Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын феминист гадаад бодлогын угсраа гэнэтийн бэлэг

2024-8-21
0
ЖИРГЭХ

   Монгол улсын Гадаад харилцааны яамыг эмэгтэй хүн толгойлж эхэлснээс хойшх дөрвөн жилд дэлхий дахин манай гадаад бодлогын амжилтыг үнэлэхдээ нэг талаар “феминист” хэмээн тодорхойлох болсон нь баримттай зүйл билээ. Энэ тодорхойлолтын бүрэн үндэстэйг харуулах ээлжит нэг үйл явдал Монголд болох гэж байна. Энэ нь Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бөгөөд 15 улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллагын төлөөлөл болон бизнес, спорт, урлаг зэрэг салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд Улаанбаатарт цуглахаар болжээ. Гадаадын 100 гаруй, Монголын шилдэг тэргүүний 200 гаруй эмэгтэйчүүд “Ногоон ирээдүйн төлөө” сэдвээр чуулах энэ форумыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг санаачилсан бөгөөд энэ санаачилгыг нь НҮБ дэмжин хамтарч зохион байгуулж буйн зэрэгцээ чуулга уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээлдээ авсан байна. Бээжин хотод 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд эмэгтэйчүүдийн ийм өргөн цар хүрээтэй форум болж байгаагүй юм.    

   Монгол улс дэлхий дахин дахь жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх, оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх хөдөлгөөнд хувь нэмрээ дорвитой оруулах төдийгүй манлайлахыг зорьж буй илэрхий амбицтай, үүнийгээ хэрэгжүүлэхдээ эрс шийдэмгий байгаа нь туйлын сонирхолтой бөгөөд урьд өмнө үзэгдээгүй энэхүү шинэлэг алхам нь зөвхөн энэ удаагийнх биш юм. Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилээр буюу 2022 онд Монгол улсын Гадаад харилцааны сайд санаачлан бүс нутгийн хэмжээнд анх удаа “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг эх орондоо зохион байгуулсан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон энэ хуралд дэлхийн 30 гаруй орны энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон бөгөөд цаашдаа тогтмолжуулж, энхийг сахиулагчид болон оролцогч талуудын мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцдаг индэр болгон өргөжүүлэхийг зорьж байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монгол улсын баялаг бөгөөд нүүр бардам намтрын олон талт байдлын нэг болох феминист шинж Монгол улсын нэр хүндийг дэлхийд өргөх, дэлхийн анхаарал, сонирхлыг Монгол руу хандуулах индэр болно гэж хэн санах вэ.

   Үүнээс яг нэг жилийн дараа буюу 2023 оны зургаадугаар сард мөн Гадаад харилцааны сайдын санаачилсан дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатарт ажил хэрэг болов. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок,  Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна тэргүүтэй Австрали, Лихтенштейн, Индонез,  ӨАБНУ, Мозамбик зэрэг 20 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд албан тушаалтнуудын оролцсон энэ хурал дэлхий дахинд тулгамдсан тодорхой олон асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, давуу талыг дайчлахын тулд хэрхэхийг хэлэлцсэн бас нэг өвөрмөц формат, мөн дэлхийн анхаарлыг Монгол руу хандуулсан бас нэг сонирхолтой индэр болов. Өнөө болох гэж буй чуулга уулзалтын босгон дээр хэвлэлд ярилцлага өгсөн Монгол улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нэг жилийн өмнөх тэрхүү үйл явдлыг дурсахдаа “Ази тивд анх удаа болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт нь манай улсын гадаад харилцааны түүхэнд тодоор бичигдэн үлдсэн” хэмээн итгэл дүүрэн хэлжээ.     

   Олон улсад улам бүр барьцаа ахиулан буй Монгол улсын феминист гадаад бодлогын гэнэтийн бэлэг жил дараалан өрнөсөн эдгээр үйл явдлаар ч дуусахгүй бололтой. Юу гэвэл бүрэн амжилттай хэрэгжсэн, хэрэгжих нь лавтай, өндөр амбиц бүхий эдгээр төслүүдийн автор, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгөхдөө “2025 онд эмэгтэйчүүдийн бас нэг тодорхой сэдвийн хүрээнд олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн өгүүлжээ.                       

0
ЖИРГЭХ
Санал болгох
МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    11 цаг 24 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    11 цаг 50 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    11 цаг 56 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    12 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    12 цаг 0 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    12 цаг 6 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    Уржигдар 14 цаг 36 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    Уржигдар 14 цаг 25 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    2026-10-02
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    2026-10-02
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    2026-10-02
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    2026-10-02
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    2026-10-02
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    2026-10-02
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    2026-10-02
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    2026-10-02
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    2026-10-02
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-10-02
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК