунан барилдаж, Улсын арслан Б.Ганбат давсан.

Уг даваанд унасан найман бөхийн долоо нь начин цолоо ахиулж чадаагүй бол үлдсэн нэг нь болох Д.Ганхуяг начин цолоо ахиулж, Улсын арслан цолонд хүрсэн байдаг.

Хүчит  бөхийн барилдааны долоогийн даваа – Шөвгийн найм

Долоогийн даваанд Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг амлан барилдаж давсан бол эрэмбэ дагуу Улсын гарди Ц.Цэрэнпунцаг Улсын гарди Б.Гантогтохыг амлаж унав. Харин Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр Улсын арслан Б.Ганбатыг амлаж давсан бол, Улсын аварга Д.Сумъяабазар, Улсын Дархан аварга Ө.Сүхбат нар тунан барилдаж, А.Сүхбат давснаар их шөвгийн дөрөв шөвгөрсөн юм.

Хүчит бөхийн барилдааны наймын даваа – Шөвгийн найм

Шөвгийн дөрвөн бөхийн манлай Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Улсын гарди Б.Гантогтохыг амлан авч, элэг бүсээ тайлж өгснөөр, тунан барилдсан өнөөгийн дархан аваргуудаас А.Сүхбат давж, үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдэв.

Хүчит бөхийн барилдааны есийн даваа – Үзүүр, түрүү

Энэ бол баяр наадмын хамгийн онцлууштай хэсэг байв. Олон сайн эрсийг цувруулан үзүүр түрүүнд шалгарсан тэд бол Улсын баяр наадамдаа 10 удаа түрүүлсэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 20 дугаар зууны манлай бөх, ОХУ, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Хорлооны Баянмөнхийн хайртай хөвгүүд билээ. Багаасаа боорцгоо хувааж идсэн тэд ингэж л анх удаагаа төр түмний цэнгэл наадмынхаа үзүүр түрүүнд үлдсэн билээ. Энэ жил Дархан аварга А.Сүхбат анхныхаа түрүүг хүртэж, Улсын арслан хэмээх эрхэм цолны босгыг алхсан түүхтэй.


"Хоёр Мөнх", "Хоёр Эрдэнэ"-ийн алдар цууг өвлөгчид

No photo description available.

Төдийгөөс өдий хүртэлх үе үеийн бөхчүүд өөрсдийн гэсэн өнгө төрх, авир, түүхийг бүтээсэн нь ард түмний сэтгэлд дурайж, ам дамжин яригдсаар ирсэн. “Хоёр Мөнх”, “Хоёр Эрдэнэ” гэвэл хэн нь ч андахгүй болтлоо бөхөө хүндэлж, хайрлаж ирсэн сайхан ард түмэн шүү дээ бид.  

“Хоёр Мөнх” хоорондоо барилдахаар үнээ саалгалгүй, хөдөөгийн ардын ажлыг алдуулдаг байсан гэх. Жилдээ ганцхан болдог цэнгэлийн дээд наадмаараа ажлаа алдах нь тийм ч гутамшигтай хэрэг биш. Харин “Хоёр Эрдэнэ” барилдахаараа гэрэлтүүлэггүй төв цэнгэлдэхийн үнэнг илчилж, улсын наадмын үзүүр түрүүнд таван удаа учраа таарахдаа үнэн хүчийг үзүүлж, харгүй сайхан барилддаг байсан нь үе дамжин яригдах бас нэг гайхамшигт түүх билээ. Алдарт Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар зэрэг мундгуудын хүч харих үест зүлэг ногоон дэвжээнээ зодоглон, өрсөлдөж баяр наадамдаа 13 удаа түрүүлсэн, Түмнээс төгөлдөр Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргаас Монголын ард түмэн нэг хэсэгтээ уйдаж эхлээд байсан тэр үед, 20 дугаар зууны төгсгөлд “Зургаан залуу заан” хэмээх хэллэг гарч ирсэн.

Баргийн бөхөөс гарахгүй уран, шударга барилдааныг үзүүлж явсан тэд нэг хэсэгтээ заан цолноос дээш гарахгүй удсан нь одоо бодоход Монголын ард түмний сэтгэлд “Зургаан залуу заан” гэх нэршлийг мөнхлөх гэсэн хувь заяаны тохиол байжээ гэж итгэнэ.

Бат-Эрдэнэ аварга өөрийн алдрыг хэдийн дархалж, насны эрхээр харимал болох үед энэ залуус бүгд ор суурийг нь эзэлж, улсын наадмын түрүүг хүртэхээр тулж ирчихээд байсан цаг бол бидний дурсан суугаа 2000 оны наадам юм. Энэ жил тэд бүгд шөвгийн наймд, “Хоёр Мөнх”-ий хамтаар шалгарсан.

Аргагүй л шинэ үе түрэн гарч ирснээс хамгийн хүчтэй, хамгийн аюултай залуус нь ийнхүү шилэгдэн гарч ирсэн нь гайхалтай. “Хоёр Эрдэнэ” “Зургаан залуу заан” ингэж нэгэн наадмаар таарсан нь энэ. Бат-Эрдэнэ аварга залуусын хэнийг нь ч авалгүй, таван жил дараалан есөн хөлт цаг тугийг дагаж тойрсон арслангаа амлалаа. Харин зургаан залуу зааны магнай Ц.Цэрэнпунцаг гарди тэр жил ихэд зузаарч, өнгө зүс тун сайтай харагдсан Б.Гантогтохыг амлалаа. Цэрэнтогтох аваргын нэгэнтээ шүүмжилж хэлсэнчлэн Цэрэнпунцаг бол тэвчээргүй барилдаантай бөх. Тэр тэсэрч мэх хийж, яарч барилддаг. Харин Гантогтох хар багаасаа бөхийн хүрээнд өсөж, нялхаараа барилдааны амт шимтийг мэдэрсэн тул хашир сууж, илүү дутуу хөдөлгөөн хийж, тэвдэж яардаггүйгээрээ онцлогтой. Пунцагаагийн дараа Г.Өсөхбаяр ам авлаа. Тэр Баруунтурууны баруун зүүнгүй хавирдаг Б.Ганбатыг амласан. Увсын наадам дээрээс Баянаа аваргын “урвуулж” улсад авчирсан энэ хүү Ганбат осолд орж, дараа нь шарлаж нэг хэсэг барилдахгүй байж байгаад зодоглосон нь энэ.

Тэдний өрсөлдөөн

No photo description available.

 

Тэдний өрсөлдөөний тухай сийрүүлбэл, нэг л хар, цагаан хэл амнаас гарахгүй байсан Б.Ганбатыг удамт аваргын хүү Г.Өсөхбаяр удалгүй дайраад хаячихлаа. Ингээд Д.Сумъяабазар А.Сүхбат нарыг хэн ч амлалгүй туналаа. Бат-Эрдэнэ аваргатай ширүүн барилдаж, илт зузаарч, бие болоод сэтгэлийн тэнхээ нэмсэн А.Сүхбатыг тэр наадмаар хэн нэгэн зогсооно гэхэд хэцүү санагдаж байсан. Ноднин жилийн наадмаар Сумьяабазарыг яарч татаад дээрээ алдсан А.Сүхбат энэ удаад золгоод ганцхан гар ачаад давчихлаа. Гар ачаанд унана гэж төсөөлөөгүй явсан Өвөрхангайн заан ихэд харамсаж байгаа нь илт. Уг нь наадмын өмнөхөн болсон Хасуу барилдааны үеэр мөн нисэлттэй гар ачуулж байсан сан. Гэвч наадмаар дахиад л тэр мэхэнд нь уначихна чинээ санаагүй биз. Харин Цэрэнпунцаг Гантогтох хоёр нэлээд удав. Пунцагаа удах угаасаа дургүй тул санаанд орсон мэхээ хийсээр эцэстээ давхар шуудагнаас барьцаа алдангуутаа тохоод эргүүлж даруулан өвдөг шороодлоо. Ийнхүү зургаан залуу заанаас гурав нь үлдэх нь тэр. Ц.Цэрэнпунцаг, Д.Сумьяабазар, Б.Ганбат нар наадмыг орхиж харин Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар босоо аварга Б.Бат-Эрдэнэтэй шөвгийн дөрөвт үлдлээ. Бат-Эрдэнэ аварга тэр жил ноолууран цагаан дээлээр гоёж, наадмаа чимсэн ч наймын даваанд Б.Гантогтоход зүгээр л тахимаа өгчхөв. Ингээд Гантогтох гар амар нэг давж, Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн нь давахыг л хүлээх үлдлээ. Аварга аавын буянаар их шөвөгт ийнхүү даваа авсан Гантогтохтой хэн нь барилдахаа шийдэхээр хоёр заан өрлөө. Сүхбат суйлаад, ард нь гараад, өрсөлдөгчийнхөө хөлийг гараараа “сүлжин” дөрвөн хөллүүлээд өвдөг шороодуулав. А.Сүхбат давчихаад гуйвж дайван арай чүү дэвж, дараа нь алхаж ядан тахимаа авахыг нь харвал дараагийн даваанд Гантогтоход амар болсон шиг. Хоёр заан зүүн баруун талын засуулуудыг сөгдүүлэн дэвэн гарч ирлээ. Төв цэнгэлдэхийн үзелиэр гавьяат жүжигчин Равдан гуай энэ үед гайхалтай үг хэлж олныг ихэд шуугиулсан. Тэр “Төөрсөөр төрөлдөө” киноны Балтын үгийг сануулсан санагдана. Учир нь улсын наадмын түрүү булаалдах хоёр заан ах дүү хоёр. Гэлээ ч нутаг ус ондоо гэдгийг тэгэхэд хэлсэн билээ. Ингээд Сүхбат давхар шуудагнаас шахаж татаад тавимагцаа баруун хутгаж Гантогтохыг давж, улсын арслан цолны болзол хангалаа. Энэ даваанаас хойш өнөөх “Зургаан залуу заан” хэмээх хэллэг улирч, зөвхөн дурсамж байдлаар яригдах болов. Учир нь арслан цолтон тэдний дотроос мэндэлчихлээ. Х.Баянмөнх аварга энэ наадмын дараа А.Сүхбатын маш хурдан сэргэсэн тухай сэтгүүлчийн асуултад “Наадмын өмнө бэлтгэл хоёр хүү маань маш сайн хийсэн. Арван минут амраад л дахин сэргэж барилдаж чадахаар хэмжээнд бэлтгэлийг нь базаасан юм. Тэгэхээр Сүхбатын тэгж хурдан сэргэж, сайн барилдсанд гайхах зүйлгүй” гэж хэлсэн. Ингээд зургаан залуу заан хэмээх хэллэг утгаа алдсан ч тэр зургаан залуугийн тэмцэл ид оргил үедээ орлоо. Бат-Эрдэнэ аварга түрж гарч ирсэн залууст боломж олгож, өөрөө үзүүр түрүүний төлөө барилдахаас татгалзсанаар зургаан залуугийн зам дардан болсон ч гэж хэлж болно. Хойтон нь А.Сүхбат дахин түрүүлж, улсын аварга цол хүртсэн бол тэрний дараа жил Г.Өсөхбаяр түрүүлсэн билээ.

Баяр наадмын дэвжээнээ 13 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын ноёрхол үүгээр эцэс болж, шинэ залуу хүчтэнүүд төрийн наадмын зүлэг ногоон дэвжээг чимж, бөхөд хайртай ард түмнийхээ магнайг тэнийлгэх болсон цагийн эхлэл бол яах аргагүй 2000 оны наадам билээ. “Зургаан залуу заан” гэгддэг тэднээс одоо хоёр нь дархан аварга, хоёр нь гарди, нэг нь аварга, нэг нь арслан цолонд хүрч, бүгд л цолоо ахиулан барилджээ. Шинэ мянганы наадам үүгээр шинэ цагийн Үндэсний бөхийн суурийг тавьсан юм.

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • DR. ADITYA (197.211.61.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
    2024 оны 10 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.61.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
    2024 оны 10 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.61.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
    2024 оны 10 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 07 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
    2024 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Зүгээр л бөхчинөө хийгээд мөрөөрөө явахгүй монголд гай болсон новшнууд даа
    2024 оны 07 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • Пизда минь зүгээр зайл чи эмэгтэй юм боовыг хөхдөг юм байгаа биз наад хэдэн бөхтэйгээ зайл бас шүлэг бичиж энэ тэр чи бол хөдөөний муу орк (66.181.178.132)
    Л.Сайнаа чи зүгээр зайл
    2023 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (122.201.22.93)
    ЛАВТАЙ ГУРАВ НЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БОЛСОН !!!
    2023 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.70.236)
    НЭРШИЛ ГЭДЭГ ЗАВААН ҮГЭЭ БОЛ ОЧЭЭ ТЭЭМСҮҮДЭЭ
    2023 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Tseren butsag suhbat 2 l lalarar vldej bysad n saihan erchvvd shvv
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
  • Сүхбат сэргээш хэрэглэсэн байх өө (202.9.40.116)
    Зочин
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.124.140)
    МАН гэдэг мангас олон түмэнд танигдсан л бол өөрийн эрх ашигт нийцүүлэн бохир урсгалдаа татан оролцуулж замыг нь бохирдуулах юм даа
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.171)
    Ганбат арслангаас бусад нь байгалийн алуурчид улс төрчдийн гар хөл болсон хулгайчууд болсон
    2023 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр нэртэй хүүхдүүд хамгийн олон байна
    12 цаг 8 мин
  • Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
    12 цаг 38 мин
  • Мьянмарт тэсрэх бодисны агуулах дэлбэрсний улмаас 55 хүн амь үрэгджээ
    12 цаг 58 мин
  • Өнөөдөр нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орно
    13 цаг 2 мин
  • ФОТО: Хүүхдийн баярын өнгөлөг агшнууд
    13 цаг 32 мин
  • Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
    13 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт халуун ус тасрах байршлууд
    13 цаг 55 мин
  • Лаосын агуйгаас таван хүнийг эсэн мэнд аварсан ч хоёр нь сураггүй хэвээр байна
    14 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 15 мин
  • Кенид сургуулиа галдан шатаасан хэргээр найман сурагчийг баривчилжээ
    14 цаг 23 мин
  • Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 26 мин
  • Танилц: Зургаадугаар сарын бөхийн барилдааны хуваарь
    14 цаг 39 мин
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
    14 цаг 39 мин
  • Өнөөдөр дараах байршилд авто замыг хаана
    14 цаг 41 мин
  • Улаанбаатарт 13 градус дулаан байна
    14 цаг 46 мин
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
    Уржигдар 10 цаг 48 мин
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
    Уржигдар 10 цаг 44 мин
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
    Уржигдар 10 цаг 43 мин
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай Ж.Батбаатарыг томиллоо
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • ФОТО: Хүүхдийн баярын өнгөлөг агшнууд
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Кенид сургуулиа галдан шатаасан хэргээр найман сурагчийг баривчилжээ
24 баримт
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК