Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбурхан өвчний талаар МЭДЭХ ЁСТОЙ зүйлс

2024-8-05
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн билээ. Иймд улаанбурхан өвчний тухай мэдэх ёстой зүйлсийг хуваалцаж байна. 


Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин юм. 

Анхны тохиолдлыг IX дүгээр зууны үед Арабын эмч Разес тодорхойлж бичсэн ч 18-р зууны үед л бие даасан өвчин гэж бүртгэх болсон бөгөөд 1954 онд үүсгэгч вирусыг ялгаж, 1967 онд Орост А.А.Смородинцевын удирдлагаар вакциныг анх үйлдвэрлэжээ. 

Манай оронд 1972 онд Зөвлөлт-Монголын эрдэмтэд Ленинград 16 вакцинийг Дархан хотод клиникийн туршилтанд оруулж, 1973 оны 4 дүгээр сараас 7 аймгийн,1-8 насны хүүхдийг хамруулан тарьснаас гадна, 1973 оны 10 дугаар сард үлдсэн аймаг хотуудад 1 настайгаас 14 нас хүртэл ихэсгэж тарих ажлыг зохион байгуулав. Улаанбурхан өвчин Монголд 1976, 1984, 2001 онуудад эпидеми байдлаар тархаж байсан.

Тархвар судлал

Халдварын эх уурхай нь өвчтэй хүн. Халдвар агаар дуслын замаар дамжина. Уг вирусын анхны байрших дуртай газар нь хамар залгиурын салст. Вирусын халдвар авсан хүн бараг цөмөөр улаанбурханаар өвчлөх магадлалтай. Өвөл, хавартаа илүүтэй гардаг. Дархлаа тогтоц 15-20 жил гэж үздэг.Үүсгэгч шүүгдэгч вирус нь тунгалагын булчирхайд зөөгдөн очиж, тэндээ үржинэ. Нууц хугацааны 3-5 хоногтоо вирус цусаар дамжина. Эдгээр хоногуудад өвчтөний биеийн байдал сайжрах шиг болдог ч дахин өвчний шинж тэмдэгүүд тодорч өвчин хүндрэх нь олонтой.

Эмнэл зүй

Клиник шинж тэмдгээр нь:

  1. Улайх үрэвслийн үе
  2. Тууралтын үе
  3. Эдгэрэлтийн үе гэж 3 хуваадаг.

Нууц үе нь дундачаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ.

Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг. Стимсоны гурвал хам шинж: Нэгдүгээрт: Ринит, Хоёрдугаарт: Ларингит, Гуравдугаарт: Коньюктивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг тул энэ үед нь амны хөндийд нарийвчилсан үзлэг хийж, улайх үрэвслийн үед нь л оношийг эрт тавих нь маш их ач холбогдолтой.

  • Хамар залгиурын үрэвсэлд, найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, цаашдаа ногоон өнгөтэй нус гарна.
  • Төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиана, хоолой сөөнө.

Нүдний үрэвсэлд: нүдний салст хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах, өвчтөний нүүр хөөнгөдүү, хамар, уруулын салст, зовхи, хавагнасан байна. Өвчний эхний үед Бельский-Филатовын (БФ) толбо гарна. Энэ толбо нь: улайсан салст бүрхэвчийн суурин дээр салстаас дээш өргөгдсөн шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбот тууралт бөгөөд бага арааны харалдаа завьжны салст бүрхэвч, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст бүрхэвч зэрэгт гардаг. БФ-ын толбо нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй онцгой чухал шинж тэмдэг юм. Энэ толбо 2-3 хоног ажиглагдаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна. Энэ толботой нэгэн зэрэг хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын арын хананд тууралтууд гарна. Өвчний эхлэл үеийн 5 хоногт нь дахин өндөр халуурч, улайлтын үеийн шинжүүд даамжирч арьсаар тууралт гарна.Тууралтын элемент нь том, толбо-гүвдрүүтэй байх ба тод улаан өнгөтэй, том толбо хоорондоо нийлж, барсгар хэлбэртэй болдог. Өвчтөний арьс улаан цоохор харагдана. Улаанбурханы тууралтын гол онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доошоо чиглэсэн нь байдаг нь оношийн чухал ач холбогдолтой шинж тэмдэг болохоор энэ үед л хожуу Улаанбурхан гэж оношлох нь олонтой тохиолдож байна.

Тууралт нь чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, 2 дах өдөр их биеэр, 3 дах өдөр мөчдөөр гарах ба тууралт дээрээсээ бүдгэрч эхэлдэг. Энэ үед бага зэрэг загатнана. Тууралт арилахдаа гарсан дарааллаар ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үлдээнэ. Энэ нөсөө нь 1-3 долоо хоног хадгалагдана. Мөн эрүүн доорхи болон хүзүүний тунгалагын булчирхайнууд томорч эмзэглэлтэй байна. Хэл чийглэг, цайвар өнгөртэй байх ба шүлс их ялгарна. Ходоод гэдэс хямрах, нүүр нь хөөнгө болох, зовхи хавагнах, гэрлээс зугтамхай болох, байнга хуурай ханиах, хоолой сөөнгөтөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тууралтын өмнөх 3-4 хоног, дээр нь нэмээд тууралтын 4-5 хоногтоо буюу 8-10 хоногтоо халдвар хамгийн их тараадаг.

Улаанбурханы вакцин тариулсан хүний өвчлөлийн клиникийн явц нь зарим хүмүүст нийтлэг бус их өөр өөр шинж тэмдэгтэй. Тухайлбал: Улайж үрэвсэх болон Бельский-Филатовын (БФ) шинж огт илрэхгүй буюу сул илрэх мөн дэс дараалсан, дээрээсээ доошоо чиглэсэн тууралтын шинж тэмдэг нь бүдэг бадаг байхаас гадна толгой өвдөх, хоолой өвдөх, хуурай ханиах, шинж тэмдэг илүүтэй илэрч, томуу болон томуу төст өвчнүүдтэй андуурч, эмнэлгийн дотоод халдвар тасаг, өрөөнүүдэд тархаж болох тул халдвар хяналтын арга хэмжээг улам чангатгах шаардлагатай. Иймд эрт үед нь өрх дүүргийн эмч, анхны үзсэн эмч бүр амны хөндийг сайтар үзэж, оношийг улаанбурханы сэжигтэй гэж үзвэл өвчтөнг гэрт нь тусгаарлаж, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж, өдөр тутмын хяналт гэрээр тогтоох нь халдвар судлалын илүү их ач холбогдолтой.

Хүндрэл

Ларингит, трахеит, бронхит, отит, энцефалит, менингит болохоос гадна хоолой бачуурах, даралт буурах, амьсгал давхцах үед нарийн мэргэжлийн эмчийн зөвөлгөө яаралтай авч, даруй эмнэлэгт хэвтүүлж эмчлэх хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    14 цаг 56 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    15 цаг 21 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    15 цаг 27 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    15 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    15 цаг 32 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    15 цаг 37 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    Уржигдар 14 цаг 36 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    Уржигдар 14 цаг 25 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    2026-10-02
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    2026-10-02
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    2026-10-02
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    2026-10-02
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    2026-10-02
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    2026-10-02
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    2026-10-02
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    2026-10-02
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    2026-10-02
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-10-02
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК