зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Отгонзаяа: Байгууллагын сүр хүч, хөгжил цэцэглэлт алба хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвартай шууд холбоотой гэж хардаг

2024-10-02
0
ЖИРГЭХ

Nematimes булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Отгонзаяаг онцолсон юм.


Намайг Батнасангийн Отгонзаяа гэдэг. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрж өссөн. Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн I сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Арван жилийн сургуулиа төгсөх жилээ аймгийн Онцгой байдлын газарт очиж, тухайн үеийн нэрээр Цагдаагийн академийн Онцгой байдлын тэнхимд суралцах шалгалт өгч тэнцсэнээр Онцгой байдлын албатайгаа хоёргүй сэтгэлээр амьдралын зам мөрөө холбосон доо. Хууль Сахиулахын их сургуулийн /одоогийн Дотоод хэргийн их сургууль/ Онцгой байдлын сургуулийг 2013 онд Онцгой байдлын ажил-эрхзүй мэргэжлээр төгсөж, магистрын зэргээ тус сургуулийн Ахисан шатны боловсролын сургуульд 2018 онд Гамшиг судлалаар хамгаалсан.

2013 онд сургуулиа төгсөөд нийслэлийн Онцгой байдлын газрын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид салааны захирагчаар томилогдсон. Тус анги нь байгуулагдаад удаагүй байсан учраас шинэ байр, шинэ бүрэлдэхүүн гээд бүх зүйл шинээр эхэлж байлаа. Тус ангидаа салааны захирагчаар 2013-2019 оны 11 сар хүртэл буюу нийт 6 жил гаруй салааны захирагчаар ажилласан юм. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сард НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн захирагчаар томилогдсон. Тус ангид хоёр жил ажиллаад 2021 оны дөрөвдүгээр сараас ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт ой, хээрийн гал түймрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Харин өнгөрөгч зургаадугаар сараас тус газрын Гал түймэр унтраах бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагаа олон улсын өндөр хөгжилтэй улс орнуудын ижил төстэй байгууллагатай мөр зэрэгцэхүйц хөгжилд хүрэхийг харахыг л хүсдэг. Мэдээж хэрэг байгууллагын хөгжилд алба хаагч нэг бүрийн оролцоо хэрэгтэй. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалдаа гэдэг шиг аливаа байгууллагын сүр хүч, хөгжил цэцэглэлт алба хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвартай шууд холбоотой болов уу.

Манай алба сүүлийн жилүүдэд техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, одоо ч Франц улстай хамтарсан “Гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжиж байна. Энэ бүгдийн үр дүнд техник, хэрэгслийн өнөөгийн байдал олон улсын жишигт ойртсон нь сайшаалтай.

Миний хувьд Монгол улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт “Гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Нийлүүлэх автомашинууд Франц улсад үйлдвэрлэгдэж байна. Ер нь төсөл хэрэгжүүлнэ гэдэг бол тухайн төслийг боловсруулах, баримт бичиг бүрдүүлэх, хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэх олон шат дамжлагатай. Асар их цаг хугацаа зарцуулдаг. Энэхүү төслийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байдаг. Франц улс миний хувьд ойр дотно. Яагаад гэвэл 2018 оноос ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвд Франц хэлний сургалтад хамрагдсан цагаас эхлэн одоог хүртэл Франц хэл, Франц улстай харилцаа холбоотой ажиллаж байна. Төсөл дээр ажиллахад төслийн багийн гишүүдтэй ойлголцохоос эхлээд сурсан хэл маань хамгийн хэрэгцээтэй байсан. 2022 онд Франц улсын Үндэсний Галын Офицеруудын их сургуульд суралцах үедээ гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх ажиллагаа ямар өндөр түвшинд аюулгүй байдлыг хангасан, шинжлэх ухааны олон үр дүнд тулгуурласан, онол, практикийг хэрхэн хослуулан ажиллаж байгаа талаар мэдэж авсан. Энэ үед битүүхэндээ атаархаж тэр бүх зүйлийг эх орондоо, албандаа нэвтрүүлэх, нутагшуулах юмсан гэсэн боддог байлаа.

Одоо бид алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварт анхаарах цаг нь болсон юм уу гэж боддог. Франц улс аврагч гал сөнөөгчийг манайтай адил богино хугацааны сургалтаар бэлтгэх бөгөөд цаашид алба хаагч өөрийн хүсэлтээр болон байгууллагын захиалгаар мэргэжих сургалтад суулгаж нарийн мэргэжлийн аврагч гал сөнөөгчийг бэлтгэдэг байх жишээтэй. Химичин, агаарын ажиллагааны аврагч, усчин гэх мэт нарийн мэргэжлээр мэргэшсэнээр тухайн төрлийн ажиллагаанд оролцох боломжтой болох бөгөөд энэ хэрээр өөрийн карьер, нийгмийн баталгаа, цалин, хангамж нэмэгддэг тул алба хаагчид мэдлэг, ур чадвараа сайжруулах төрөл мэргэжлээр мэргэших чиглэлээр өөрсдийгөө дайчлан, санал санаачилга гарган ажилладаг давуу тал ихтэй.

Сэтгэл хүрсэн газар хөл хүрдэг гэдэг учир бид холыг харж, ирээдүйн сайхныг зөгнөн, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн энэ сайхан албаараа бахархан, үргэлж урагш тэмүүлэн ажиллахыг нийт мэргэжил нэгт нөхдөдөө уриалмаар байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Ухаагүй ордоос хулгайч хайж байхаар ухаад олборлож байгаа нүүрсээ дагаж хулгайчаа хайх ёстой
Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
    19 мин
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ
    46 мин
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
    1 цаг 29 мин
  • “The MongolZ” багийн түр орлон тоглогчоор сонгогдсон “controlez” гэж хэн бэ?
    1 цаг 31 мин
  • ФОТО: Эмнэлгийн салбарынхан цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмүүлэхийг шаардаж, ажил хаялт зарлана
    1 цаг 36 мин
  • Б.Чинбүрэн: Эрүүл мэндийн ажилчдын цалинг ээлж дараатай нэмэхийг зорьж байгаа
    1 цаг 37 мин
  • Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг энэ сард ашиглалтад оруулна
    1 цаг 53 мин
  • Энэтхэг, Хятадын харилцаа сэргэснийг баталж хоёр тал шууд нислэгээ сэргээв
    2 цаг 9 мин
  • Луврын музейгээс 102 сая ам.долларын үзмэр хулгайлсан этгээдүүдийг саатуулжээ
    2 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.541 болжээ
    2 цаг 31 мин
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
    2 цаг 52 мин
  • Өнөөдрийн байдлаар 53 вагон АИ-92 автобензин импортоор иржээ
    3 цаг 12 мин
  • “Pro” театр “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ дахин толилуулна
    3 цаг 24 мин
  • “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо
    3 цаг 34 мин
  • “Бахрейн 2025”: Азийн залуучуудын наадам үргэлжилж байна
    3 цаг 54 мин
  • Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
    4 цаг 20 мин
  • Голомт банкны хадгаламжийн “Хүү өсдөг сар” дуусахад цөөн хоног үлдлээ
    4 цаг 29 мин
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
    4 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 40 мин
  • Баялгийн хулгайгаас ангижиръя гэвэл төр оролцохоо больчих!
    4 цаг 45 мин
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
  • Х.Баасанжаргал: Б.Энхбаяр гэдэг хүнд хууль зүйн салбар биш, хувийн өш хонзон л хамаатай
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Г.Дамдинням: Бензиний импорт хэвийн явагдаж байгаа учир тасрахгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Ц.Сандаг-Очир: Үг хэлэх боломж олгохгүй байгаа нь туйлын харамсалтай байна
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
24 баримт
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • "The MongolZ"-д Senzu-г орлон тоглохоор болсон Б.Өнөдэлгэр гэж хэн бэ?
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК