
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Даваасүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Финлианд, Норвеги зэрэг улсаад жижиг компаниудаа хувьчилдаггүй. Яагаад гэвэл ард түмнээ тэжээдэг учраас. Улс орноо тэжээж буй хоёр том компанидаа гар хүрч болохгүй. Манай эдийн засаг төрийн зохицуулалттай байхаас өөр арга байхгүй" гэв.























































