Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Наранцэцэг: Орон нутгийн сонгууль 2,246.511 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна

2024-8-20
0
ЖИРГЭХ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй ярилцлаа.


–Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ?

– Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны долдугаар сарын 13-ны өдрөөс байгууллагын цахим хуудаст байршуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болсон.

Энэ зохицуулалт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тусгагдаагүй тул сонгогч цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байна гэсэн үг. Мэдээлэл нь зөрүүтэй бол өөрийн оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн хэлтэст хандана гэж ойлгож болно.

-Улсын Их Хурлын сонгуулиар сонгогчдын хэдэн хувь нь мэдээллээ шалгасан бол. Манай хаяг дээр танихгүй хүн байна, мэдээлэл зөрүүтэй байна гэх яриа гардаг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар ийм гомдол их гарсан уу. Хэрхэн шийдэгдсэн бол?

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлтэй 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 136.063 иргэн танилцсан ба мэдээлэл зөв гэсэн 128.548, мэдээлэл зөрүүтэй 7517, шийдвэрлэсэн 1286 байна. Нийт гомдлын 6179 буюу 82 хувийг өөрийн хаягт оршин сууж байгаа иргэний тоо зөрүүтэй буюу тухайн иргэний хаяг дээр танихгүй иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол эзэлж байсан. Энэ гомдлыг шалгаж үзэхэд, ихэвчлэн тухайн эд хөрөнгийн өмнөх эзэмшигч иргэн бүртгэлтэй байгаад байна. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгөө /байр, хашаа байшин зэрэг/ худалдан борлуулсан иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхгүй хуучин хаяг дээрээ байгаад байгаа юм. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Үүний дагуу өмчлөгч иргэн тухайн нэгжийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.  Уг зөрчлийг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн ажиллах тул тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг хэлмээр байна.Түүнчлэн нөгөө талаар өмчлөгч иргэн өөрөө хүсэлт гаргаад ах, дүү хамаатан садныгаа ялангуяа хүүхэд сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх нэрээр тухайн иргэнийг албан ёсоор бүртгүүлсэн атлаа түүнийгээ мартсан байна гэх асуудал ч бас цөөнгүй гарсан гэдгийг хэлмээр байна. Иймд мэдээллийг зөв шалгаж гомдол гаргах нь зүйтэй юм.

-Хаягийн бүртгэлтэй холбоотой ямар зөрчлүүд ихэвчлэн байсан бэ?

-Ихэвчлэн оршин суугаа хаяг дээр өөр иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол байсан. Иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн дүрэм, журмыг сайн мэдэхгүй байгаагаас бүртгэлээ хийлгэхгүй байх шиг байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн шилжин суурьшихдаа холбогдох эх нотлох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ гэсэн хуулийн заалт байдаг. Иргэн өөрийн биеэр оршин суух газрынхаа улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-ээр дамжуулан бүртгэлээ хийлгэх боломжтой байгаа.

–Их Хурлын сонгуулиар багагүй гомдлыг шийдвэрлэсэн бол орон нутгийн сонгуулиар хаяг бүртгэлтэй холбоотой зөрчил багассан гэж ойлгож болох болов уу?

-Тиймээ, зөрчил тодорхой хэмжээгээр багассан гэж ойлгож болно. Гэхдээ шалгах, тодруулах шаардлагатай өргөдөл гомдолд хугацаа хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.

-Мэдээлэл зөрүүтэй бол цахим сангаар гомдол гаргаад засуулахад хэр хугацаа орох вэ?

            -Иргэний өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтлан шийдвэрлэж ажиллана.

Гомдол гаргасан сонгогчийн мэдээллийг архивын эх нотлох баримт бичгийг үндэслэн тухай бүр шийдвэрлэх боломжтой бол шийдвэрлээд иргэнд хариу мэдэгдэнэ. Харин мэдээллийг нягтлан шалгах, тодруулах шаардлагатай бол тодорхой хэмжээний хугацаа шаардана.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НАМ, ЭВСЭЛД ӨГӨХ ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ

-Сонгогчдын нэрийн жагсаалт танай цахим санд хэдийг хүртэл байрших вэ. Иргэд хэзээг хүртэл мэдээллээ шалгаж, зөрүүтэй бол гомдол гаргах боломжтой бол?

            –Цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалттай сонгуулийн санал авах өдрийг дуустал танилцаж, өөрийн мэдээллээс гадна санал өгөх байрныхаа хаягийг харах боломжтой. Харин гомдол гаргах хугацаа хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, дээр дурдсанчлан хуульд заасан 14 хоногийн хугацаа дууссан гээд асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн үг биш юм. Сонгуулийн дараа иргэний журмаар харьяалах улсын бүртгэлийн хэлтэст хандаж асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломж байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Цахимаар мэдээллээ шалгах боломжгүй иргэд хэсгийн хороондоо очоод мэдээлэл авах боломжтой юу. Хэзээнээс сонгогчдын мэдээлэл хэсгийн хороонд очих вэ?

    –Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж заасан. Тэгэхээр сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ын өдрөөс өмнө хэвлэж, сонгуулийн хэсгийн хороодод цаасан хэлбэрийн нэрийн жагсаалтыг хүргүүлнэ. Энэ үеэс эхлэн цахимаар мэдээллээ шалгах боломжгүй сонгогч сонгуулийн хэсгийн хороон дээр очиж сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж болно.

-Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтыг өгдөг. Нам, эвслээс сонгогчидтой холбогдож хэнд санал өгөхийг асуудаг, зөвлөсөн гэх мэдээлэл сошиал багагүй гарсан. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн иргэний хувийн мэдээлэл ордог уу. Ер нь ямар мэдээллийг нам, эвслүүдэд өгдөг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар нэг удаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулиар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар 2 удаа олгох хуулийн зохицуулалт бий.

Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвсэлд өгөх зохицуулалт байхгүй.

-Орон нутгийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт Их Хурлын сонгуулийнхтай адил уу.

-Тиймээ, адил. Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс зогсоосон.

-Нам, эвслүүдээс иргэний шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой “царцааны нүүдэл”, “хаягийн зөрчил” гэх мэт мэдээлэл хийдэг. Улсын Их  Хурлын ээлжит сонгуулиар улс төрийн намуудтай цөөнгүй уулзалт, танилцуулга хийсэн. Ойлголтын зөрүүг арилгасан болов уу?

-Энэ бол яах аргагүй ярих асуудлын нэг. Энэ тал дээр улс төрийн нам, эвсэл буруу ойлголттой байдаг. Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл иргэний улсын бүртгэлийн нэг төрөл бөгөөд тодорхой эх нотлох бичиг баримтыг үндэслэдэг. Улсын бүртгэлийн байгууллага хэн нэг хүний оршин суугаа хаягт замбараагүй олон иргэнийг ямар ч зөвшөөрөлгүй бүртгээд байдаггүй, эрх бүхий байгууллагаас олгосон хаяг дээр эх нотлох баримтыг үндэслэн бүртгэл хөтөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын бүртгэлийн байгууллагын дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж бүртгэлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулж ажилладаг. Үүний нэг адил шилжилт хөдөлгөөний бүртгэлд ч мөн тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үеэр хуулийн хэрэгжилтийг хангаж улс төрийн нам, эвсэлтэй нийт 5 удаа уулзалт зохион байгуулж ажилласан.

Уулзалтаар сонгогчдын нэрийн жагсаалтад нас барсан, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, сонгогчдын нэрийн жагсаалтад шинээр нэмэгдсэн, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсөн, эрх бүхий этгээдийн шийдвэрээр регистрийн дугаар өөрчилсөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяалал сэргээн тогтоосон, иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгэгдсэн зэрэг иргэдийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэсэн байдал, уг бүртгэлийн дагуу сонгогчийн бүртгэлд өөрчлөлт орж байгаа мэдээллийг нэг бүрчлэн үзүүлж, холбогдох тайлбарыг өгч, сонгогчийн бүртгэлийн сан, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нэг гэдгийг баримтаар нотлон харуулсан. Түүнчлэн нам, эвсэл, төрийн бус байгууллагаас сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхтэй холбоотой гарч байгаа асуудал, иргэний хаягт бүртгэлтэй байгаа өөр иргэнийг шалгуулах, иргэн амьдардаггүй хаяг зохиомлоор үүсгэн сонгогч бүртгэсэн зэрэг зөрчлийг мэдээлсний дагуу асуудлыг газар дээр нь мэдээллийн санд эх нотлох баримт бичигтэй тулган шалгаж, хариу өгч ажилласан.

Мөн сонгуулийн өмнө улс төрийн нам, эвслийн төлөөллийг оролцуулан нам, эвсэлд өгсөн сонгогчдын нэрийн жагсаалтын баазыг лацдан битүүмжилж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийн дараа буюу 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр лацдаж хадгалсан баазыг мэдээллийн сангийн үндсэн баазтай тулгаж, сонгогчийн бүртгэл давхардсан эсэхийг улс төрийн нам эвслийн төлөөллийн хамт нягтлан шалгасан.Үүний үр дүнд мэдээллийн санд ямар нэг зөрчил дутагдал байхгүй, нэг сонгогч нэг хэсэгт байна гэдгийг шалгаж тогтоон баталгаажуулсан.

Нам, эвсэл, төрийн бус байгууллагын хүсэлтээр сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамжид сонгогчийг бүртгэх, бүртгэсэн мэдээллийг дамжуулах нэгдсэн санд бүртгэсэн мэдээлэл хэрхэн ямар байдлаар төв серверт харагдаж байгаа талаар сонгуулийн хэсгийн хороон дээр туршилт хийж танилцуулах үйл ажиллагаа зэргийг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болж ойлголтын зөрүүг арилгасан гэж бодож байна.

-Орон нутгийн сонгуульд хэчнээн сонгогч санал өгөх вэ?

–Орон нутгийн сонгуульд 2024 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 2,246.511 сонгогч бүртгэгдсэн байна.Энэ тоо сонгуулийн санал авах өдрийг хүртэл өөрчлөгдөнө гэж ойлгох хэрэгтэй. Нас барсан иргэн хасагдана, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол нэмэгдэж орно мөн төрийн байгууллагын мэдээллийн дагуу нэмэлт тэмдэглэгээ хийгдэх зэргээс шалтгаалж тоо өөрчлөгдөнө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    Уржигдар 18 цаг 16 мин
  • Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    Уржигдар 16 цаг 43 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 13 цаг 50 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    Уржигдар 12 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 02 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Уржигдар 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Уржигдар 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК