АТГ-аас мэдээлэл хийхдээ "Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм транс гэх компани нь БНСУ-д үйлдвэрлэсэн автобусыг импортлон оруулж ирж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлах байдлаар бүртгүүлсэн" гэв.
Мөн хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Эрдэм Транс ХХК-ны гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)