Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өндөр дээд албан тушаалаас хоёр дахь удаагаа татгалзаж буй С.Баярын тухай 24 баримт

2017-8-10
0
ЖИРГЭХ
b87b6d4443a4926ebig-300x2001    Улаанбаатар хотын уугуул С.Баяр хэмээх төрийн сайд, УИХ-ын гишүүн байсан нэгэн хүний амьдрал, намтрыг өгүүлэх 24 баримтыг бэлтгэлээ. Гэр бүлийн төдийгүй улс төрийн амьдрал нь дардан биш замыг туулсныг эрхэм уншигч та эндээс харах биз ээ. Түүнийг энэ жил улс төрөөс зодог тайлсан гэж зарим хүн үзэж байгаа ч ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэлээ базааж буй гэж үзэх хүн цөөнгүй байна.

  39d2e702fb9c21e1bigУлаанбаатар хотын уугуул С.Баяр хэмээх Төрийн сайд, УИХ-ын гишүүн хамгийн сүүлд Элчин сайд байсан нэгэн хүний амьдрал, намтрыг өгүүлэх 24 баримтыг бэлтгэлээ. Байсан гэдэг нь тэрбээр өөрийн хүсэлтээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаасаа татгалзаад байгаа юм.

 

Тэрбээр төрийн өндөр дээд албан тушаалаас татгалзаж буй нь анхны тохиолдол биш. 2009 онд Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүслээр татгалзаж байсан удаатай. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хэмээн Ерөнхий сайдын суудлыг өгчихөөд Төрийн ордноос гарч одсон удаатай.

 

Төрийн өндөр дээд албан тушаалаас хоёр дахь удаагаа татгалзаж буй түүний гэр бүлийн төдийгүй улс төрийн амьдрал нь дардан бус байсныг эрхэм уншигч та эндээс харах биз ээ.


Баримт 1. Монгол улсын 25 дахь ерөнхий сайд Санжаагийн Баяр нь 1956 оны арванхоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. Түүний ээж нь биологийн ухааны доктор, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Дулмаа гуай юм.


Баримт 2. С.Баяр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн багын орос хэлтэй. Мөн англи хэлтэй нэгэн.


Баримт 3. Багадаа дэггүй, зодоонч хүүхэд байсан гэдгийг С.Баярын үеийнхэн нь ярьдаг бөгөөд 40 мянгатаар зодоон хийгээд явдаг атаман байлаа хэмээн хуучилдаг.


Баримт 4. Ээж А.Дулмаа нь “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулсан бөгөөд насаараа энэ үйлсэд зүтгэжээ. Ээж нь ийнхүү загас өсгөж байхад хүү нь загас барих хоббитой байдаг хэмээн С.Баяр ярьдаг байна.

b87b6d4443a4926ebig-300x2001

Баримт 5. Орос-школтой түүний ажил мэргэжил Төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн болсноор эхэлжээ. Цаашид зааварлагч, Жанжин штабт офицер, МОНЦАМЭ агентлагийн “Монголий-Новости” сонины сэтгүүлч, редактораар ажиллаж байв.


Баримт 6. 1988 оноос улс төрийн амьдрал нь одоогийн МАН-тай холбогдсон бөгөөд Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Элчин сайдаар тус тус ажиллаж байлаа.


Баримт 7. 2007 онд МАХН-ын 27-р их хурлаар “Намаа шинэчлэх, боловсон хүчинд анхаарах, дотоод ардчилалтай болгох” зэрэг шинэ зарчмуудыг гарган тавьж С.Баяр намын дарга болж, Ерөнхий сайдаар томилогдов.


Баримт 8. 2008 оны УИХ-ын сонгуульд намаа манлайлан оролцож парламентад олонх болж чадсан бөгөөд 2008 оны есдүгээр сарын 11-нд Ерөнхий сайдаар улиран сонгогдож байв. Түүнийг Монгол улсын түүхэнд ерөнхий сайдаар завсаргүй улиран сонгогдсон анхны хүн хэмээдэг.


Баримт 9. Гэсэн ч тэрбээр бүрэн эрхээ дуусгаагүй бөгөөд нийтдээ 23 сарын турш Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ. Энэ хугацаанд зургаан жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Төрийн таван төгөлдөршил”, Тавантолгойг “Энержи Ресурс”-д өгөх, “Атрын аян 3”, Уран ашиглалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх гээд цөөнгүй ажил эхлүүлж, гүйцэтгэжээ.


Баримт 10. С.Баярыг ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын парламентын сонгуулийн дүнтэй холбогдуулан үймээн дэгдсэн. Энэ өдөр Монгол улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үймээний улмаас 5 хүний амь нас эрсэдсэн явдал тохиож байсан билээ.


39d2e702fb9c21e1bigБаримт 11. Элэгний өвчний улмаас Засгийн тэргүүний ажлаасаа чөлөөлөгдөж, 2008 онд АНУ-д элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэсэн. Түүний дараа 2012 онд зүрхний титэм судсанд төмөр цагариг суулгуулж, өргөсгүүлэх мэс засал хийлгэсэн юм.


Баримт 12. Эмчилгээ хийлгэх үеэр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болж, дараагийн сонгууль эхэлсэн юм. Гэвч түүний нэрийг МАН-ын удирдлагууд дэвшүүлээгүй. Үүний шалтгааныг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхтэй холбоотой хэмээн таамаглж байсан юм.


Баримт 13. Гэхдээ С.Баяр өөрийгөө Ерөнхийлөгч болох одонд төрөөгүй хүн гэдгээ мэднэ хэмээн хоёр ч удаа ярьсан. Ингэхдээ “Наад зах нь төрийн тэргүүн ганц бие байж болохгүй байх” хэмээн тайлбарлаж байжээ.


Баримт 14. Тэрбээр хоёр ч удаа гэр бүл зохиосон боловч салсан. Дөрвөн охины эцэг болох С.Баяр том охиноосоо төрсөн хүү Нацагийг өөрийн нэрээр овоглож явдаг.


Баримт 15. Анхны эхнэр нь О.Гэрэлтуяа, дараагийн эхнэр нь Х.Хулан юм. Мөн мисс Г.Оюунгэрэлтэй нэр холбогдож хэвлэл мэдээллээр шуугиулж байсан бол сүүлийн үед АНУ-д байхдаа Э.Сувд гэдэг залуу бүсгүйтэй дотносож, хосууд хэнз үртэй болсон юм. Хэвлэл мэдээллийнхэн түүний эхнэрийг Ариунсувд гэдэг хэмээн бичиж байсан ч  "Түүний гэргийг Эрдэнэбилэгийн Сувд гэдэг" тухай Их Британий албан ёсны эх сурвалж мэдээлсэн юм. Учир нь тэрбээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдаар томилогдсоныхоо дараа эхнэрийн хамт Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

 



Баримт 16. 25 дахь Ерөнхий сайд маань хамгийн сүүлийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн гэсэн машингүй, адуу малгүй, ямар нэг лицензгүй гэж тайлагнажээ. Гэхдээ тэрбээр Сансар кабелийн ТВ-ийн үүсгэн байгуулагч, “Палас” ХХК-ий хувьцаа эзэмшигч гэнэ. Энэ нь өөрт нь хангалттай байдаг тухай ч нэгэн удаа ярьж байсан билээ.


Баримт 17. Гэхдээ АНУ-д гурван ч том хаус, өргөөтэй гэх мэдээлэл бий. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга дэлгэснээр түүний "нуусан" хөрөнгө ил болсон гэдэг. УИХ-ын гишүүнээр дөнгөж сонгогдох үедээ орлогоо 5.3 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлж байжээ. Гэтэл Ерөнхий сайдын албыг хашаад жил гаруй болсны дараа өнөөх хөрөнгө нь 20 дахин өсөөд 109 195 000 төгрөгт хүрчихсэн байсан нь олон хүний гайхаш төрүүлсэн юм.

39d2e702fb9c21e1big

Баримт 18. Ерөнхий сайд байх богино хугацаандаа хийсэн олон том ажлынх нь дундаас Ураны ашиглалт, хадгалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил олон сэтгүүлчдийн анхаарлын бай болдог. Цөмийн эрчим хүчний тухай хуулийг яаран батлуулж, Орос, Япон, Франц зэрэг цөмийн энергийн том төлөөлөл улстай ойр ойрхон гэрээ хэлцэл, уулзалт хийж явсан нь дээрх гэнэтийн их хөрөнгийн эх үүсвэр байж болох тухай сэтгүүлчид хардсан байдаг.


Баримт 19. С.Баяр гэр болон ажлын өрөөгөө зөөлөн өнгөтэй зурагнуудаар чимэглэх дуртай. Ялангуяа монгол зураачдын бүтээлийг илүү сонгодог аж. Зураг уншиж, мэддэг хүмүүсийн хажууд энгийн сонирхогч гэж өөрийгөө хэлэх ч өөрийнхөө хэмжээнд зураг ойлгож, тайлбарладаг нэгэн.


Баримт 20. Оюутан, залуу байхдаа Beatles, Bee Gees, монгол, орос дууг пянзаар сонсдог байсан бол хожим нь CD-г цуглуулдаг болоод байжээ. Харин Ерөнхий сайд байхад охид нь 30 GB багтаамжтай iPod бэлэглэснээр дээрх дискнүүд ч хэрэгцээнээс нь гарсан гэдэг.


Баримт 21. Тэрбээр амьдралаа ихэд зарчимч байдлаар авч явахыг хичээдэг байна. Тухайлбал улс төрд “Асуугаагүй бол бүү зөвлө”, “Эрх мэдлийг хариуцлага дагах ёстой” зэрэг зарчмыг эрхэмлэдэг аж.

 

Баримт 22. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг тэрбээр зохион байгуулалттай гэж үздэг бөгөөд ажлаа хийснийхээ төлөө цагдаа хариуцлага хүлээх, түүний дээрх ерөнхий сайд буруутах ёсгүй гэж үзэж байгаагаа цөөнгүй ярилцлагандаа дурджээ.


Баримт 23. Мөн олон нийтийн шүүмжлэлд өртдөг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ч сайн болсон гэх бөгөөд дараах тайлбарыг хэлж байжээ. “Нэг, хоёр тэрбум ам.долларт шийдэж болох Оюутолгойн асуудлыг олон жил хүлээлгэснээс болж 4, 5 тэрбумаас доошгүй болгосон байна. Энэ гэрээ сайн болсон, улс төрийн болоод бусад бүх хариуцлагыг бид хүлээхэд бэлэн” гэж мэдэгдэж байжээ.


Баримт 24. Тэрбээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хийж байх хугацаандаа багагүй хэл аманд өртсөн. АНУ-д 7 хаустай, оффшор данстай гээд л. Тиймдээ ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа  С.Баярыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн.  Харамсалтай нь түүний албан тушаал монгол төрийг удирдан жолоодогчдын дунд “хэрүүлийн алим тарьж” нэг хэсэгтээ л ордныг үймүүлсэн. Гэхдээ тэрбээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан. “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөхөөр албан бичгээр ханджээ. Энэ нь тэнд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас үл хамааран Элчин сайдыг томилдог Монгол төрийн нэг инситуцээс татгалзаж байгаа хэрэг юм. Иймд Элчин сайдын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө” гэсэн утга агуулгатай хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн байна.

 

www.24tsag.mn
image

Улаанбаатар хотын уугуул С.Баяр хэмээх Төрийн сайд, УИХ-ын гишүүн хамгийн сүүлд Элчин сайд байсан нэгэн хүний амьдрал, намтрыг өгүүлэх 24 баримтыг бэлтгэлээ. Байсан гэдэг нь тэрбээр өөрийн хүсэлтээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албан тушаалаасаа татгалзаад байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (252)

  • билэгсайхан (66.181.161.54)
    өнөөгийн нийгмийн сэтэхүй хоосролд орчихсон орон зайг нь хардах гүтгэх доромжлох зэрэг хөнгөн арга буюу мэдлэг үл шаардагдах зүйлээр дүүрчдээ нэг улсад элчин хиих байтугай энэ тэнэг жэнкогын оронд суух байсиймдаа
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Хүүхнүүд (202.179.27.117)
    Шал төлөгүүд шиг цартайтай Хүн бузарлах нөхөрөө. Өөрийгөө бас үнэтэй нэр төртэй гээд сохох зоосны үнэгүй байж
    2018 оны 03 сарын 06 | Хариулах
  • Sambuu (107.174.64.148)
    Odoo ene Bayriig owoo dorwitoi yum hiij magadgui hun gej naidlaga tawij bndaa. Ug n alsiin haraatai hundee. Ulsiinhaa tuluu ih yum hiih baih.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • ЦАГААНАА (185.123.101.22)
    БАЯР БОЛ САЙН УЛС ТӨРЧ БАХАРХМААР СТРАТЕГЧ ХҮН ДЭЭ. МОНГОЛЫН ТӨР БОЛООД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ОЛОН ЖИЛ ЗҮТГЭСЭН ТУРШЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ ЖИНХЭНЭ СЭХЭЭТЭН ХҮН.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Жаргал (213.184.119.2)
    Баярыг чадварлаг улс төрч гэж боддог. Монголд байгаа гарын арван хуруунд тоологдох цөөхөн хэдэн чадварлаг улс төрчдийн нэг.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Батсуурь (103.1.204.142)
    Аль ч үед юм хийсэн нь хэлэгдэж хийгээгүй нь шүүж доош нь хийж таашаал авах юмдаа. Баяр хийсэн юм хэлсэн үгтэй хүн.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Seheeten (103.1.204.142)
    Сэхээтэн хүнийг дэмжинэ. Ядаж л улс төр ямар байдаг, ямар байх ёстойг эрт мэдэрсэн хүн гэж боддог.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Byambaa (134.19.178.101)
    Unendee l Mongoliin tur chadwarlag uls turchduur dutaj baina. S. Bayr shig chadwarlag uls turch olon boloh heregtei bna!!!!
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Цогтсайхан (185.186.79.125)
    Ер нь ингээд бодоод байхад улс төрд байх хүн юм үзэж нүд тайлсан, хашир бөгөөд хянамгай, алсыг хардаг ... гүэ ер нь их л арвин их мэдлэг туршлагатай байх ёстой юм шиг. Одоо энэ Баяр л нэг бусдаасаа арай илүү туршлага мэдлэгтэй хүн юм уу даа.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Zochin (195.210.47.77)
    Bayriig uls tuch huniihee huwid hariutslaga gedeg zuiliig meddeg tuuniigee uhamsarladag hun gej boddog. Yum hiij sursan hun gedeg tsaanaa neg uur. Ungursun hagatsaand owoo yum hiisen odoo ch bas yum hiih bailgui dee.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Irgen (151.236.30.13)
    Ambits hoodog l gej yum tiim baisan bol toriin deed alban tushaalaas ogtsrood baihgui deg.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Irgen (151.236.30.13)
    httpwww.24tsag.mncontent22513.shtml
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Иргэн Галбадрах (104.156.239.58)
    Иргэн хүнийхээ хувьд ямартай ч Баяр гуайг дэмжиж байна. Энэ улс төрч чадвараа ашиглаж энэ улсын минь төлөө юм хийнэ гэж найдаж байна. Идэр залуу наснаасаа улс төрд орж арвин их туршлага хуримтлуулсан мундаг хүн. Мэдлэг чадвар, туршлага, ур ухаанаараа улсынхаа төлөө ихийг хийх байх. С. Баярт амжилт хүсье.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Цэвээн (23.105.140.146)
    Баяр шиг мэдлэгтэй, боловсролтой, чадвартай, туршлагатай улс төрч Монголд одоохондоо байхгүй. Маш ухаалаг хүн. Бусдыгаа бодвол хэлхээсээ урьтаж хийдэг хүн.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Амаржаргал (162.252.57.33)
    С. Баяр бол жинхэнэ улс төрч гэж хэлэхэд хилсдэхгүй. Үнэндээ монгол орон чадварлаг улс төрчөөр дутаж байна!!! Чадваргүй, мэдлэг боловсролгүй, туршлагагүй хүмүүс улс төрд орох нь олширч байна. Хэрэв бүгд Баярын дайтай улс төрч байсан бол Монгол орон хурдан хөгжих байсан даа.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Tuvshinsaikhan (45.32.146.74)
    Seheeten hun tsaanaa l neg ondoo. Busdiigaa bodwol heleh ug bolood hiij baigaa uildel n uur ur buteeltei baidag. Mongoliin turd baih ystoi hunii neg n S. Bayr.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Даашка (45.32.146.74)
    Нэг нүүдлийн цаана болох зүйлийг харж ажиллах бус 10нүүдлийн цаана юу болохыг хардаг хүн л монголыг авч явна. Баяр дарга ирээдүйг харж ажилладаг мундаг хүн шиг санагддаг.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Давааням (45.32.246.238)
    Улс төрд одоо хэн дуртай нь ордог болчихсон. Уг нь улс төрд байх хүн маш олон чадварыг эзэмшсэн ба маш сайн туршлагатай хүн байх ёстой. Бодоод байхад энэ Баяр л жинхэнэ улс төрч мундаг хүн.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Нарангэрэл (104.131.19.173)
    Хэлэх үгээ шударгаар хэлчихдэг, үнэний төлөө тэмцэж чаддаг цөөхөн хэдэн улс төрчийн нэг нь С. Баяр. Ер нь ийм л хүн улс орны минь төлөө юм хийнэ дээ
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Б. Ц (46.101.22.182)
    Улс төрч хүн ямар байх ёстой вэ? Улс төрч хүн мэдлэг боловсролтой, туршлагатай, хариуцлагатай, хүн чанартай гээд олон зан чанар хийгээд мэдлэг боловсролыг өөртөө агуулсан хүн байх ёстой. Чухам тийм л хүн байж тэр олон хүмүүсийг итгэлийг дааж юм хийж бүтээнэ. С. Баяр дарга бол Монголд байгаа цөөхөн хэдэн чадварлаг улс төрчдийн нэг. Их ч юм хийсэн, Их ч юм хийх хүн.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • banzragch (43.228.129.3)
    Manaihan gaigui hiij buteeh gej yavaa negnee demjihiin orond ulam doosh ni darah yumda. Ingeed tamiin togooniii ulgereer yavaad baival yaj hogjihov dee. Bayar bas ch sain uls torch yumshuu.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Galbadrakh (128.199.75.236)
    Gue yr n bodood baihad mongoloo gesen setgeltei mongoliinhoo tuluu yum hiih erh medeltnuud tsoohon baina. Ene Bayr bas ch gej ih yum hiisen hun. Odoo ch bas ih yum hiigeesei gej husej baina
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • БААГИЙ (107.174.246.7)
    ОДОО ЕР НЬ ЭНЭ ХУДАЛ ХУУРМАГТ БАРИГДСАН УЛС ТӨРЧДӨӨС ИТГЭЖ БОЛОХ ХҮН НЬ БАЯР Л БАЙНА. ШУДАРГА ҮНЭНЭЭР ЯВДАГ. БУСДЫГАА БОДВОЛ ХЭЛХЭЭСЭЭ УРЬТАЖ ХИЙДЭГ ХҮН
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Дэмжигч (43.228.129.3)
    Эрх мэдлийг хариуцлага дагах ёстой. С.Баяр
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Цогт (151.236.30.13)
    Би хувьдаа лав энэ хүнийг их дэмждэг. Энэ хүнийг дэмжээд явбал Монголын төр цэгцэрнэ. Монгол улс улам илүү хөгжинө.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • .. (191.96.70.188)
    ..
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • .. (191.96.70.188)
    ..
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • .. (191.96.70.188)
    ..
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Anonymous (43.228.129.3)
    Баяр гэхээр л оюу толгойн гэрээг ярих юм.Оюу толгойн ийм том гэрээг хууль ёсоор нь л хийгүй яахав дээ. 2 дарга гар бариад л шийдчихдэг юм гэж байдаггүй юм. Цаана нь өчнөөн хүмүүс хяналт шалгалт хийж л байгаа.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • заяа (43.228.129.3)
    Ажил хийж сурсан хүн гэдэг өөр байдаг даа. Чадварлаг улс төрч Монголд хэрэгтэй байна. Баярыг монголд түмэнд яг хэрэгтэй хүн гэж боддог. Нэг нэгнийгээ муулж хэмхэлж дуусахгүй юмаа. Цөөхөн хэдэн монголчууд шүү дээ бид нар
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    1 цаг 5 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    2 цаг 10 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    3 цаг 40 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    5 цаг 5 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 16 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    5 цаг 36 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    6 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    7 цаг 20 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    7 цаг 38 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    8 цаг 10 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    8 цаг 16 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    8 цаг 23 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК