Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухаагүй ордоос хулгайч хайж байхаар ухаад олборлож байгаа нүүрсээ дагаж хулгайчаа хайх ёстой

2025-10-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг зохион байгуулалттайгаар харлуулан гүтгэх ажиллагааг 2022 оноос буюу “Нүүрсний сонсгол”-оос эхлүүлсэн гэдгийг өмгөөлөгч Ш.Алтангадас онцоллоо.


Түүний хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өөрийн үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаа мэдээллээ. Түүнчлэн тэрбээр ухаагүй ордоос хулгайч хайж байхаар ухаад нүүрс олборлож байгаа Тавантолгойгоос нүүрсний хулгайчдаа хайх хэрэгтэйг санууллаа.

Тэрбээр өөрийнх нь үйлчлүүлэгч Д.Амарбаясаланг нүүрсний хулгайч болгох ажиллагааг кампанит байдлаар, эртнээс, зохион байгуулалттайгаар эхлүүлсэн болох нь холбогдох бүх баримтаар нотлогддог гэдгийг хэлсэн.

Улмаар Д.Амарбаясгалантай холбоотойгоор нийгэмд цацаж буй мэдээллийн агуулга улам гүнзгийрч, ноцтой, гэмт хэргийн шинжтэй болсоор энэ хүрснийг тодотгооод УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн хариуцлага хүлээх нь цаг хугацааны асуудал бөгөөд түүний ярьсан бүхэн худал гэдгийг баримтаар нотолсныг тодотголоо.

Д.Амарбаясгалантай эртнээс хамаатуулж ирсэн “Админерал” компани Бор тээгийн уурхай нь ашиглалтгүй буюу олборлолт явуулж эхлээгүй гэдгийг онцлоод “Эрдэнэс монгол” нэгдлийн охин, хараат компани, харьяат хуулийн этгээдүүд нийлээд хайгуулын 17, ашиглалтын 67 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Эдгээр дунд Бортээгийн уурхай багтдаг буюу одоог хүртэл “Эрдэнэс монгол” нэгдлийн харьяанд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтад байдаг, өөр аливаа хүн болон аж ахуйн нэгж хамтран эзэмшдэггүй гэдгийг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ирүүлсэн албан бичгээр нотлогддог.

Эдгээр баримт бичгээр юу тодорхой болсон бэ гэхээр нэгдүгээрт, Бортээгийн уурхай одоог хүртэл “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байдаг, өөр хэн нэгэн иргэн, хуулийн этгээд хамтран эзэмшдэггүй нь тогтоогдож байгаа юм. Тиймээс “ухаагүй ч үгүй ордоос хулгайч хайж байхаар ухаад олборлож байгаа нүүрсээ дагаж хулгайчаа хайх ёстой”-г тодотголоо. Үнэхээр ч түүний хэлснээр энэ дуулианы цаана нүүрсний жинхэнэ хулгай одоо ч явагдаж буйг үгүйсгэх аргагүй юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн мэдээлсэнчлэн Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд буюу бүх нийтийн амралт зугаалгын цагийг тааруулж 55 дугаар тогтоолыг баталснаар MCS зэрэг дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийг АМНАТ-өөс бараг /75 хувь/ бүрэн чөлөөлсөн түр шийдвэрийг гаргасан байдаг. Ингэснээр Монгол Улс 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх буюу улсын төсөвт төвлөрөх орлогыг зувчуулсан тогтоолыг батлаад байгаа гэж мэдээлсэн.

Энэ мэт жинхэнэ хулгайгаа ярихын оронд хүрз нүүрс ухаагүй, хөрс шороо хуулаагүй, төрийн мэдэлдээ байгаа Бортээгийн ордыг хулгайлсан мэтээр Д.Амарбаясгаланг гүтгэсний цаана жинхэнэ нүүрсчид ард нь нуугдаж байв уу?

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (103.229.121.148)
    "Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зайлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
    2025 оны 10 сарын 27 | Хариулах
  • Тэмүүл (103.57.95.53)
    Орчин үед ордын ашиглалтыг цаасан дээр явуулж болдог болсон тул ядаж нэг хүрз (10ийн хүрз бололтой) ухаж аваагүй гэдэг ойлголт үнэндээ хоосон үг болсон шүү. Тухайлбал лизензийн наймаа, ашиглаагүй ордын ашиглалтын тухай төрөл бүрийн гэрээ хэлцэл, орд барьцаалсан зээл зэрэг нь бүгд ордын цаасан дээрх ашиглалт гэж үзэж болно. Үүний ард супер мөнгөн дүн эргэлдэж байна
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.186.235)
    "MCS"-ийн троллууд Амарбаясгалан, Оюун-Эрдэнэт хоёрыг харлуулах хамаг хүчээрээ ард түмний тархийг хайр найргүй 24 цаг угааж байна. Гэвч Монголын ард түмэн ухаажиж, "MCS"-ийн Оджаргал монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсаныг мэдэж авав. "MCS"-ийн Оджаргал жинхэнэ нүүрсний хулгайч гэдгийг мэдэж авав. Занданшатар, Энхбаяртангууд, АН, МАН-ын зарим УИХ-ын гишүүд "MCS"-ийн Оджаргалын бууны ноход байжээ гэдгийг мэдэж авав.
    2025 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.186.235)
    MCS"-ийн бууны ноход Оюун-Эрдэнийг огцоруулсан бөгөөд одоо тэд Амарбаясгаланг огцоруулж төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна. Өөрөөр хэлвэл хууль бусаар төрийн эргэлт хийхийг санаархаж байна. Болгоомжлогтун. Ухаант монголчуудаа!
    2025 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    13 цаг 47 мин
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
    14 цаг 45 мин
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
    15 цаг 53 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
    15 цаг 56 мин
  • Шимпанзег устаж үгүй болох аюулд орсон амьтны ангилалд анх удаа оруулсан түүх
    16 цаг 5 мин
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
    16 цаг 32 мин
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    17 цаг 54 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    17 цаг 59 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    18 цаг 31 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    18 цаг 37 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    18 цаг 46 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    18 цаг 55 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    19 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    19 цаг 18 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    19 цаг 24 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    19 цаг 26 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    19 цаг 31 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    19 цаг 44 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    19 цаг 54 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    20 цаг 10 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК