УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан аравдугаар сарын 30-ныг хүртэл хойшиллоо.
Өнөөдрийн шүүх хурлын үеэр яллагдагч Б.Ганхуягийн даралт унаж, цус харвалтын эхний шинж илэрч байгаа учраас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг түүний өмгөөлөгч Ц.Ганцэцэг гаргасан юм.
Өмгөөлөгч Ц.Ганцэцэгийн хэлснээр Б.Ганхуягийн биеийн байдал есдүгээр сарын 23-наас муудаж, улмаар есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авч эхэлсэн байна. Мөн даралт унах, бөөлжих, халуурах, толгой эргэх, хавагнасан нөхцөл байдалтай байжээ. Зарим шинжилгээний хариу гарч, эмч нар "нойр булчирхайн үрэвслээс шалтгаалан даралт унасан байж болзошгүй" гэх онош тавьжээ.
Шүүх бүрэлдэхүүн:
Хэргийн ээдрээ арилсан гэх үндэслэл байхгүй, хорих 461 дүгээр ангиас шүүгдэгчийн "биеийн байдал хэвийн" гэсэн албан бичиг ирүүлсэн тул "шүүгдэгч Б.Ганхуягт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй" гэж үзэв.
Сэтгэгдэл (8)