Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: "Оо"-г гэр бүлийн гишүүдийн нас, насны онцлогт тохируулан сонгож, хэрэглэх хэрэгтэй

2023-11-23
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа "Оо"-ны талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямаас тодрууллаа. 


-Оо бол бидний өдөр тутмын хэрэглээ. Амны хөндийн эрүүл ахуйг сахихад хоёрдогч бүтээгдэхүүн. Оог хүмүүс хөөсрөх тусмаа хамгийн сайн гэж боддог байж мэдэх. Эсвэл хөөсөрч байгаа нь тааламжтай санагддаг байх. Гэтэл хөөсрөх процесс үүсгэж байгаа бодис нь шүдийг хамгаалахад ямар ч нөлөөгүй.

Мөн "зарим хүмүүс ногоон тэмдэглэгээтэй оог хэрэглэдэг, энэ зөв биз дээ" гэж асуудаг. Гэвч энэ тэмдэглэгээ  бол хүмүүст зориулагдаагүй зүйл. Савалгааг таслагч төхөөрөмжид л зориулсан тэмдэглэгээ юм. Гарын тос гэх зэрэг бүтээгдэхүүнүүд ч ямар нэгэн өнгийн тэмдэглэгээтэй байгаа. Энэ талаар арав гаруй жилийн өмнө мэргэжил нэгт найзтайгаа хамтран тайлбар, мэдээлэл хүргэж байсан ч одоог хүртэл ийм ойлголт байгаа нь маркетингийн нөлөөлөл болов уу.

Бид ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ, өнгөнд бус "оо"-ны найрлагад анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Найрлага хэсэгт маш чухал мэдээллүүд байдаг. Та эрүүл ахуйн энгийн оог сонгох гэж байвал фтортой, фторгүй янз бүрийн оо байгаа. Ооны хамгийн чухал найрлага болох фтор нь sodium fluoride, sodium monoflourophosphate stannous fluoride гэж байдаг.

Stannous fluoride нь нь хэт мэдрэгшил бууруулдаг, буйлны үрэвсэл болон цоорлын эсрэг үйлчилгээтэй. Нөгөө хоёрыгоо бодвол илүү идэвхтэй бодис.

Үүнээс гадна фторын нормыг тогтоох шаардлагатай. Тухайн бүс нутгийн ундны усны фторын хэмжээг тогтоож, түүнд уялдуулан хэрэглэх нь чухал. Хүүхэд, том хүний биеийн жинд тохирсон эсэхээс шалтгаалан фторын хоруу чанар, фтор ашигтай эсэхийг тодорхойлдог.

Ямар ч зүйлийг тааруулж хэрэглэвэл эм, эс тааруулвал хор гэдэгчлэн фторын хэмжээг ч мөн тааруулах хэрэгтэй. Энэ бол тулгамдаад байгаа шүдний цоорлын эсрэг үйлчлэх идэвхтэй бодис юм. 

Фторын зөвшөөрөгдөх хэмжээ: 

-6 хүртэлх насны  хүүхдүүдэд 500ppm. Онцгой анхаарах шаардлагагүй буюу амны эрүүл ахуй хэвийн хүмүүст мөн 500ppm. 6-аас дээш насныханд 1000-1300ppm. Насанд хүрэгчдэд 1300-1500ppm фторын агууламжийн зөвшөөрөгдсөн хэмжээ. 

2800ppm гэх мэт маш өндөр фторын агууламжтай оог зөвхөн 10-аас дээш шүдний цооролтой, эрдэс их хэмжээгээр алдагдсан хүмүүс эмчийн хяналт доор хэрэглэх шаардлагатай. 

Хумсны толион чинээ оонд агуулагдах 1000-1300ppm нь танд хоруу чанаргүй. Харин 6 хүртэлх насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналттайгаар угаах хэрэгтэй. Оог залгихаас сэргийлэх шаардлагатай гэх мэт анхааруулгуудыг өгсөн байдаг. 

Фторын хоруу чанар:

Том хүн- Биеийн 1кг жинд 15 мг буюу өөрийн жинг 15-д үржүүлээд тухайн хэмжээний фтор хоруу чанар үүсгэнэ. 

Хүүхдийн хувьд биеийн жингийн бол 1 килограммд 5 мг гэх зэргээр тооцдог. Хүүхэд тоглож байгаад ч юм уу, оог их хэмжээгээр залгисан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

Зохих хэмжээний дагуу хэрэглэж байгаа оо нь бидэнд ямар нэгэн хор нөлөөгүй.

Дэлхий нийтээр ундны уснаас 1,7-1,5 мг/л фтор агуулагдаж байвал стандарт гэж үздэг. Харин манай улсад эл хэмжээ нь хангалтгүй буюу 0,3-0,7 мг/л байдаг учраас үйлчлүүлэгчдэдээ фтортой оо зөвлөдөг. 

-Түүнчлэн оонд "Триклосан" гэх бодис бий. Энэ нь буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх, мөөгөнцөрөөс сэргийлэх үйлчилгээтэй. Жаахан сонин амттай оо байдаг. Бүх оонд бага хэмжээгээр агуулагддаг л даа. 

Potassium nitrate нь хэт мэдрэгшлийн эсрэг үйлчилгээтэй. Ер оонд агуулагдаж буй элементүүдэд ихээхэн анхаарах хэрэгтэй. 

-Хөөсийг үүсгэж байгаа бодисыг Sodium laureth sulfate гэж нэрлэдэг. Зөвхөн хөөсийг үүсгэж байгаа болохоос ямар нэгэн эмчилгээний зориулалт байхгүй. Нэг асуудал нь салстын хэт хуурайшлын эмгэг үүсгэх эрсдэлтэй байдаг. 

Ам хуурайшдаг, салстын шархтай хүмүүст хөөсөрдөг оог биш хөөсөрдөггүй оог хэрэглэхийг зөвлөдөг. 

Өнгөлгөөний бодис буюу зүлгүүрийн чанар \RDA\ нь 250-аас бага байх ёстой, тухайн ооны зориулалтаас болоод хэмжээ өөр өөр байна. Түүнээс их байвал шүдийг гэмтээдэг. Цайруулах үйлчилгээтэй гэх оонд тухайн бодис ихээр агуулагдаж байх юм бол өдөр тутамдаа хэрэглэхгүй байвал зохилтой. Учир нь шүдний паалан цуурах эрсдлийг бий болгодог. Үндсэн гол найрлагуудад анхаарлаа хандуулж, өөрт хэрэгтэй оог сонгоорой. 

Эмчилгээний зориулалттай оог эмчтэйгээ зөвлөлдөж байж авах нь зүйтэй. Хэрэв таны ам хуурайшиж байгаа бол ам чийгшүүлэх оо, хэт мэдрэгшил үүсэж байгаа бол хэт мэдрэгшлийн эсрэг оог хэрэглэх шаардлагатай. 

Миний хувьд буйлны үрэвсэлтэй болон буйлны шамралтаас болоод хэт мэдрэгшил үүссэн хүмүүст орой нь буйлны үрэвсэл, нянгийн эсрэг оог хэрэглэхийг зөвлөдөг. Мөн тухайн өвчтөнд тохирсон зөвлөгөө, оог санал болгодог. 

Байгалийн гаралтай оонд фтор байхгүй. Түүнийг нь кальци орлодог. Эрүүл ахуйн энгийн оог амны хөндийн өвчлөлгүй хүмүүс хэрэглэнэ. Тодорхой хугацаанд эмчилгээний зориулалттай оо хэрэглээд, энгийн эрүүл ахуйн ооны хэрэглээ рүү шилжих боломжтой. 

Танай гэр бүлд өөр өөр насны хүмүүс байгаа бол гэр бүлийн оо гэж сонгохгүйгээр нас насны онцлогт тохирсон оог хэрэглэж, найрлагыг харж хэвшээрэй. Оо бол хүнс хэрэглэж байгаагаас ялгаагүй зүйл юм. Ооны найрлагыг уншаад сурчихвал эрүүл ахуйдаа том хөрөнгө оруулалт хийлээ л гэсэн үг. 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (129.205.113.182)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.113.182)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    55 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    1 цаг 20 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    1 цаг 27 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 44 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    2 цаг 22 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    2 цаг 47 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    2 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    3 цаг 35 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    3 цаг 57 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    5 цаг 49 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    5 цаг 54 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    6 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    6 цаг 50 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    6 цаг 52 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    7 цаг 8 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    7 цаг 13 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    7 цаг 21 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    8 цаг 31 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    8 цаг 37 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК