Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг нээлттэй худалдах, хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-12-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүдийн асуулт, хариултыг явуулсан /дэлгэрэнгүйг эндээс/. Иймд хэлэлцүүлэг гишүүдийн асулт хариулт, дэмжсэн дэмжээгүй талаарх байр суурь, санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Энхтуяа, Х.Баасанжаргал, Ч.Анар, Г.Ганбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, С.Цэнгүүн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй худалдах хүрээнд төсвийн орлогод хэдэн тэрбум төгрөг төвлөрөх талаар, мөн үндсэн чиглэлийн 4.2-т “МИАТ ХК-ийн 10 хувийг стратегийн хөрөнгө оруулагчид санал болгож, нээлттэй компани болгох,  олон улсын биржээр нээлттэй худалдах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэж заасны стратегийн хөрөнгө оруулагчид гэж хэнийг хэлж буйг тодруулахын зэрэгцээ олон улсын бирж нь тодорхой болсон эсэхийг лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлаас 2001-2022 онд баталсан төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах болон төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг Засгийн газар Улсын Их Хуралд тайлагнасан эсэх, энэ асуудалд тухайлсан алдаа, оноо юу байсан талаарх дүгнэлтүүд, хувьчлах төрийн өмчит компани бүрийн талаарх зах зээлийн болон эрэлт, нийлүүлэлт, хөрөнгийн зах зээлийг хэрхэн тэлэх талаар холбогдох бүх мэдээллээр гишүүдийг хангах эсэхийг тодруулж байлаа.

Ингээд “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус заасныг дурдаад үүний дагуу Засгийн газраас дээрх төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг дэмжсэнээр 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зураад байна гэв.

Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх, судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой аж.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулав.

Санал, дүгнэлтэд Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдсан байлаа.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Мөнхбаяр, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Б.Бейсен, Д.Ганмаа нар асуулт асууж, үг хэлэв.

Гишүүд хуулийн төсөл нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар зүрх, судасны өвчний улмаас гадаад улсад очиж эмчилгээ хийлгэх эдийн засгийн дарамтыг бууруулахад чиглэж буй тул онцгойлон дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ “Зүрх судасны үндэсний төв”-ийг төрөлжүүлэн байгуулснаар өвчлөл буурахгүй гэдгийг  анхааруулаад цаашид өсөн нэмэгдээд буй уг өвчний учир шалтгааныг судалсан эсэх, урьдчилсан сэргийлэлт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодлогын арга хэмжээ авч буйг илүүтэй тодруулж байлаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн жилдээ 5500-6000 хүн зүрх, судасны өвчнөөр нас барж байгаагийн 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгааг хариултдаа онцлоод 2030 он гэхэд энэ статистик тоо 2.6 дахин нэмэгдэх тооцоололтой байгаа тул "Зүрх судасны үндэсний төв” барих зайлшгүй шаардлагатай байна гэв. Түүнчлэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгааг 2019 онд хийсэн бөгөөд эл судалгаагаар зүрх, судасны өвчлөлтэй холбоотой дөрвөн эрсдэлт хүчин зүйл нөлөөлж байгааг нотолсон. Тодруулбал, иргэдийн архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, цусанд дахь холестерины хэмжээ их байгаа нь судасны бөглөрөл, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж байна гэж байлаа. Мөн үүнтэй холбоотойгоор 2026 оноос нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, чиглэлд илүүтэй бодлого гарган ажиллахын зэрэгцээ энэ чиглэлийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд тасралтгүй анхаарч ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх санал хураалтыг хойшлууллаа.  

Үргэлжлүүлэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг танилцуулсан. Азийн хөгжлийн банкны 475.0 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, хөтөлбөрт гарын үсэг зурах эрх олгосны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт гарын үсэг зураад байгааг Шадар сайд танилцуулгадаа онцлов.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан дараах төслүүдийг хэрэгжүүлах аж. Тодруулбал, 17 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг өргөтгөн, шинэчилж, аймаг бүрд яаралтай болон эрчимт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх, нийслэл, орон нутгийн нэн шаардлагатай байршлуудад 32 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах,  хөдөө аж ахуйн салбар дахь хүний нөөцийн ур чадварыг зах зээлийн эрэлттэй нийцүүлж, мэргэжлийн болон техникийн боловсролын төрөлжсөн жишиг сургалтын тогтолцоог бий болгох, онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулав. Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат,  Д.Бум-Очир, Д.Сайнзориг, А.Ариунзаяа, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Э.Болормаа асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл мэнийн яаралтай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн автозамд тохиромжтой туулах чадвар сайтай автомашинаар хангах, хөдөө аж ахуйн салбар дахь ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн салбарт нарийн мэргэжлийн хүний нөөц дутмаг байгаад илүүтэй анхаарч төслийг чиглүүлж ажиллах нь зүйтэй гэлээ. Мөн Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 45 хувь нь хоёроос дээш ээлжээр хичээлллэж байгаа тул нийт 41 сургууль, цэцэрлэгийг барьж байгуулах төслийг нэн тэргүүнд шаардлагатай байршил, хүн амын төвлөрөл зэргээр нь эрэмбэлсэн эсэхийг гишүүд илүүтэй тодруулж байв.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батжаргал 2028-2030 он хүртлэх хугацаанд ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоо 88 мянгаар өсөх тооцоо, судалгаа гарсан тул шаардлагатай сургууль, цэцэрлэгийн тоог гаргаад үүнээс нэн тэргүүнд шийдвэрлэх байдлыг харгалзан эрэмбийг тогтоосон гэж байлаа. Тодруулбал, нийслэл хотод баригдах сургуулиудыг хоёр болон түүнээс дээш ээлжээр хичээллэдэг, хүн амын нягтрал их, анги бүлэг дүүргэлтийн хүүхдийн тоо харьцангүй их зэрэг үзүүлэлтээр байршлыг нь сонгосон бол орон нутгийн тухайд мэргэжлийн хяналтын дүгнэлт гараад хүүхдийн сурах орчны аюулгүй байдалд эрсдэл үүссэн, олон жил болж хуучирч муудсан барилга зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж байна гэв.   

Энэ талаарх санал хураалтыг түр хойшлуулсан бөгөөд хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Radek (91.193.84.141)
    Энэ төсөлд оролцогчид төрийн өмчит компанийн хувьцааг нээлттэй гаргах, стратегийн хөрөнгө оруулагчдыг тодорхойлох, биржийн оролцоог сайжруулах тухай олон талын хэлэлцээр, байр суурь зөрөлдөөн гарч байна — бодит амжилттай хэлэлцээр нь зөвхөн санхүүгийн ашиг сонирхлоос гадна ил тод харилцаа, ашиг сонирхлын тэнцвэрийг бий болгох чадварт суурилдаг. Ийм нарийн төвөгтэй хэлэлцээний жишээг бизнес, төрийн гэрээний стратегид хэрхэн ашиглах талаар https://advantedge.business дэлгэрэнгүй хуваалцдаг.
    2025 оны 12 сарын 26 | Хариулах
  • Doris_Bella (212.83.148.205)
    IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn't believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it's all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don't hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320 ( support@thehackangels.com ( www.thehackangels.com ) I am posting this because I am so happy getting my stolen Bitcoin back. I am not the first to recommend them because his recommendations can be seen everywhere
    2025 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    3 цаг 0 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    3 цаг 32 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    3 цаг 50 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    4 цаг 27 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    4 цаг 42 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    4 цаг 46 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    5 цаг 23 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    8 цаг 10 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    8 цаг 59 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    9 цаг 5 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    9 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    9 цаг 48 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    10 цаг 47 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    11 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 46 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    11 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    11 цаг 58 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    12 цаг 2 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    12 цаг 16 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    12 цаг 47 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК