Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь Багануурын хорих ангиас өчигдөр магадлангаар суллагджээ.
Тэрбээр 2018 онд ЗТХЯ-ны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэрэгт холбогдож, 11 жилийн хорих ял авсан юм. Мөн Б.Махбал хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдан оролцсон ч гэм буруугүйд тооцогдсон юм.
Ийнхүү Б.Махбалыг үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан учир шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэнд тооцжээ.
Түүний биеэр ял эдэлсэн хугацаа таван жил нэг сар аж. Харин шагналын есөн сар 20 хоног болон Ерөнхийлөгчийн зарлигаар нэг жил 11 сар 21 хоног уучлагдан ялын хэмжээ хасагджээ.
Ийнхүү долоон жил 10 сар 14 хоног эдэлсэнд тооцсон байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ болон үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэдэг байна.
Сэтгэгдэл (4)