Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жинсэн өмд, саравчтай малгай, ноосон цамцаар гоёх дуртай Л.Гантөмөр сайдын тухай 24 баримт

2012-11-18
0
ЖИРГЭХ
24 баримт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 24 баримтаар үргэлжилж байна.
24 баримт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 24 баримтаар үргэлжилж байна.

1.   лу гантөмөр Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг Л.Гантөмөр нь энэ жил 39 настай. Увсын Улаангом сумын унаган хүүхэд. Гэхдээ тэр улс төрч болсноосоо хойш УИХ-ын сонгуульд ганц ч удаа Увсаас нэр дэвшиж байгаагүй юм.

2.    Бас л Улаангомд дунд сургуулиа төгссөн. Багадаа урлагийн арга хэмжээн дээр шүлэг их уншдаг байжээ. Тэрээр хар багаасаа жолооч аавынхаа ачаа машиныг асаагаад 200-300-хан метр ч болтугай яваад үзчих юмсан гэж мөдөөддөг байж. Гэвч аав нь “Хөвгүүд машины кабинд нэг л суучих юм бол жолооч болчихно, түүний оронд ном унш” гээд ойртуулдаггүй байж. Тиймээс тэрбээр одоо хүртэл ачааны машин жолоодож үзээгүй, өөр бусад “ухамсартай” мөрөөдлөө бол биелүүлсэн гэнэ.

3.    Багадаа тоонд дуртай, логик сэтгэлгээ сайтай хүү байсан тэрээр их сургуулийн дипломоо их сайн хамгаалж байжээ.

4.    Түүнийг Япон шокольтой цөөхөн гишүүдийн нэг гэж үздэг. 1996 онд Япон улсын Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр мөн Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

5. 
   Түүнийг засварчнаас улс төрч болтлоо өссөн сүйхээтэй эр гэдэг. Япончууд түүнийг магтан сайшааж шагнаж урамшуулах дуртай. Хамгийн сүүлд л гэхэд Л.Гантөмөрийг сайд болсонд нь баяр хүргээд Нагаокагийн их сургууль хүндэт доктор цолоо гардуулсан.

6.    Тэрээр “Хүн өөрийгөө ялан дийлж цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр эд хөрөнгө, эрдэм мэдлэгтэй болох хэрэгтэй” гэж ярьдаг. Тиймээс ч түүний өдий зэрэгтэй яваа нь цэвэр өөрийнх нь хүчин чармайлт, хөлс хөдөлмөрийн үр шим аж.

7.    2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007онд  Монгол   Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Харин энэ жилээс БШУ-ны сайдаар ажиллаж байгаа.

8.    Англи, Орос, Япон хэлтэй. 20 настай байхдаа япон хэлийг сайн сурахын тулд өдөрт 100 үг цээжилдэг байсан байна.

9.    Л.Гантөмөр Их Хуралд Сүхбаатар дүүрэгт АН-аас нэр дэвшин гурван удаа сонгогдон ажиллаж байна. Дүүргийнхэн нь түүнд итгэл хүлээлгэж олон удаа сонгосныг бодвол тэр дүүрэгтээ чамгүй анхаардаг гэлтэй.

10. 
   Инээхдээ хацар нь хонхойдог гэж түүнтэй уулзсан хүмүүс хэлдэг. Гучин настай гэхэд бас л овор багатай.

11.    Л.Гантөмөр анх улс төрд орохдоо би Монгол улсыг Япон шиг хөгжилтэй болгоно гэж ярьж байсан. Одоо тэр Японы боловсролын системыг монголд хэрэгжүүлэх гэж байгаа талаар цухас дурдаж байна лээ. Түүний ярьж буйгаар 20 жилийн дараа Монгол Япон шиг болох боломжтой гэнэ.
 
12.    Л.Гантөмөр костюм өмсөх дургүй гэнэ шүү. Чөлөөт маягаар хувцаслах нь түүнд  сайхан байдаг аж. Тэр дундаа жинсэн өмд, саравчтай малгай, ноосон цамц түүнд эрх чөлөөг мэдэрүүлдэг гэнэ. Ялангуяа зангиа зүүх бүр дургүй, хоолой боочихоод хэцүү байдаг юм гэж тэрээр ярьжээ. 

13.    Хэрвээ тэр өөр мэргэжилтэй байсан бол програмист л байх байжээ.

14.  туулШинэхэн сайд бүх ажлыг амжуулдаг ч хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж чаддагүй гэнэ. Л.Гантөмөрийнх гурван хүүхэдтэй.

15. 
   Эхнэр А.Туултайгаа зургадугаар ангиасаа үерхжээ. Тэд анх 1995 онд нэг гэрт орж, гал голомтоо бадраасан бол хойтон жил нь буюу 1996 онд том охиноо төрүүлж байжээ. Одоо А.Туул Монгол банкинд ажиллаж байна.

16.     Л.Гантөмөр эхнэрээ “Манай эхнэр их дөлгөөхөн хүн байдаг юм. Их ухаантай. Ухаан нь ихэсчихээд, сэтгэлийн хөдөлгөөн нь багассан” гэж ярьжээ.

17.    Тэрээр “Яавал улс орон хөгждөг юм бэ, юу хийвэл дотоодийн нийт бүтээгдэхүүнийг 10 хувь биш хоёр гурав дахин нэмэгдүүлэх вэ” гэсэн асуултын хариуг л олох зорилгоор ном уншдаг байна.

18.   
Тэрээр өөрийнхөө намыг “Монгол улсад Ардчилсан нийгмийг бүтээх гэж зорьж байгуулагдсан нам. Монголд өөр нам байхгүй. Төрсөн ээж, өргөж авсан ээж хоёрын ялгаа ямар байдаг билээ. Яг түүн шиг ардчиллыг Ардчилсан нам ойлгоно. Би Японы нийгмийн нэгэн хэсэг болчихоод Монголдоо ирэхэд миний стандартад нийцсэн нам Ардчилсан нам л байсан. Түүнээс биш Хувьсгалт нам ямар ч үүрэг хүлээхгүй. Урьд нь социализмыг байгуулах гэж үүссэн нам шүү дээ. Үүгээрээ бахархаж амьдардаг нам” гэж хэвлэлд магтжээ. Тэрээр 25-тайдаа Л.Ганболдтой уулзаад “Би танай намд элсье” гэж хэлээд л энэ намд орж байжээ.

19.   
Тэрээр Н.Алтанхуяг даргад “Би Боловсрол, шинжлэх ухааны сайд болъё” гэж хэлсэн гэдэг. Түүнд өрсөлдөгч ч байгаагүй байна.

20. 
   Учир нь Монголын боловсролын системд шинэчлэл хийж, энэ салбарт дорвитой ажил хийхийн тулд ингэж улайм цайн зүтгэсэн гэнэ.

21.   
гантөмөрЛ.Гантөмөр хүүхэд бүрийг хүчээр сургадаг бус харин сурахад нь тусалдаг, хүүхэд бүрийн хүсэл сонирхлыг сонсдог системийг бий болгоно гэж ярьж байгаа.

22. 
   Тэрээр дөрвөн жилийн хугацаанд Монголын боловсролын системийг уг үндсээр нь өөрчилж чадна. Амжуулна ч  гэж ярьж байсан. Дөрвөн жилийн дараа л түүний хийсэн ажлыг  дүгнэх үлдээд байна.

23. 
   Л.Гантөмөр Монгол улсад казино байгуулах тухай асуудлыг дэлгэн тавьж байсан  гишүүдийн нэг. Тэрээр казино байгуулж төсвийн алдагдлыг нөхөх гарц ийнхүү олж түүгээрээ хууль батлах санаачлагыг гаргаж шүүмжлэлд өртөөд байсан юм.

24.  Л.Гантөмөр сайдын ажлаа аваад чамгүй олон ажил хийгээд байна. Тэрээр багш нарын цалин, хууль бусаар оюутнуудаас мөнгө авдаг их сургууль, болон оюутны төлбөр, үдийн цай хөтөлбөр зэрэгт одоогоор арга хэмжээ аваад байна. 
24tsag.mn
image

24 баримт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 24 баримтаар үргэлжилж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.254.120.230)
    4 дэх гэж байхгүй байхаа урьд хийснээ нэг хараарай аз түшсэн одоо болно
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.254.120.230)
    анх гарч ирэхдээ жиптэй тэмцээд байсан өөрөө жжип унадаг бол уу 4 жил сайд хийгээд дэвшил гарсан уу
    2016 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    1 цаг 5 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    1 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    1 цаг 26 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    1 цаг 51 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    1 цаг 53 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    2 цаг 21 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    2 цаг 24 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    2 цаг 39 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    2 цаг 42 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    2 цаг 47 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    2 цаг 53 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 9 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    3 цаг 19 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    3 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 19 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    4 цаг 44 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 54 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    20 цаг 32 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    21 цаг 37 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК