Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өслөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна гэж ҮСХ-оос мэдээллээ.
2024 оны 6 дугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 6.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.4 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 6.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
2024 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.2 хувиар, барааны бүлгийн үнэ 4.6 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард улсын хэмжээнд 5.1 хувь гарсны 1.4 (28.3%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийнүнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард өмнөх сараас 0.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1. 4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляц 2024 оны 6 дугаар сард 5.1 хувь гарсны 1.8 (35.3%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Сэтгэгдэл (2)