“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авчээ.
Дээрх хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр Болдбаатарын Гүнбилэг, Одонхүүгийн Мөнхсайхан нар материалаа өгчээ.
Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт
Сэтгэгдэл (1)